Өнгөрсөн амралтын өдөр “River stone” орон сууцны барилга дээр ажиллаж байсан гурван залуу унаж амиа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал тус барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн олс тасарч өндрөөс унасан аж. Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 23 настай талийгаач Б нь “Их засаг” их сургуулийн оюутан, харин А нь 17 настай Архангай аймгийн харьяат байжээ.
Оюутнууд өнгөрөгч баасан гарагаас эхлэн түр гэрээ байгуулан туслах ажилтнаар ажиллаад ердөө хоёр хонож байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэд сургалтын төлбөртөө нэмэр болох зорилгоор барилга дээр ажиллаж байсан гэнэ.
Тус орон сууцны барилгыг “S development” ХХК-ийн захиалгаар “Бо Бэ констракшн” ХХК гүйцэтгэж байжээ. МХЕГ-аас тус барилгын үйл ажиллагааг дөрөвдүгээр сараас эхлэн зогсоож, цахилгааныг нь тасалсан байна. Эл хэргийн талаар хуулийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Бата (September 09, 2014 9:46:11 am )
Хууль дурам шийдвэр хэрэгжуулдэггуй яам тамгууд хэл хэрэгтэй юм бэ
-
зочин (September 09, 2014 9:20:29 pm )
ха ха ардчилсан нам Мэргэжлийн хяналтыг хэрэггүй гэж байгаа шүү дээ
-
bid mongol (September 10, 2014 1:22:01 am )
bid tiim oluulaa gej uu uneheer haramsaltai yumaa
-
zochin (September 10, 2014 9:15:42 am )
Huuli zurchdug, gargasan togtool shiidver dagadaggui tom tolgoitoi kompaniudaa diilehgui bga Mergejliin hyanaltiin erunkhii gazae, bur tsaashlaad Zasgiin gazar n Hariutslaga huleeh yosoti shte. Albataa diilehgui Zasag uuruu taraachee.
-
Anonymous (September 10, 2014 10:38:59 am )
Yamar haramsmaar yum de.
-
zochin (September 10, 2014 11:14:32 am )
eviii de hunii ur sad yamar haramsmaar yum ve
-
Нара (September 10, 2014 11:46:42 am )
Хөөрхий муусайн хүүхдүүд мөнгөний төлөө амиа өгсөн байнаш дээ. Барилгын компаниуд хүний аюулгүй байдлыг хангахгүй боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа тод жишээ энэ шүү дээ.Мэргэжлийн хяналт тийм том барилга боссон байхад өдий хүртэл шалгахгүй юугаа хийж байна вэ. Татан буулгавал таарна. Ер нь аль ч газар хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар дүрэм хэрэгжихгүй ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хүүхдийн амь нас алдсан хойно нь сүржигнэх юм даа. Оюутны төлбөрийн дарамт маш их учраас хичээлийн хажуугаар эрүүл мэндээ огоорч хүүхдүүд ажил хийж байна шүү дээ. Төрийн бодлогоор зохицуулаач малнуудаа. Төлбөрийг уян хатан улиралаар нь хувааж авах хэрэгтэйш дээ.Ард түмэн ядуугийн туйл байна. Дээд сургуулиуд хүүхдийг төлбөрөөр дарамтлахаа болиоч. Кредитийн торгууль нэмж авахаа болиоч гэж хэлмээр байна. Үнэхээр харамсаж бухимдаж байна
-
asuudal (September 10, 2014 1:00:27 pm )
eronxii said altankhuyagiin aadiin duugiin noxoriinx n axiin xuuxdiin kompani yum genee texeer xuuli durem enend yamar ch xamaaraxgui
-
zochin (September 10, 2014 6:15:59 pm )
Ene ulsiin ih hurliin gishuun bathuugiin barilga shdee
9 Comments