antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2014 Comments are off

Xар морь өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 8. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 14. Сумъяа гараг. Чөдөр одтой, 1 цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Идэр Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран  6 цаг 28 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 2 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car