Бүсгүйчүүдийн гоо сайхандаа анхаарал тавих нь зөвхөн элдэв төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээр хэмжигддэггүй. Бид тараг, сүү, өндөг зөгийн бал зэрэг хүнс тэжээлийн олон зүйлээр арьсаа арчилж, тэжээл өгдөг. Гэхдээ эдгээрээс хамгийн үр дүнтэй нь өндөг гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг юм.
Тухайлбал өндгөөр бигнүүр тавих нь хамгийн сайн арга аж. Өндөг нь бигнүүрийн барьцалдуулагч болдог бөгөөд цагаан нь арьсыг татаж чангалах буюу агшаах, шар нь тэжээлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн өндгийг зөгийн балтай хольж бигнүүр тавих нь хамгийн тэжээллэг бигнүүрт тооцогддог байна.
Нэг ширхэг өндөгний шарыг сайтар хөөсрүүлж хутгаад дээрээс нь 1 хоолны халбага зөгийн бал, 2 халбага сүү, 1 цайны халбага гурилтай хольж сайтар хутгасны дараа нүүрэндээ тавина.
Гэхдээ бигнүүрээ зөв хийх нь хамгийн чухал юм.
Та өргөн зөөлөн үстэй багс буюу хөвөнгөөр зовхи уруулаас бусад газарт түрхнэ. Ингэхдээ та духны голоос чамархай, хамраас чамархай, уруулаас чих рүү, эрүүний голоос чих рүү гэсэн хөдөлгөөнөөр түрхэхээ битгий мартаарай.
Мөн та бигнүүр тавихаас өмнө савантай бүлээн усаар эсвэл нүүр цэвэрлэгчээр, тоник шингээсэн хөвөнгөөр цэвэрлээрэй. Бигнүүрээ тухайн хүний арьсны хэв маяг, онцлогт тохируулан 5-20 минут байлгана.
Харин та бигнүүрээ нүүрнээсээ салгаж авахдаа жижиг хусуураар хусаж, эсвэл буцалсан усанд дэвтээсэн тампон, хөвөнгөөр арилгана. Бигнүүрийн үлдэгдлийг нүүрээ угаах зуур цэвэрлэнэ. Таны арьс хэт хуурай, эсвэл хуурайшилттай бол бигнүүр хийх болон бигнүүрийн үлдэгдлийг арилгах хөдөлгөөн чинь зөөлөн хөнгөн байна гэдгийг сайн анхаараарай.
Холбоотой мэдээ
Comments are closed.