antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 Comments are off

Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг алдагдуулсан бол хариуцлага тооцно

нийтлэсэн Admin

niislelhotОрон сууцны болон зарим гэр хорооллын орох гарах гарцыг хааж хаалт, хашлага, хайс барьж байгаа нь түргэн тусламж, гал команд, цагдаагийн гэх мэт шуурхай албаны машин явах боломжийг хааж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаагаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч холбогдох газрууд  хамтарсан шалгалт хийхээр болсон.
Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер дүүргийн Засаг даргын орлогч нарт үүрэг, чиглэл өглөө.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэлийн холбогдох албан тушаалтнууд хамтран шалгалт хийж эхэлсэн.
Шалгалтын хүрээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд барилга байгууламжийн гадна орчинд төлөвлөгдсөн зам гарцаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай, авралтын зам гарц хааж зөвшөөрөлгүйгээр , хайс,хашаа, барилга байгууламж, зөөврийн чингэлэг барьсан эсэхэд хяналт тавьж хууль зөрчсөн тохиолдолд чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах саналыг нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм.
Энэхүү ажлын хүрээнд орц гарц хайж хайс, хашлага, хашаа барьсан газруудын судалгааг гаргаж ажлын хэсэг газар дээр нь шалгаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car