antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 Comments are off

Гурван улсын төрийн тэргүүн уулзалтын товоо ярилцана

нийтлэсэн Admin

732b02751762c02bbigХоёр хөршийн төрийн тэргүүн Монгол Улсад айлчлал хийсэн нь одоо ч олны анхаарлын төвд байна. Тэдний хооронд яригдсан яриа хэлцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж “Талын зам” төсөл урагш­лах эсэх, хийн хоолойг Монголоор дамжуулах уу гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин нар энэ хоёр асуудлаар зөвхөн ярьж эхлээд ор­хисон бөгөөд цаашид яриа хэлцэл үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл, гурван улсын төрийн тэргүүн дээрх асуудлуудаар энэ сарын 11-12-нд уулзах нь гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тод­руулбал, Тажик улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хам­тын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уул­залтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уул­зах нь тодорхой болсон аж. Энэ оны тавдугаар сард Шанхай хот­ноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага ху­рал /АХАИББХ/-ын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хөрш ОХУ-ын Ерөн­хийлөгч, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уул­з­алтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавьсан бө­гөөд энэхүү уулзалт тун удахгүй болно гэдгийг Хятадын Гадаад харил­цааны яамнаас мэдээлж байсны дагуу уулзалтын товыг даруйхан  гаргахаар ярилцах гэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан энэ уулзалтыг аль улсад зохион байгуулах вэ гэдгээ гурван улсын төрийн тэргүүнүүд Душанбед ярилцаж тов тогтоох бололтой. Харин Си Зиньпин удирдагчийн хувьд манай Ерөнхийлөгчийг ирэх арваннэгдүгээр сард болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад уриад байгаа бөгөөд энэ үеэр В.Путин Бээжинд саатах шалтгаан гарч болзошгүй нь гэсэн таамаг байгаа юм.

Ямартай ч хэрвээ энэ уулзалт болбол гурван улсын харилцааны түүхэн шинэ хэлбэр болох төдийгүй, “Талын зам”, хийн хоолойг Монголоор дамжуулах эсэх, төмөр замын асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадах ач холбогдолтой юм. Таамаг төдий яригдаж байгаа энэхүү мэдээллийг ал­баны эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Ерөнхийлөгч энэ долоо хоногт багтаад Душанбег зорихоор болжээ. Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car