Замын уулзварын гэрлэн дохио асахыг хүлээн зогсч байгаад гэрэл солигдмогц, хөдлөхийн хооронд 10 секунд болов уу үгүй юу хойно урдаас сигналаа орилуулах, таксигаар хүргүүлээд буухад жолооч тооцоог ёс юм шиг илүү л авахаас дутуу хэзээ ч тооцохгүй, эсэргүүцэхэд бүгд л тэгдэг гэх. Хаа нэгтээ дараалалд олон хүн зогсч байхад урдуур орчих санаатай дөхөж зогсоод бага багаар ойртсоор мэдээгүй дүр эсгэн чихэж “би энд байсан” гэж хэрэлдэх юм уу, “Би захичихсан байсан” гээд хөл, нуруугаа чилтэл хүлээж зогссон хүмүүсээс ичих нь бүү хэл гайхуулах байдалтай өмнүүр дайрах, албан газрын хүнд хаалгыг арай гэж онгойлгоод орох гэхэд хаалгачаар үйлчлүүлж буй мэт хэнэг ч үгүй урдаас гарч ирэх, хүнд юм өргөж яваад туслаач гэж гуйхаас наана санаачлагаараа хөдлөхгүй байх, гудамжинд маргалдан хэрэлдэж байгаа хүмүүсийн амнаас гарч байгаа үгс хүн цочирдож, өмнөөс нь хэдэн өдөр санаа зовмоор, төрийн албаны ширээний ард сууж ганган хослол өмссөн ч мэдэх зүйл маруухан хэрнээ ажил хөөцөлдөж яваа хүнд сэтгэлээсээ туслахын оронд яаж ийгээд гэдийж байгаад хэдэн төгрөг салгах, хүнд жаахан зүйл хийж өглөө л бол заавал хөлс шан харамж авах, нэг л их тэмцэлдсэн, яарч тэвдсэн, амжуулах гэсэн улс… Шүүмжлэл, шүүмжлэгчид, сэтгэл гонсгор, гутранга байдлаар дүүрсэн нийгэм. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ. Ёс зүй бидэнд хэрэгтэй юу. Бид ер нь ёс зүйтэй байсан уу?
“Ард түмний ёс суртахууны чанар бол үндэсний нэн чухал хөрөнгө байдаг” хэмээн Н.Г. Черныщевский хэлсэн байдаг. Үнэхээр ч дээрх жишээнээс харахад л ёс зүй бол улсын хөгжлийг тодорхойлох нэг чухал хэмжүүр гэдэг нь тод харагдана. Хөгжил, боловсролын суурь нь ёс зүй бөгөөд иргэд нь хэр ёс зүйтэй вэ гэдэг нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр юм. Гэвч хувьсан өөрчлөгдөх дэлхий ертөнц хүн төрөлхтнийг материаллаг байдал руу аваачин бид хөгжил гэдгийг өндөр байшин, боловсролыг диплом төдийхнөөр төсөөлөх болж. XXI зууны Монгол Улс хөгжиж буй биш хөгжингүй улсын тоонд орохын тулд тасралтгүй тэмүүлсээр. Тэгвэлд хөгжилд хүрэх гарц нь тархины хөгжил, тэр дундаа ёс зүйн, ёс суртахууны өндөр соёл байсныг өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэгнэх цаг үеэрээ харуулсан билээ. Хааны зарлиг хаа хол сууж байгаа жирийн иргэнд очихдоо эрч хүч нь огт сулраагүй очиж биелэгддэг байсан нь монгол хүний ёс суртахуун ямар түвшинд байсны илэрэл юм. Энэ уламжлалаа бид умартжээ.
Монголчууд ахмад хүний амьдарлын туршлагыг ихэд хүндлэн тэдний үгийг сонсч, хүндэлж харилцдаг байсан нь хүүхэд залуучууд ёс жудагтай, уужуу дотортой, хүнлэг чанартай, үнэнч шударга болж хүмүүжих үндэс байсан билээ. Харин өнөөгийн нийгэм зах зээлд шилжих шилжилтийн үед бурууг өгсөөр хүүхэд залуучуудыг ёс суртахуунтай болгон хүмүүжүүлэх арга зүйд анхаарахгүй орхижээ.
Ёс суртахуун ямар байсан юм бэ?
Монголчуудын ёс суртахуун |
|||
Шалгуур зүүлэлт |
1990 оноос өмнө |
2014 он |
|
Машины сигнал | бараг дуугардаггүй | цочтол, цочоох гэж, чанга, удаан дуугардаг | |
Таксины жолооч | илүү мөнгө огт авдаггүй | илүү мөнгө авах гэж оролддог | |
Дараалалд | тэвчээртэй зогсдог | урдуур орох боломжийг хайдаг | |
Ахмад хүнд | хаалга онгойлгож өгдөг | онгойлгож байгаа хаалгаар амжуулан гүйж гардаг | |
Хүнд юм өргөж, ачиж байхад | санаачлагаараа тусалдаг | гуйхаас нааш хөдлөхгүй | |
Хотоос зайдуу машин эвдэрч тусламж эрэн гар өргөсөн хүнд | 2 машины 1 нь зогсдог | 20 машины 1 нь зогсдог | |
Маргах үед | Хараалын үг хэлдэггүй | Хараалын үг, доромжилсон үг шууд хэлж эхэлдэг | |
Ямар нэг тус хүргэхдээ | Хөлс нэхдэггүй | Шан хөлс, хариу хардаг | |
Амлалт | Заавал биелүүлдэг | Бараг ам гардаггүй | |
Шинэ хувцас | Шинэ хувцас өмсөхөөс зовдог | Өмссөн зүүснээрээ гайхуулдаг | |
Дутагдлын хажуугаар | Хэзээ ч зүгээр өнгөрөхгүй засаж, хэлж, шүүмжилдэг | Өөрт хамааралгүй бол холуур өнгөрдөг | |
Хөрш айл | Илүү хүнсээ хуваалцаж, баяраа хамт тэмдэглэдэг | Ямар хүмүүс амьдардаг гэдгийг ч бараг мэдэхгүй, дугардаггүй | |
Хэн нэгэн өөрт нь хамааралтай алдаа гаргавал | 1-2 удаад нэг их тоодоггүй | Эхний удаад л шууд дургүйцлээ илэрхийлэн хэрэлддэг | |
Жаргал бол | Сайхан хань, найз нөхөд | Хүссэнээ авч чадах мөнгөтэй байх | |
Намайг уучлаарай, баярлалаа | Байнга хэлэгддэг үгс | Хааяа л өөрт хэрэгтэй бол хэлдэг | |
Ахмадын үг | Дуулгавартай сонсдог | Төвөгшөөдөг, сонсох завгүй | |
“Би” үзэл “бусдын эрх ашиг” | Бусдын тусын тулд эхэлж хөдөлдөг | Өөрийн ажлыг эхэнд амжуулдаг |
Гарц: Хүүхдийг хүмүүжүүлэх нь түүнийг асарч бойжуулж буй эх, эцэг, эмээ өвөөгийн харилцаанаас шууд хамаардаг. Цав цагаан цагаан цаасан дээр ямар өнгийн бэхээр, ямар бичгийн хэвээр, юу бичиж үлдээсэн нь яг тэр чигээрээ дурайтал үлддэг шиг хүүхдийн уураг тархи хажууд байгаа хүний үйлдэл, санаа зорилго, хүсэл сонирхол, бусадтай харилцах онцлог зэрэг хүний сэтгэцийн бүхий л үйлдлийг даган дууриасаар өсдөг. Нэгэнт тодорхой хэв маягт орсон сэтгэцийн онцлогийг насанд хүрсэн хойно өөрчлөнө гэдэг боломжгүй бөгөөд зөвхөн баяжуулж л болно.
Эндээс дүгнэхэд ёс суртахууны хүмүүжилд эцэг эх, багш, ахмадуудын гүйцэтгэх үүрэг их бөгөөд үүнийг насанд хүрсэн хүн бүрт ойлгуулах, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх арга зүйд суралцуулах ажилд төр, засаг, холбогдох сургалтын байгууллагууд анхаарч үзүүштэй юм.
“Хот Айл-Санаачлага” ТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын доктор /Ph.D/ Ц. Солонго
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2014 6:01:18 pm )
зөв санаа байна яг үнэндээ эцэг эхийн буруу хүмүүжил гэдсэнд байхаас нь нь л буруу хүмүүжүүлчихээд одоо засах гээд аргаа баж сууна багш нар бас сайн зөв хүн байх ёстой
-
Anonymous (September 12, 2014 6:54:35 pm )
URD TSAGT XVVXDVVDEE NIITEERE XVMVVJVVLDEG BLAA BAS SURGUULID XVN CHANAR XVNLEG ESIIG IX XELDEG BSAN ODOO ER NI XELDEG BOLOVUU
-
hodoonihon zail (September 12, 2014 9:02:25 pm )
Hodoonii buduulguudiig l sainhumuujuulmeer bn.
-
huduunii hun (September 16, 2014 3:20:22 am )
hot huduu gej yalgaad bgaamuu,Mongoliin niigmiin turhiig 1990 onoos umnu hoino gej tsag hugatsaanii huvid yalgaad bgaamuu?
-
-
зочин (September 12, 2014 9:54:49 pm )
45н- аас дээш насны багш нар үймүүлж дэггүйтэж байгаа хүүхдийн дэргэдүүр дуугай өнгөрдөггүй байлаа. Гэтэл одоо хүүхдийн эрх, хүчирхийлэл гэдэг нэрийн дор хүнээр үг хэлүүлэхгүй болгож юу ч мэдэхгүй нялх хүүхдийг буруу тийш нь гааруулж байгаа учир одооны хүүхэд зандарвал л бараг шүүхэд ханддаг болж байна. Энэ нь хүүхэд томчуудыг бие биенээс нь хөндийрүүлэх хүйтэн хөндий харьцаа бий болгох буудалцаангүй дайны нэг хэлбэр бололтой.
-
mn (September 12, 2014 10:18:25 pm )
ene chin kapitalizm shdee
-
Буяндэлгэр (September 12, 2014 10:41:35 pm )
Маш сонирхолтой судалгаа хийжээ. Хамтарч ажиллахыг хүсч байна.
-
zochin (September 13, 2014 3:56:52 am )
90 onoos omno taxi ulsiinh baisan, tariftai, bas chignaaldaad baih olon mashin baigaagui. Delguurt baraa baihgui tul mah maslo hoertoo tevcheertei zogsohoos yahav. Zah zeeliin oilgolt baihgui tul neg negendee une holsgui tuslaad daraa ni hariu tus nehdeg l bailaa daa 90 onoos omne.
-
ОТГОН (September 13, 2014 6:04:56 am )
ОДООНООС МАШ НУХАЦТАЙ ЯРЬЖ ХАА САЙГҮЙ, ХҮН БҮР ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ БИД ХҮНИЙ ТООНООС ХАСАГДАХ НЬ БАЙНА. ШУЛУУХАН ХЭЛЧИХИХЬЕ. НЭН ЧУХАЛ АСУУДАЛ ХӨНДЖЭЭ.
-
hunnu mia (September 13, 2014 9:19:20 am )
90:2014 arai l xeterxii tuilsharsan. Noxtsol bdal oor bur shal oor xaritsuulalt bn. Bas zarim n tiim bish bn da erxem sudlaachdaa
-
Anonymous (September 13, 2014 9:59:02 am )
odoo bol mongolchuud mini ukher mongolchuud boljee
-
zochin (September 13, 2014 11:21:19 am )
ene halh humuusiin aranshin er emgui l iimerhuu bh ni elbeg harin hodoo bol ene zuil aldagdaagui bdg
-
zochin (September 13, 2014 11:24:12 am )
hamgiin hetsuu hun gdg dursee geejihsen humuus ene hotod torj osson humuus bdg ym bnlee huuhduudees mash todrhoi hargdg uneheer humuujilgui tim huuhduutei oorsodtein adil zan gargj haritsbl l yag taardg kkkk
-
zochin (September 13, 2014 11:26:12 am )
niit mgljuud iim bish zobhon tseber halh esebl erliiz humuus l iimerhuu bdg esbel hair iig amsaagui humuus oshirhuu honzon hoodg humuus l iim abir gargj bga
-
Kkk (September 13, 2014 11:37:56 am )
Goyo khelsen
-
Kkk (September 13, 2014 11:40:19 am )
Unen shuu yamarch soyol, yos zuigui, khariltsaanii naad zakhiin soyolgui boltsgooson, za khund tuslakhaa bolyo, khun ruu zugeer neg kharj chadakhgui bolson, yostoi ukhernuud bolson doo
-
ider (September 13, 2014 3:02:53 pm )
Obol bokohoorr shuls, tser, nysaa yavsan gazraa hogoo chylyyddag shigee hayad baival haniad ni salahgyi hyyhdyydees ni
-
ӨВГӨН (September 13, 2014 7:06:41 pm )
ХУВЬ ХҮНИЙ ХҮМҮҮЖЭЛ ТУХАЙН НИЙГЭМИЙН АХУЙ НИЙГЭМИЙН ХАРЦААНААС
БИ БОЛДОГ ЗҮҮЛЬ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НИЙГЭМИЙН АХУЙ НИЙГЭМИЙН ХАРЦАА
НЬ ЗООСНИЙ НҮХЭН ДЭЭР ТОГТСОН МУУ МУУХАЙ БҮХЭН ҮҮРЭЛСЭН ХАРЦАА
БОЛЖЭЭ МОНГОЛ УЛСАД ӨНӨӨДӨР ӨМЧ ХУВЧАЛЛААР АРДТҮМНИЙ ӨМЧИЙГ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛАЖ ЗАХ ЗЭЭЛ НЭРЭЭР ХҮНИЙ ЦУС СОРОЖ ТАРГАЛСАН ТҮРҮҮНИЙ БӨӨСНУУД ТӨРИЙН ТОЛГОЙД ИЛДЭВИЙН МУУ АРГААР ГАРЧ БҮХНИЙГ ХАРЛУУЛАН МОНГОЛЫН НИЙГЭМИЙГ БУЗАРЛАЖ НИЙГЭМИЙН ХАРЦААНД ӨӨРӨСДИЙН ЧӨТГӨРИЙН ХАРЦААГ БИ БОЛГОСНООР
1990 ОНООС ХОЙЖ МОНГОЛ ХҮН ХҮН БИШИЙН ХАРЦААТАЙ БОЛСОН ХАМИЙН ИХ
ЭВДЭРСЭН ХАРЦААТАЙ ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ТӨРИЙН АЛВАНД БАЙНА ИЙМ ТӨРД ИЙМ Л ХҮМҮҮС ТӨРИЙН АЛБАНД ТЭНЦЭЖ БАЙНА ҮҮНЭЭС ҮЗХЭД ХҮҮХЭДҮҮД
ХЭН БОЛОЖ ХҮМҮҮЖЭХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ-
Эмгэн (September 14, 2014 3:47:28 pm )
Өвгөн минь, би чамдаа дандаа хэлдэг шүү дээ, юм хум шүүмжилж бичиж бололгүй яахав, гэхдээ чи минь өөрөө бас мэдлэг боловсролын сэжүүртэй байх хэрэгтэй, энэ чинь юун түрүүн юунаас эхлэх вэ гэхээр бичиг үсэгнээс эхэлнэ шүү дээ, ядаж л алдаагүй бичдэг байх хэрэгтэй, нээх мундаг хэлэх гээд байгаа зүйлээ бөөн алдаатай бичвэл хүнд итгэл үнэмшил төрүүлэх юу л бол гэж хөгшин нь байнга хэлдэг шүү дээ, залуус бодохдоо бидний сайхан өсөж төрсөн социализмд бичиг үсэг сайн заадаггүй байсан юумуу гээд алтан сайхан социалист цаг үеийг минь муу хэлнэ юу гэхэв өвгөөн, эсхүл өвгөний маань бичсэнийг залуус сураад аан ингэж л бичдэг юм байна гээд буруу бичээд сурчихна. тиймд бичихдээ зөв бичгийн дүрэм дээрээ анхаарч үз өвгөн минь
-
-
anbvcx (September 13, 2014 8:02:50 pm )
zaassssssssssss tegeed ter sotializmdaa ochij amidraach.hoid solongost bj l bna.
-
иргэн (September 13, 2014 9:37:00 pm )
Хүүхдэд юм хэлж зэмлэж болохгүй,үүнийг хүчирхийлэл гэнэ,одоо байтлаа багш юм ярьж хичээл заахгүй болж,хүүхэд дураараа авирлаж дуртай хичээлээ үзэх,дургуй буюу чадахгүй мэдэхгүй хичээлийг үзэхгүй орхих зэрэг хамгийн бүдүүлэг зүйлийг хүүхдүүдэд зааж байгаа нь үнэхээр харамсалтай,энэ бол мөнгөөр илэрхийлэх аргагүй хорлож байГАА ХЭРЭГ.
-
trtr (September 14, 2014 9:05:06 am )
odoo baigaa bagsh ni uuruu shine niigmiin buteegdehuun.mongol hun gedeg oilgolt alga daa.mongoloo aldsan ,mongolgui gej zemledegsen.mongol hunii min chanar .ahui soyol aldagdaj baina daa.
-
Anonymous (September 15, 2014 12:48:36 am )
Niigemees buruug haigaad yahav ve niigemii hartsaag humuus bid uusegdeg teheer humuus bid l buruutan bolj ba deehen ued undesnii yumiig es zanshiliig horj tsagddag bsan zuil bii ternees ehtei zalgaad yaduugiin zovlon deer ni shunal munhagaas arih deer ni ur huuhddee ulger jishee bolj chadahgui etseg ex ur huuhdee humuujuulj helj yarj surgaj chadhgui medehgui zovlongoos extei deer ni ug sonsox durgui ur huuhdtei ex oron bitgii hel axmadaa toohgui ug sonsox durgui baaxan buxan byruutai bid yanaaa hoich urs mini yu boldog boloooooo
-
Anonymous (September 15, 2014 1:03:34 pm )
Буруу үлгэр дууриалал үзүүлчихээд хүүхдүүд залуучуудаасаа ёс зүй шаардвал хэцүү лдээ Гэдсэнд байхаас нь архи ууж тамхи татна хараал хэлнэ Шуналын сэтгэл санаатай байнгын стресстэй ээж болон гэдсэнд байгаа хүүхдэдээ халамж тавьдаггүй ээжээс нь өөр хүүхэн бодол санаандаа тээж яваа аав хоёроос ямар хүүхэд төрөөд яаж өсөж хүмүүжих нь тодорхой ш дээ Би арай ахмад учраас яах нь миний дурын асуудал Надаас ямарч зан авир үйл хөдлөл гарсан байлаа ч та нар намайг хүндлэх л ёстой гээд дээрэлхүү ихэмсэг зан гаргаад байгаа насаар ахмад эгчмэд хүнийг хэн ч хүндлэхгүй Өөрсдөө зөв үлгэр дууриалал үзүүлчихээд залуучуудаасаа шаардах хэрэгтэй байхаа Бараг манай хэвцгий захирангуй толгойндоо салхи оруулах дургүй ахмадуудаас одооны зарим нэг залуучууд илүү соёлтой сэтгэхүй арай өөр байгаа даа Би л насаар ахмад гээд түрэмгий бүдүүлэг зан гаргадгаа болиод зөв үлгэр дууриалал үзүүлэх л чухал
24 Comments