ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга асан Хурандаа Д. Цогтбаатарын эхнэрээс
2014.09.05
Эрхэм хүндэт тэргүүн хатагтай таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Хаашаа хэнд хандахаа мэдэхгүй болсон Монгол улсын иргэн, жирийн нэгэн эмэгтэй хүний хувьд таныг намайг ойлгож, нинжин сэтгэл, хатан ухаанаар хандаж туслах болов уу гэсэн горьдлого тээн энэхүү захидлыг бичиж байна.
Нөхрийг минь 2013 оны 2-р сараас эхлэн хэвлэл мэдээллээр удаа дараа гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж байгаад, 2013 оны 6-р сарын 4-нөөс 7.30-ныг хүртэл 2 cap хорьж, 2014 оны 4-р сарын 4-ний өдөр дахин баривчлан өнөөг хүртэл хорьж байна.
Энэ хугацаанд АТГ -аас удаа дараа хэвлэлийн бага хурал хийж олон сая евро залилсан гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд мэдээлэл өгч байсан ба саяхан прокурор шалгаж үзээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл нөхрийн минь цагдан хорих хугацааг дахин 6 дахь удаагаа сунгалаа. Хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод, мөрдөж мөшгиж цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог АТГ- ын явуулж буй энэ үйл ажиллагааг сэтгэл түгшин харсаар өдий хүрлээ.
Нөхрийг минь оргон зайлж дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр сунган хорьж, ямар нэгэн хэрэг тохож хэлмэгдүүлэх гээд байгаад сэтгэл түгшиж байна. Нөхөр маань ТЕГ-т 16 жил ажиллахдаа сөрөх тагнуулын газрын даргаар 2 удаа, томилогдон төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн жирийн нэг цэргийн албан хаагч.
Миний бие ерөнхийлөгчид 2 удаа ил захидал илгээсэн. Шат, шатны прокурорт 10 гаран удаа хандсан боловч анхаарлаа хандуулж, үнэн зөвөөр шалгаж өгөх хүн олдсонгүй. Хамгийн гол нь ямар нэг эрх бүхий албан тушаалтаны нөлөөнд авталгүй шалгаж өгөөсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэх юм.
Би нөхрийгөө шалгуулахгүй гэж зүтгээгүй, зөвхөн хорьж цагдалгүй шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. / миний нөхөр нь хуулийн өндөр мэдлэг, боловсролтой, тодорхой оршин суух хаягтай, ТЕГ- т харьяалагддаг, гадаад паспорт нь одоог хүртэл энэ байгууллагад хадгалагдаж байгаа болно/. Үүний цаана бүхэл бүтэн айлын амьдрал байгаа гэдгийг танд хэлэх нь илүү биз дээ. Манай улсад яг тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт биетээрээ болоод байгааг л танд дуулгах гэсэн юм.
Ямар ч цаг үед эмэгтэй хуний хатан ухаан уужуу нинжин сэтгэл төрд түшиг болж байсан билээ. Таныг энэ болоод буй уйл явдалд сэтгэл гарган анхаарлаа хандуулна гэдэгт итгэж найдан хэвлэлээр дамжуулан танд хандаж байна.
Таныг хүндэтгэсэн: Ч.Мандах
Холбоотой мэдээ
-
Эх (September 09, 2014 9:41:23 am )
Тэргүүн хадагтай нэр зүүсэн жил болгондоо нэг хүүхдийн эмнэлэг 2-3 цэцэрлэг сургууль ашиглалтанд оруулж буян болооч гэж гуйх байна.
-
zochin (September 09, 2014 10:10:24 am )
Эрхэм хатагтай та нөхрийгөө ятгаж эхчүүдийн мөнгийг өгүүлээч.Бухын доодых харж үнэг турж үхэх нь байна. Олон эхчүүдийн хөхийг хавтгаад нөхөр чинь анхнаасаа яах гэж худлаа ярьдаг байна аа. Эхчүүдэд мөнгө өгнө гэж хошгироогүй бол танай нөхөрт эхчүүд саналаа өгөх ч үгүй байсан байх. Аргагүй ходоод нь хоосон байна шүү дээ эрхэмсэг тэргүүн хатагтай гуай. Одоо нөхөртөө сануул сануул эс тэгвэл нүгэл чинь нүдээр чинь гэдэг байхаа.
-
1111111111 (September 09, 2014 11:12:45 am )
за даа манай ард түмэн ч эхнээсээ үнэн юмаа амьдралаа бичиж байх шиг байнаа ТЭРГҮҮН хАТАГТАЙ уЛСЫН ХАНГАМЖИД САЙХАН Л БАЙГАА БАЙХ бид чинь 1 хүүхэд гаргаад л цэцэрлэгт өгөх гэж бөөн юм сургууль ч адил л байна за өгч чадахгүй бол өөрөө харнаа нөхөр барилга дээр ажиллаад хэдэн төгрөгний цалин авч ч магад хулхидуулж ч магад сар сард янз бүр .Цалин авсан сард зах гараад л Хүнсээ цуглуулнаа ютны үнэ тэнгэрт хадаад л жинхэнэ солиорол . Одоо өвөл болно түлээ нүүрс гээд бөөн мөнгөний асуудал энэ өвөл олон хүн галгүй хөлдөх байх мэдээж та би ядарсан гэр хороололынхон бид. Улс нэг эх орны хишиг инээ тэрээ гээд л 1 сая төгрөг хэлсэн ярьсанаа өгчих нөхөртөө хэлээд өгчих ойр байгаараа тэр их хамгаалалтанд байгаа хүнд бидний үг хүрэхгүй байна
-
Coco (September 09, 2014 11:18:10 am )
Naad huduunii erguu awgai daa yu gej handaad bsaan.naadah chin yu ch medehgui shdee.ha ha.
-
Coco (September 09, 2014 11:21:26 am )
UR udmaaraa uhej dald ortsgoo.Elbegdorjton guianuud.ard Tumnii hurunguur gedsee duurgesen humuus nugel chin nudeeree garnaa tun udahgui
-
amaraa (September 09, 2014 11:22:13 am )
Цэдэнбал гуайн эхнэр Монголд юу хийж үлдээлээ дээ тэр чин л жинхэнэ Тэргүүн хатагтай байхгүй юу
-
Anonymous (September 09, 2014 12:03:32 pm )
Цэдэнбал гуайн эхнэрийг амьд байхад нь монголчууд мөн ч их харааж зүхсэн дээ
-
Anonymous (September 09, 2014 5:44:04 pm )
Ene Bolormaag yamar terguun hatagtai gehev dee. Uls orond hiisen yumgui , kharin ch nuhur ni bainga nugel uilddeg teriin uchugdriin erunhii saidiin medeelelees medej bolnoo
-
-
-
deutsch (September 09, 2014 2:09:20 pm )
gahain tooroi eun tergvvn hatagtai hiideg ajilgvi ideed hebtej baidag gahai eu hiij chadah bee dee
-
zochin (September 09, 2014 2:21:39 pm )
Elbegdorjiin ehner yaj shudraga bh ve dee?Ter hudalch ichih aih medehgui hunii hajuud ene olon jil bsan hun…Yag adil humuus bh….
-
-
ss (September 09, 2014 3:21:33 pm )
Elbegdorj saikhan yarina shuu
-
зочин (September 09, 2014 4:51:29 pm )
та нар арай хэтэрч байнаа, энэ эмэгтэйн сэтгэл, ер нь хүний сэтгэл санааг та нар мэдэхүү?? ёс зүй гэж байхгүй ямар бүдүүлэг заваан зүйл бичдэг хүмүүс вэ, та нарт үр хүүхэд байдаг бол хэцүү л юм байна, үр хүүхдүүддээ муу үг хэлэх битгий хэл, муу зан үйлийг ч харуулахгүй зөв хүмүүжүүлэх эцэг, эхчүүд ийм байхаар яана даа, жаахан уужуу сэтгэлээр аливаа юманд ханддаг баймаар байнаа,
-
баагий (September 09, 2014 4:54:22 pm )
хүмүүст өгдөг тэтгэмжүүдийг болих хэрэгтэй, ажил санал болгохоор хийхгүй, зарим нь хүүхдийнхээ мөнгөөр архидана болих хэрэгтэй, үүний оронд ажлын байр, тогтмол орлого хэрэгтэй байна, хүмүүст өөрсдийн хүч хөлс шингэсэн мөнгө хэрэгтэй.
-
Anonymous (September 09, 2014 9:17:34 pm )
энэ эмэгтэйг тайван байлгаач арай хэтэрч байна тэнэг гэхэд хэцүүхэн юм бичээд байгаа хүмүүсээ тамын тогоонд битгий чанаач
-
Anonymous (September 10, 2014 8:13:15 am )
Arai lheterch bn.Uursduuruu jishee avaad vzatsgee.
-
sain hun (September 10, 2014 11:08:54 am )
ene hun bol busad umnuh terguun hatagtai naraas tes uur hun shu. olon unchin huuhdiig asran hamgaalj usguj bna, itgel sangiin shugamaar oron nutagt u dur unetei aparat hurgen niiluulj bna. Bagabandiin abgai tegehed huuchin hubzas abchirj yalgaj bgaad taraadag l bsan.
-
zochin (September 10, 2014 11:37:27 am )
uhaantai cocod handaach ene nuhur erguu bish bolohooroo shiideed ugchih yum bishuu
-
зочин (September 10, 2014 2:05:29 pm )
Атаархаж үхэхнээ, жинхэнэ эгэл монгол гэрийн эзэгтэй, үлгэр жишээ аваад амьдарвал зүгээр дээ.
18 Comments