antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2014 17 comments

Аминд халгүй гэсэн шархнаас нь цус алдсаар эрүүлжүүлэхэд амиа алджээ

нийтлэсэн Admin

sӨвөрхангай аймгаас ирлээ гэсээр нэгэн настай эмэгтэй манай сайтын редакцийг зорьж ирсэн юм. Тэрээр ихэд нандигнан хадгалсан

 нэгэн захидлыг бидэнд үзүүлэв. Энэ бол хилс хэргээр торны цаана сууж байгаа хүүгийнх нь шоронгоос бичсэн захидал гэнэ. “Хөдөө хэдэн малаа бараад аргагүйн эрхэнд хүүгээ хотруу  ажил хийлгэхээр явуулсан юм. Миний хүү уг нь тохитой, томоотой хүүхэд. Надаас л болж муу хүү минь шоронд орлоо.Би хүүгээ шоронд суулгачихаад яаж амьдрах билээ” хэмээн өөрийгөө буруутган байн байн нулимсаа арчих настай эмэгтэйг хараад өрөвдөх шиг. “Тэтгэвэрийн хэдэн цаасаа зээлж аваад ирсэн. Газар мэдэхгүй хүн хэцүү юм. Удахгүй нутаг буцна” хэмээн бие сэтгэлийн зовлон эдэлж яваа эмэгтэйY хүүгийнх нь захидлыг сийрүүлье.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн А.Жаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урьдчилан хорих 461-дүгээр ангиас захидал илгээжээ.  Тэрээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард найз Доржбаатартай хамт архи уусан бөгөөд найз нь согтуурхаж өөрийгөө хутгалсан байна. А.Жаргал найзыгаа тэр дор нь  Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэсэн ч тус эмнэлэгийн эмч нар амь насанд аюулгүй, өнгөц шарх байна хэмээн боолт хийгээд цагдаа дууджээ. Ингээд тэр шөнөдөө Хан-Уул дүүргийн цагдаагийн  эрүүлжүүлэх байранд найз Доржбаатар нь шархаа даалгүй нас барсан байна. Эрүүлжүүлэх байрны камерт байхдаа найз нь өөрийгөө хутгалснаа хэлж мэдүүлэг өгч байсан ч нас барсны дараа цагдаагийнхан ар гэрт нь мэдэгдэхгүй тав хонуулж А.Жаргалыг алсан хэмээн гүтгэж шоронд суулгажээ. Хэргийг шалгах явцад хутганы шарх 10 см байсныг 20 см болгож шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хуурамчаар гаргуулжээ. Мөн талийгаач Доржбаатарын тэр өдөр эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, эрүүлжүүлэх байрны камерын бичлэг зэргийг нуун дарагдуулсан байна.  А.Жаргал АТГ-т ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Г.Ганхүү, Д.Болдсайхан, прокурор Н.Цэцэгмаа, Ц.Хашбаатар нарыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, нотлох баримтгүй эрүү үүсгэсэн гэх гомдлыг удаа дараа гаргасан боловч дээр дурьдсан албан хаагч нарт эрүү үүсгэх үндэслэлгүй гэсэн тамгагүй бичгийг үзүүлээд өнгөрчээ. Ийнхүү өөрийгөө буруугүй хэмээн үзэж гурван удаа өлсгөлөн зарлаж, холбогдох байгууллагад 30 удаа гомдол гаргасан ч бүгд дээгүүрээ зохицуулчихдаг, хэрэг прокурор шүүхийн шатанд хоёр удаа шилжсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаж байгаа учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг холбогдох байгууллагаар нягтлуулж өгөхийг хохирогч А.Жаргал хүсчээ.

 С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • sansar (September 12, 2014 10:29:38 am )

    uvurhangain gahai gantumur gedeg gahai haa bn

  • 1111111111123 (September 12, 2014 10:56:58 am )

    хэцүү ч юмаа даа одоо тэгээд Элбэгдорж шалгах сэтгэлтэй хүн мө үү сэтгэл зүтгэл дутах байхаа ардчилал гэж худла зүйл үнэн үнэн юм худал болсон цаг даа

  • иргэн (September 12, 2014 11:08:31 am )

    Одоо үнэн юм гэж байхаа больжээ. Ялангуяа шүүх, цагдаагийнхан хэдэн халтар төгрөгөнд худалдагдчихсан байгаа. Эмч нар ч мэдлэг, чадваргүй болсон. Талийгаачийн ар гэрийнхэн нь гомдолтой гээд хэдэн төгрөг өгчихсөн юм байгаа биз

    • bas neg irgen (September 12, 2014 12:28:07 pm )

      end taliigaachiin tal xamaagvi baixaa xarin tsagdaagiinxan l budiluulj baij magadgvi taliigaachiinxand tanai xvn gadny nolootei geed l xelchixne. Ervvljvvlex bairand xvnii ami nas xoxirson xariutslagaas multraxyn tuld … eswel ene xvn bas xudlaa xelj baij bolzoshgvi ali ni ch baisan shalgaj togtoox xeregtei tegexeer xolbogdox xvmvvs ni anxaarax baix aa

      • unshigch (September 14, 2014 8:52:17 am )

        yu gej mongol ulsiin eronhiilogchid hudlaa helwel jinhene gemt hereg bolno biz dee

  • зочин (September 12, 2014 11:45:54 am )

    хэцүү ч юмаа даа үнэн мөнийг нь зөв тогтоогоосой

  • zochin (September 12, 2014 1:32:10 pm )

    ene muu sain tsagdaa nar yostoi adgiin shaarnuud edend heleh muu ug mongol helend baidag bolob uu

  • khatan (September 12, 2014 2:17:49 pm )

    yaduu bol suuna bayan bol suuhgui iim l bolchihson yum bish uu shuuh,procuror,tsagdaa gd bugd l ashig sonirholoor handdag bolj yum hayval ni hodlono hayahgui bol hichneen unen bgaad amidrah argagui yum shig bgaam ali ch zasgiin yed iim bsan bh ch bh da ard uldsen eej ni orovdmoor yum

  • zzz (September 12, 2014 3:08:55 pm )

    архи гэж ийм л гайтай эд байгаам ш дээ. тэр өдөр архи уусандаа насаараа харамсах явдал болж байна ш дээ. даан ялангуяа хөдөөний залуучууд хэтэрхий архинд дуртай

  • зочин золоо (September 12, 2014 7:54:07 pm )

    Аргагүй шүү дээ. Эрүүлжүүлэхэд нас барсан юм чинь. …тэд арьсаа хамгаалаад чамайг гүжиртсэн байхгүй юү

  • zochin (September 12, 2014 9:06:35 pm )

    nuguu shudarga erunhiilugch shudarga tur ni haana bnaa

  • zochin (September 12, 2014 9:12:33 pm )

    ENE ZALUUG GEMTEN BOLGOH HEND ASHIGTAI BSIIM BOL DOO BUSHUUHAN YNEN ZOV NI OLDOOSOI

  • Tuya (September 13, 2014 11:23:48 am )

    Huduu heden malaa hariulaad saihan amidrahgvi yasan yum be zalhuu bna arhichin bna tegeedl ingej balarch bga yumshvvdee .eej ni buruu zalsan bna.mal mallaad saihan amidarch bga olon zaluuchuud bna

  • Tuya (September 13, 2014 11:27:08 am )

    Mal mallaad saihan amidartsgaa odoogiin zaluuchuud arhinaas hol yav

  • zochin (September 13, 2014 7:55:18 pm )

    hetsuu yum boljee shalgaasai daa

  • gombo (September 13, 2014 9:38:30 pm )

    Enetkheg kinond gardag gutgelege,bayan hoosnii ylgaa manai orond ter chigtee irjee,,,yana daa !

  • Anonymous (September 15, 2014 12:31:49 am )

    Одооч монголчууд биднийг ганц нэгээр нь хэлмэгдуулж бга нь унэн шуу дээ олон хоног сар жилээр хоригдоод ирхээр ял огдог чинь дараа нь цагдаа прокурор шуухйхэн эбш хууланд эд нарийн буруугаас ар иргэд аж ахуй нэгж хохирох юм бол тор хохирлийг барагдуулж буруутай этгээдэд хариуцлаг тооцно гэж заалтаас болоод тэр чигт нь яал огооод байгаа юм даа дээр нь 37 онд хувьсаглийн эсэргуу илруулж шагнал авдаг шиг одоо цагт ажилийн узуулэлт дарга нарийн дарамтаас дээр нь шагналаа бодоод тэр чигт шоронд яавуулчихаад гандан гараад номъ уншуулдаг тэгийгээ нэг хун чадруулсан гэж яардаг юм хаана ба шудраг ес хуни эрэх шинчилэл хааааана баааайййнаааа ерунхийлугч хуулийн сайд гуай

antalya rent a car