Улс төржилт хэрээс хэтэрч цагдаагийн хурандаа нарыг ажлаас нь халаад зогсохгүй цол хэргэмийг нь хурааж авлаа гэх гомдлыг тэдний ар гэрийнхэн болон мөрдөс нэгтэй найз нөхөд нь ярьж байна. Салбарынхаа сайдтай санаа бодол нийлэхгүй ажилласны улмаас өнөөдөр тэд ийнхүү амьдрал, ажил байдлаараа хохироод үлдэж байгаа гэнэ. Цол хэргэмээ хураалгаж, жирийн хар болсон цагдаагийн экс дарга Б.Билэгт болон Улсын мөрдөн байцаах газрын дарга Ц.Батсүх нарын хурандаа нар гомдол тээж байгаа ч нөгөө талаар яаж ийж байгаад өшөөгөө авна, зүгээр өнгөрөөхгүй ээ гэсэн бодолтой яваа ажээ.
Тодруулбал, ЦЕГ-ын дарга тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсoныхоо маргааш нь тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга Ариунболд нарыг ёсзүйн алдаа гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг шалтгаанаар ажлаас нь халсан юм. Уг чанартаа бол алдаа дутагдал гаргаагүй, улс төрчдийн даалгавар, салбарын сайдын тушаалаар тэднийг халсан гэлцэнэ. Х.Тэмүүжин сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулахад тэд гол үүрэг гүйцэтгэж, жүжиг тавьсан нь илэрсэн юм. Ийнхүү улс төрийн бохир жүжигт гар бие оролцсон тэд өдгөө жирийн нэг “хар хүмүүс” болчихоод сууж байгаа аж.
Ер нь цагдаагийн газрын хэлтсийн дарга нарын ярьж буйгаар улс төрийн холбоотой бохир хэрэгт болж өгвөл оролцмооргүй юм. Тухайлбал, хоёр жилийн өмнөх гишүүн Ё.Отгонбаяр, түүний гэргий О.Эрдэнэсолонго нарын хэрэг ч мөн улс төрийн даалгавартай хэрэг байсан юм шүү дээ. Дээрээс лүндэн буулгаж энэ хэргийг ингэ тэг, тэгж мэдээлэл өг гэж үүрэг даалгавар өгдөг байсан нь үнэн шүү дээ. Бид хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийдэггүй, ямар нэгэн хүний хараа хяналт, шахалтад хэргийн материал энэ тэртэй танилцаж ажилладаг байлаа. Эл байдлаас болж өнөөдөр ямар ч асуудалд орж болохоор нийгэмд амьдарч байна гэх мэдээлэл гадуур тархжээ.
Дашрамд дуулгахад, цолоо хураалгасан цагдаа нарыг АТГ, ТЕГ шалгаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
zochin (September 09, 2014 9:50:19 am )
хэрэг хийсэн нь тодоос тод байхад ингэж өөрсдийгөө өмөөрсөөр л байх уу. тэгвэл 7 сарын 1-ний хэргээр ял авсан хурандаа нар яах болж байна. Цагдаа нарын буулган дор жирийн хөдөлмөр эрхэлж байгаа Монголчуудыг яах болж байна. ийм байдлыг засахын тулд ЭБШХ-ийг даруй өөрчилж ард иргэдийг хамгаалдаг цагдаатай болмоор байна. Ямар ч гэм хийгээгүй байж хоригдож, нэр хүндгүй ажил төрөлгүй амьдралаараа хохирсоор байхуу Монголчуудаа
-
зочин (September 09, 2014 9:51:03 am )
ажилаа хариуцлагагүй хийж албан үүргээ буруу гүйцэтгэсэн бол цол хураах ч юу шүү дээ нийгэмд шудрага ёс тогтох ёстой шүү
-
Unshigch (September 09, 2014 10:02:20 am )
Turiin alban tushaaliig huviin shunaldaa ashiglaj hulsuur hun gutgechiheed ichihgui hevleleer eldev yum bichuuleed baihaa bolimoor yum tuunii orond ard olnoos uuchlalt guih heregtei
-
zochin (September 09, 2014 11:08:17 am )
Тэмүүжин сайдаа юманд ингэж хамаагүй хандаж болохгүй байхаа. Та их л сонин сонин юм хийгээд байх юм. Болж байгаа юм уу. Бид бүгд Монголчууд шүү дээ.Сэтгэлээ жаахан ч болов ариусгаач.Эцэст нь бул хар чулуу өөрийн чинь хар толгой дээр унах вий дээ.
-
Anonymous (September 09, 2014 11:34:24 am )
Zassss huniig gutgej ingej tegj yariul anus ruu hiideg bsan gej heluul gej yaj iim hun bj helj chadaj bnaa. Hamag yum ni todorhoi bhad togloloo ch geh shig. Icheechee ingej zahialgaar yum bichuuleheesee.
-
OVOOD (September 09, 2014 6:20:39 pm )
Hutsaachee hurandaa nar ni uls torjiltoos bolood amidralaaraa togluulchihlaa gej gonshignood baidag…oorsdoo jiriin tsagdaagiin amidaraliig tam bolgoj haydagaa boddog bolov uu.. ted tangarag ogson neriin dor ulaan garaaraa ayuliin omnoos sorood ashig ni yu baina.Ta nar olon ch tsagdaa huuheduudiig gudamjind hooh gargaj laaz oshigluulen ard ni baigaa amidraliig ni davhart ni yduuruulsanaa meddeg bil uu.. Ta nar hohirohgui.Yuagaad gevel huraasan yumtai baychuud harin ter muusain bor tsagdaa chin ta nariin hoorhiiloltoi gar hol chin baisan yum shuu.
-
Demjigch (September 09, 2014 6:24:36 pm )
Temuujin saidiig demjij baina maash zov ajillaj baigaa shuu.
7 Comments