Солонгосын охидын “Ladies Code” хамтлагийн таван охины хоёр нь нас барлаа.
Энэ сарын 3-нд хамтлагаараа Сөүл рүү явж байгаад автомашины осолд орсны улмаас “Ladies Code” хамтлагийн гишүүн Юн Би газар дээрээ нас барсан бол Райс тархины хүнд бэртэлтэй эмнэлэгт ирээд, олон цаг үргэлжилсэн мэс засалд орсон боловч хагалгаагаа даалгүй өчигдөр өглөө нас баржээ. Харин ослын улмаас газар дээрээ нас барсан Юн Бинийг оршуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болсон байна.
Тухайн үед бороо орж гулгаа үүссэн зам дээр хурд хэтрүүлэн явж байгаад осолдож, хэд хэдэн удаа эргэхдээ замын хашлага төмөр очиж мөргөсний улмаас ийнхүү “Ladies Code” хамтлагийн хоёр гишүүн амь насаа алдсан байна. Харин хамтлагийн үлдсэн гурван гишүүний хувьд хөнгөн бэртэл авчээ. Машинд явсан хамтлагийн стилист, менежер болон жолооч бараг бэртэж гэмтээгүй аж.
Харин дуучин Райстай салах ёс гүйцэтгэх ёслолыг Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хийж буй юм байна.
Тэдний үхлийн талаар Солонгосн оддууд өөрсдийн хам хаягаараа дамжуулан гүн эмгэнэл харамслаа илэрхийлсээр байна.
Jiyoon: Чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлье . Миний сэтгэл зүрх маш гунигтай байна. Гэмтсэн хүмүүсийн төлөө би залбирах болно оо.
Sohyun: Гүн эмгэнэлээ илэрхийлье . Энэ сэтгэл өвтгөм мэдээнд үнэхээр итгэж өгөхгүй нь. Бид хамтран ажилладаг байсан. …. Бусад гишүүд нь удахгүй эдгэрч босохын төлөө би бүх чадлаараа залбирах болно оо
Noh Jihoo: Би юу хэлэхээ мэдэхгүй байна…… Ladies Code’s EunB-д хүндэтгэл үзүүлье . Rise хурдан босоорой Би залбирах болноо та бүхэн ч бас надтай хамт залбираарай.
Simon D: Түүнд хүндэтгэл үзүүлье. Миний сэтгэл маш их шаналж байна.
Miss a Min: Эмгэнэл илэрхийлье. Энэ үнэхээр гунигтай мэдээ байна.
Jaypark : Түүний сүнс тэнгэрт амгалан тайван нойрсог. Бусад гишүүд нь хурдан сэргээсээ гэж залбирч байна.
Block B Jaehyo : Түүний төрсөн өдрийн лааг үлээх тортыг би авч өгнө өө гэж амласан байсан. Миний зүрх тэр машиныг харах тусам Eunb-ийн төрхийг харах бүрт сэтгэл минь зүсэгдэж байна.Одоо эмчлэгдэж байгаа гишүүнүүд ч бас хурдан сэргээсэй гэж залбирч байна.
Ryeowook: Тэр үнэхээр эелдэг хөөрхөн байсан… миний сэтгэл маш их шаналж байна. Eunb-ийн төлөө залбирч байна.Эмгэнэлээ илэрхийлье түүний найзуудад шаналал нь хамгийн ихээр байгаа байх.Аюулгүй болгоомжтой жолоодож байх хэрэгтэй.
Jun.K: Миний сэтгэл зүрх ladies Code-ийн тухай мэдээг сонсоод үнэхээр их шаналж байна. Гүн эмгэнэлээ илэрхийлье Хүн бүр дахин дахин залбирна уу
Zico: Энэ үнэхээр аймшигтай мэдээ байна…. Гүн эмгэнэл илэрхийлье
Өөр маш олон олон хамтлаг дуучид түүнд хүндэтгэл эмгэнэлээ илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.