antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 6 comments

Д.Ганцэцэг: Хүүгийнхээ уйлахыг харах л хэцүү байлаа

нийтлэсэн Admin

gantsetsegggГал мэт дайчин дүрээрээ үзэгчдийн сэтгэлийг булаасан “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг “Зүрхээр наадагч” нэртэй дэлгэцийн бүтээлд дүр бүтээж байна. “Жинжиймаа” кинонд тоглоход нь түүнийг үзэгчид “Алаг нүдэн” хэмээн нэрлэсэн нь одоо ч хэвээрээ. Амьдралд ч, тайзан дээр ч өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг энэ бүсгүйтэй ярилцсанаа хүргэе.

 -“Зүрхээр наадагч” киноныхоо нээлтийн ажилд бэлтгээд завгүй л явна уу?

 -Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” кино нээлтээ хийх гээд бид нэлээд завгүй гүйцгээж байна.

 -Нэрнээсээ эхлээд сонирхол татаж байгаа энэ бүтээлд тань юуны тухай өгүүлэх вэ?

 -Киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар Урнаа эгч, зохиолыг Гануухай маань бичиж, зургийн даргаар нь би ажилласан. Гол дүрд 2009 оны Азийн топ модель “Гоёл-2011” наадмын “Шилдэг эрэгтэй модел” загвар өмсөгч О.Мөнхдалай тоглосон. Бидний бага насыг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн авьяаслаг сурагчид бүтээсэн. Би Энхжин хэмээх бүсгүйн дүрд тоглосон. Архангай аймгийн “Хөгжимт драмын театр”-ын жүжигчин М.Мөнгөнсолонго миний нөхрийн дүрд тоглосон. Мөн энэ кинонд бага хүүтэйгээ хамтарч тоглосон байгаа. Мэдээж хүндрэл бэрхшээл байлгүй яах вэ. Хүүгийнхээ уйлахыг харах л хамгийн хэцүү байлаа даа. Энэ кино маань асрамжийн газар өссөн дөрвөн найз хувь тавилангийн эрхээр тал, тал тийшээ таран одохдоо заавал уулзана хэмээн бие биедээ амлана. Олон жил өнгөрч тэд өөр өөрсдийн төөрөг замаар амьдарсаар байх боловч нэг л өдөр бие биенээ олж, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлж байгаа тухай өгүүлдэг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” бол 1980-аад оны үеийг харуулсан кино. Харин “Зүрхээр наадагч” маань бол яг энэ цаг үеийн нийгмийн амьдралыг бодитойгоор харуулахыг зорьсон бүтээл юм.

 -Дуу, клип нь үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа ч сонсогчдод их таалагдаж байгаа бололтой.

 – Кино хоёр дуутай. Эхний дуу маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Балхжавын ая, Одгэрэлийн шүлэг, “Мотив” хамтлагийн Ганбаа, Хишигдалай хоёр дуулснаар сонсогчдод хүрсэн. Дараагийн дууг реппэр Цэцэ үг аяыг нь зохиосон. Гануухай, Урнаа эгч хоёр Цэцэтэй хамтарч дуулсан нь залуучуудын сонирхлыг их татсан болов уу.

 -Ер нь мэргэжлийн жүжигчний хувьд кино болон драмын жүжиг хоёрт тоглох ялгаатай байдаг биз?

 -Кино, жүжиг хоёр хоёулаа хэцүү. Бид хэдийгээр мэргэжлийн жүжигчин боловч цоо шинэ дүр гаргаж, байхгүй хүнийг бий болгоно гэдэг дахин шинээр сурч байна л гэсэн үг. Харин гол ялгаа нь драмын жүжиг шууд тайзан дээрээс нэг дор 700 хүнд хүрдэг учраас нэмэлт тоглолт шаардлагатай болно. Ямар ч жүжигт мэргэжлийн бус нэг ч жүжигчин тоглодоггүй бол кинонд арай өөр. Драмын жүжиг бол жүжигчин, найруулагчийн урлаг харин кино бол монтажийн урлаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь жүжигчин хүнд хялбар юм гэж байдаггүй.

 -Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн хэцүү, бас хамгийн их хайрладаг дүрийг нэрлэвэл?

 -Театрт ороод удаагүй байхдаа “Цахлай” гээд дэлхийн сонгодог жүжгийн Маша гэдэг эмэгтэйн дүрийг бүтээж байлаа. Яагаад ч юм тэр дүрдээ илүү хайртай байдаг юм. Намайг театрын жүжигчин болгосон дүр гэж дотроо бодож явдаг. Би их олон жүжигт эерэг талын дурлалт бүсгүйн дүрд тогложээ. Тоглох бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хоорондоо ялгаатай дүрүүдийг бүтээх гэж хичээдэг.

 -Жүжигчин гэдэг мэргэжил их хатуужил шаарддаг юм шиг санагддаг. Танд шантрах няцах үе гарч байв уу?

 -Олон хэцүү үе тохиолдож байсан ч амьдралынхаа нарийн ширийн зүйлийг яримааргүй байна. Гэхдээ нэг тохиолдлыг ярья л даа. СУИС-ийг төгсөх дипломынхоо жүжгийг өглөө 10 цагт хамгаалах гээд байж байтал машины аваарт ороод бие нь тааруу байсан аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээ авсан юм. Тэр үед үнэхээр хэцүү санагдаж, амьдрал ямар хэцүү юм гэж бодож суусан. Тэр үед л үхэх, төрөх нь уйтгар харуусал, баяр хөөр хоёрын туйл нь юм гэдгийг ухаарсан даа. Улсдаа нэртэй доктор, профессорууд шалгалт авах гээд ирчихсэн байхад хойшлуулах эрх жижигхээн оюутан надад байхгүй шүү дээ. Ингээд л би нулимсаа арчаад инээсээр тайзан дээр гарч байснаа хэзээ ч мартдаггүй. Эргээд бодохоор урлаг дэндүү хатуу, заавал золиос шаарддаг ч юм шиг. Гэхдээ энэ бол миний л сонгосон зам, хүсэл мөрөөдөл минь. Нөгөө талаас би ганцхан өөрийхөө төлөө хөдөлмөрлөөгүй. Тиймээс ч урлаг хэмээх энэ агуу ертөнцийн ганцхан цэгийг нь ч болов тавихсан гэж боддог доо. Тоглолттой, ажилтай завгүй байх тусам бүх хэцүү зүйлийг амархан даван туулдаг юм. Урлаг уран бүтээл минь намайг тайтгаруулж бас хүмүүжүүлдэг болохоор би урлагт хайртай.

-Та жүжигчин болоогүй байсан бол гэж бодож байсан уу?

 -Хүүхэд байхдаа мөрдөн байцаагч болохыг хүсдэг байлаа. Тэр үед би адал явдалд дуртай байсан ч юм уу. Одоо бодохоор мөрдөн байцаагч гэдэг мэргэжил хэцүү юм шиг санагддаг. Нэг талаас үзвэл жүжигчний мэргэжилтэй ойр ч юм шиг. Ижилхэн хүний дотоод сэтгэлийг судалдаг нарийн мэргэжил. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол гэж ёстой бодож байгаагүй юм байна. Гэхдээ арван жилийн ангийн багш Должинсүрэн гээд монгол хэлний мундаг багш байлаа. Багшийн минь нөхөр “Мандах” дээд сургуулийн захирал их өндөр боловсролтой хүн намайг “Ийм сайн толгойг дэмий юманд өглөө. Жүжигчин биш мундаг эдийн засагч болох байсан юм. Манай сургуульд орохгүй дээ” гээд л харамсч байж билээ. Намайг жүжигчин болно гэхэд олон хүн харамсч бас эсэргүүцэж байсан ч би өөрөө хүссэн учраас л энэ мэргэжлийг сонгосон. Одоог хүртэл нэг ч минут энэ шийдвэртээ харамсч байгаагүй болоод ч тэрүү өөр мэргэжилтэй болсон бол гэж бодож байгаагүй юм байна.

 -Гоо сайхандаа хэр их цаг зав зарцуулдаг вэ? Эмэгтэй хүн гаднаасаа төдийгүй дотроосоо гэрэлтэх ёстой гэж ярьдаг шүү дээ?

 – Гоо сайхны салонд нэг их ороод байдаггүй л дээ. Ер нь би их сонин араншинтай хүн. Үсчинд 20 минут суухаар л уур хүрээд сууж чаддаггүй. Ерөөс нэг хэвийн байдалтай удаан сууж чаддаггүй гэсэн үг. Гоо сайханд ороход дор хаяж хоёр цаг болно. Тэнд хоёр цаг хэвтээд нүүрээ илүүлээд байхын оронд би тийм тийм ажил амжуулна шүү дээ гээд л бодогддог. Түүний оронд гэртээ хариад хүүхдүүддээ хоол хийж өгөөд эсвэл ямар нэгэн ном уншаад сууж байсан нь дээр. Тэгэхээр би их тэвчээргүй бас их завгүй хүн байгаа биз. /инээв/ Дотоод гоо сайхны хувьд хүн бүрт заавал байх ёстой зүйл. Хүнд баярласан бол түүнийгээ илэрхийлэх, дандаа сайн сайхан зүйл бодож явах ёстой гэж боддог. Хүнээс гарч буй тэр сайхан энерги өөрийг нь гэрэлтүүлдэг. Миний бодлоор хүнийг ном л хүмүүжүүлж бас дотоод гоо сайхныг бэлэглэдэг юм уу даа. Ирээдүйн мянган жилийн амьдралын сайн сайхны төлөө өөрөөрөө байж, хүн чанараа алдахгүй хүнээрээ байхыг хичээж явна.

 -Таны амьдралын туйлын зорилго юу вэ?

 -Хүн энэ ертөнцөд анх ирэхдээ л өөрөөсөө дахин хүн бий болгох үүрэгтэй ирдэг юм шиг. Зүгээр л эд хөрөнгөтэй, эсвэл зөвхөн талх хийх гэж ирнэ гэж байхгүй. Монголын хүн амыг нэмэгдүүлэхийн тулд мөн үр үндсээ үлдээхийн тулд аав ээж хоёрынхоо үргэлжлэл болж бүх эд эсийг нь агуулж төрсөн хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болгохыг л хүсдэг дээ.

 -Дараагийн зохиолын санаа бэлэн байгаа юу?

 -Тийм ээ. Бид бүхэн дараагийн уран бүтээлээ ярилцчихсан байгаа. Зураг авалт ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Ц.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (September 08, 2014 2:31:09 pm )

    Эцгийнхээ нас барсан мэдээг сонсоод уйлж байсан сэтгэл, асгарсан нулимсаа залгиад инээгээд тайзанд гарна гэдэг нь энэ жаахан бүсгүйгээс гарах хамгийн том тэсвэр тэвчээр, хамгийн том хариуцлага байсан байхаа. Жинжиймаа гэдэг кино олон нийтийн зүрхэнд нь хатгасан кино болж чадсан. Ганцэцэгтээамжилт хүсье.

  • Хуулиа биелүүлдэг хотын иргэн (September 10, 2014 10:50:14 am )

    Энэ жүжигчин цаанаа л даруухан. I Like it

  • зочин (September 14, 2014 9:19:31 pm )

    амжилт хүсье сайхан бүсгүйшүү

  • zochin (September 15, 2014 1:00:00 pm )

    saihkan jijigchin shuu bi bur bayarlaj yawdag um. tuunii nud hund ihk um helj ugdug um.huuhduudee l saihkan usguh heregtei. buhk zuild gantsaaraa gedeg hetsuu shuu dee duudee amjilt husei.

  • өөөөөөөөө (September 23, 2014 4:54:29 pm )

    эцгээ нас барсаныг сонсоод уйлдаггүй эмэгтэй бас байна аа

  • zochin (October 03, 2014 12:50:41 pm )

    OOOOO Estoiteneg oooo ve. Urlag gedeg tiim l hatuu gedegiig heleed baigaa yum bishuu. Cham shig oooo bol ud hurtel untaj uheriinhee duunaar serj uer boltol sarihaas oor yu oilgoh ve dee kkkk. Saihan jujigchin ohindoo amjilt husie.

antalya rent a car