antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2014 38 comments

Би эхнэрээ буруутгахгүй, хувь тавилан салгалаа

нийтлэсэн Admin

ЭНЭ ЗУНЫ ХАЛУУН СЕНСААЦИ: УЧИРТАЙ 3 ТОЛГОЙ-ҮЛГЭРИЙН ӨРНӨЛД Г.АРИУНБААТАР АНХ УДАА ХАРИУЛТ ӨГЛӨӨ!

Сүүлийн нэг сарын турш залуу гавьяат Г.Ариунбаатар, урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин Г.Отгонжаргал нарын фэйсбүүк чат задарсан асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Нэг дор ажилладаг залуу уран бүтээлчид үнэхээр тийм дотно уу гэж харах нэг хэсэг байхад салсан эхнэрийнх нь санаатай явуулга гэж залуу гавьяатыг өмөөрөх хүмүүс тэднээсээ олон байв.

Ямартай ч ээдрээ, гогцооны эзэд АНУ-д ажлаар явсан хойгуур шуугиан дэгдсэн. Харин бид Г.Ариунбаатарыг АНУ-аас ирсэн даруйд нь уулзаж үнэн үгийг нь сонсохыг зорьсноо уншигч та бүхэнд хүргэж байна.

Г.Ариунбаатар 2010 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди агсан, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртсэн билээ. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19 настайдаа гавьяат болж байсан. Ийнхүү залуу гавьяатуудын жагсаалтанд гурваар бичигдэх түүхэн алдрыг тэр чадвараараа хүртэн их урлагт цойлж гарч ирсэн нь олон хүний зүрхийг огишоосон. Тэр мөчөөс хойш нисэх мэт гурван жил өнгөрчээ.

Хэзээний гал цогтой, нүднээс нь оч гэрэлтэж, нүүрэнд нь мишээл тодорч байдаг Г.Ариунбаатар гуниг шингэсэн харцаар намайг угтав. Бүсгүй хүнийг аз жаргалтай байгааг мэдье гэвэл нүдийг нь хар, хэр сайн ханьтай учирсан нь мэдэгдэнэ гэсэн үгийн утгыг эрэгтэй хүн дээр тайлна гэж бодож явсангүй.

Гэнэн сэтгэлээр оюутан ахуйдаа анхны үрээ тэврэн, хоёр талд амьдарсаар салсан, дараа нь хариуцлагатайгаар эхлүүлсэн хоёр дахь амьдрал нь нэгэнт төгсгөл болсныг тэр надаас нуусангүй. Хүний хүүхдийг өөрийн юм шиг тэвэрсээр дассан сэтгэл нь дотроос нь угзран байгааг ч тайлж цөхөх юмгүй харцнаас нь мэдэрч байлаа.

Энэ удаад бид урлаг, түүний цалгисан их авьяасын талаар ярилцсангүй. Чухам энэ цаг үед халуун сенсааци дэгдээгээд буй асуудлын талаар ярилцлаа. Магадгүй Г.Ариунбаатарын дотоод сэтгэлээ нээсэн анхны ярилцлага болов уу.

-Өөрийн чинь эзгүйд өвсөнд ассан түймэр шиг нэгэн шуугиан дэгдлээ. Энэ асуудлыг ярилцахаар зорьж ирлээ. Илэн далангүй үнэнийг ярина гэж найдаж байна?

-Би ерөөсөө гайхахгүй байна. Миний гэр бүлийн ар талд асуудал бий. Яг ний нуугүй ярихад гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёр талд байгаа. Албан ёсны гэрлэлт цуцлуулах асуудал яг одоо яригдаад  шүүхийн шатанд явж байна. Үнэндээ бол асуудал хэцүү шүү дээ. Би фэйсбүүк хаягнаасаа ингээд л ийм юм болжээ, би тийм бишээ гэлтэй биш, эвгүй.

Эхнэр бид хоёр бие, сэтгэлийн хувьд салсан, бичиг баримтын хувьд салаагүй. Үүгээрээ миний нэр төрийг унагаая, мууг үзье гэсэн хүслийнх нь л нэг хэлбэр гэж бодож байна. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог юм байна. Мөнгөтэй хүн хүсвэл аливааг үгүйсгэж, бүхнийг шийдэж чаддаг юм байна. Олон удаагийн үйлдэл байна, над дээр. Эхэндээ эмзэг хүлээж авч байсан. Сүүлдээ, за яахав дээ, энүүгээрээ тэр хүн кайф аваад, намайг чадаж дорд оруулна гэж бодож байгаа бол хамаа алга гэж бодох болсон. Би огт ач холбогдол өгөхгүй тайван байгаа.

-Дуучин Отгонжаргал та хоёр нэг дор ажилладаг. Та хоёр ер нь ямар харилцаатай хүмүүс вэ?
-Бид хоёрын хувьд СУИС-аас эхлээд найзууд. Нэг багшийн шавь нар, нэг ажилд томилогдсон. Энэ гэмт хэрэг биш биз.

Сайхан найзууд, цаашдаа дотно болох үгүйг би мэдэхгүй. Үнэндээ бол бид хоёрт болохгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Эхнэрээ хуурсан гэнэ, Отгонжаргал гэр бүл үймүүлсэн л гэнэ.

Ийм асуудал үнэнийг хэлэхэд байхгүй. Миний фэйсбүүк хаягнаас тэр чаатыг олоод ийм дүгнэлтэнд хүрнэ гэдэг асар эмгэнэлтэй асуудал. Сургаар гарсан яриа. Ер нь бид асуудал үүсгэсэн байсан ч яадаг юм.

Чаатаар хүмүүс ихэвчлэн олон зүйлийн талаар ярилцдаг. Шууд үнсэж үнгэх юм яриагүй байлтай?

-Тэр хэсгийг нь л авсан байна лээ. Би нээх яанаа, би тэгчихсэн байна, намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэчихсэн байна гэж нэг ч удаа горойж хараагүй. Авгай хүүхний асуудалд оролцолдохоос илүү надад хийх юм өчнөөн байна. Гэр бүлдээ зарцуулдаг цаг хугацаа байсан бол одоо байхгүй боллоо. Тэр хугацаагаа би урлагтаа зарья гэж маш их хичээж байна. Даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг би ямар ч гэсэн цаашаа явах л болно.

-Таны эхнэр, гэр бүлийн амьдрал ер нь ямар байсан юм бэ? Уран бүтээл л ярихаас тэр бүр дотоод сэтгэл, амьдралаа нээсэн ярилцлага өгч байгаагүй юм билээ.  

-Хүн хүний амьдралыг мэдэхгүй л дээ. Яг дотроо бид хоёр ямар байдаг уу, ямар байсан, Ариунбаатар үнэхээр ар өврөөр нь тавьсан уу, бид хоёр амьдарч байхдаа аз жаргалтай байсан уу, үгүй юу? Таашгүй шүү дээ.

Энд нэг л хариулт байгаа. Би эхнэрээ буруутгахгүй. Маш сайн эмэгтэй, эхнэрийн талынхан ч маш сайн хүмүүс. Зүгээр л хувь тавилан бид хоёрыг салгасан.

Энэ ертөнцөд урлагийн хүнийг ойлгодог хүн ховорхон байдаг юм шиг ээ. Би юм хиймээр байна, бүтээмээр байна. Урлаг гэдэг хатуу. Цаг зав их ордог, дээрээс нь зөндөө л асуудал байна. Энэ болгоныг ойлгох нэг нь байна, ойлгохгүй нэг нь байна. Энэ бүхнээс эхэлж бугшмал асуудал үүссэн л дээ. Эцсийн эцэст би их урлагт өөрийнхөө биеийг зориулья л гэж зориглоод энэ шийдвэрийг гаргаж байна.

Тэгэхээр би тэр хүнийг муулаад ч яах юм, өөрийгөө сайлаад ч яах юм. Аль алиных нь буруу, магадгүй миний буруу. Би эр хүн шүү дээ, би өрхийн толгойлогч. Би хариуцлага үүрэх ёстой хүн. Миний буруу байсан болов уу. Тэгээд яагаад бие биендээ боломж өгөөд зүгээр байж болдоггүй юм бэ.

Надад гунигтай байна. Эцсийн дүнд намайг ингэж нийгэмд харууллаа, намайг ингэлээ гээд тэр хүн юу хожих юм. Намайг сүрдүүлж байсан удаа зөндөө бий. Тэрнийх нь эхлэл энэ, цаашлаад өчнөөн олон мэдээлэл гарах байх.

-Эмэгтэй хүн эр хүнийг сүрдүүлдэг гэхээр сонин сонсогдож байна. Жишээ нь юу гэж сүрдүүлэх үү?

-Мөнгө гэдэг хүчтэй. Тэгээд л ойлгомжтой. Би залуу уран бүтээлч. Тэр хүнийг санхүүгийн тал дээр боломжийн гэж ойлгодог. Магадгүй бид хоёрын амьдралд тэрнээс хагарал үүссэн гэж бодож байгаа. Би яг одоо юм бүтээх гэж байгаа, намайг хийгээрэй гээд шагналыг нь өгчихсөн, улс эх орондоо хийе гээд амлачихсан болохоор би хийж байгаа.

Надад өөрийн гэсэн хурааж хуримтлуулсан хөрөнгө байхгүй. Тийм учраас би үнэнээр л явна. Хэзээ нэгэн цагт учир нь олдох л байлгүй дээ. Над руу дайрч давшилсан тэр болгон намайг хурцлах болно. Би хэзээ ч шантрахгүй.

-Та хоёр амьдралаа холбоод хэдэн жил боллоо?

-Бараг 3 жил болж байгаа юм байна.

-Тэр эмэгтэй дагавар хүүхэдтэй, урд нь амьдралтай байж. Та хоёр дундаасаа хүүхэдтэй юу?

-Хүүхэдтэй. Хүүхэд маань нэг настай, ээж дээрээ байгаа. Манай хүн урд нь амьдралтай байсан. Би тэр жаахан амьтныг өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг. Одоо ч гэсэн өр эмтрээд санаж л байна. Хүний амьдрал гэдэг чинь үнэндээ хэлж ирэхгүй юм даа.

Би хүүтэйгээ уулзалгүй гурван сар болж байна. Уулзуулахгүй байна. Ямар нэгэн байдлаар дарамт их ирж байна. Би ганцаардаж байна. Өөрийгөө тайван байлгахын тулд, өөрийгөө бусдад автуулахгүйн тулд би ганцаараа л хичээж байна. Энийг хэн ч ойлгохгүй байх л даа. Би ийм шүү дээ гээд зарлаад байхаасаа илүү би эр хүн шиг л байх ёстой гэж бодож байна. Яах вэ намайг харааж зүхвэл зүхнэ л биз. Яавал яана л биз тэ /санаа алдав.сэт/.

-Өөрөө энэ эхнэртэйгээ суухаасаа өмнө амьдрал зохиож байсан уу?

-Би чинь амьдралтай ш дээ, 26-хан насандаа хоёр амьдрал туулчихлаа. Энэ хорвоо, энэ амьдрал намайг зөвхөн урлагт л бай гэж байгаа юм болов уу гэж би харж байна. Эергээр харахыг хичээж байгаа хэрэг. Надад амьдрал бэлэглэхгүй байна. Намайг архичин бол, гудамжинд гар гэж байгаа юм болов уу гэж бодохгүй байна. Намайг хайрласан хувь нь арай илүү байлгүй дээ.

Би ард түмэндээ өртэй үлдмээргүй байна. Би уран бүтээлээ хиймээр байна, ийм асуудал дээр шантраад унамааргүй байна. Ний нуугүй хэлэхэд яг одоо бол би учраа олохгүй байна л даа. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Аав хүний зовлон … Би хоёр сайхан хүүтэй л дээ. Манай хүний хүүтэй нийлээд гурван сайхан хүүтэй юм даа. Арга байхгүй, хүнд хүн илүүдэхгүй. Хүний хүн гээд адалдаг нэг нь байхад хайрладаг нэгэн байна. Адилхан л хайрлах юмсан, адилхан л өсгөх юмсан гэж би өөрийгөө зориулж үзсэн.

Бүх болох арга хэмжээг би авсан. Гэхдээ миний эхнэр бол муу хүн биш. Бид хоёр хоёр биендээ хайртай, биднийг албадаж хүмүүс суулгаагүй. Мэдэхгүй байна, яагаад ийм байдалд хүрчихэв. Миний л буруу байх гэж бодож байна.

-Таныг одоогийн эхнэр чинь өмнөх эхнэрээс чинь салгаж суусан гэсэн яриа байдаг. Салаад удчихсан байхдаа амьдралаа эхэлсэн үү, яг яасан юм, ний нуугүй хариулаач?

– Огт тийм юм болоогүй, би албан ёсоор хэлж чадна. Яагаад гэхээр би гэдэг хүн өөрийн толгойтой шүү дээ. Хэн нэг нь дуудаж авчраад, надтай хамт байгаад байдаг..

Тэр бол утгагүй асуудал. Яахав би залуу байна даа л гэж өөрийгөө бас өмөөрөх юм. Салаад гэж дээ, бид хоёр арван жилийн нэг анги. Нэгдүгээр курст орохдоо тэр маамуулчихгүй юу. Миний хайртай хүү төрсөн. Тэгээд хөдөө гэртээ аав ээж дээрээ очсон. Би энд оюутан байсан.

Бид хоёр хамт амьдарч үзээгүй. Нэг дор бараг 14 хонож ч үзээгүй дээ. Янз бүрийн байдлаар тэгээд хол болчихдог юм байна лээ. Амьдарч үзээд бүр өрх тусгаарласан бол бас ондоо л байх байсан байх.

-Одоо анхны эхнэртэйгээ холбоотой байдаг уу? Тэр хүн чинь амьдралтай болсон уу?

-Холбоотой байлгүй яахав. Бид хоёр одоо найзууд шиг харилцаатай. Хүүхэдтэйгээ уулзана. Хүнтэй суусан үгүйг нь хэлж мэдэхгүй байна. Аав хүний үүргийг хамтдаа байж биелүүлж чадаагүй ч гэсэн хүүхэддээ анхаарал халамж тавьж, аав хүн ямар байх ёстой анхан шатны үүргээ чадлаараа биелүүлдэг.

-Энэ амьдрал чинь тэгвэл хариуцлагатайгаар эхлүүлсэн анхны амьдрал байсан юм байна. Та хоёр теле нэвтрүүлэгт ороод л их сайхан хос харагдаж байсан?

-Хүнд чинь эгэл даруухан амьдрал зохих юм байна шүү дээ. Би яагаад энийг хэлж байна гэхээр ер нь нээх гэр бүлээ зарлаад байх хэрэггүй юм билээ.

-Тэр зураг авалт хийсэн байр танай гэр үү?
-Тийм.

-Залуу хүн гэхэд амьдралаа мундаг босгожээ гэж харж байлаа. Таны насан дээр тэр бүр өөрийн гэсэн байр сууцтай байх нь ховор?

-Одоо би Төв аймагт аав ээж дээрээ амьдарч байгаа. Төв аймгаас ирж очиж байна. Тэр байр ерөнхийдөө бид хоёрын дундын юм байсан. Яахав би нээх таталдаад яах юм.

-Өөрийн чинь талаар бас нэг мэдээлэл явах юм, эмэгтэй хүн зодсон гээд. Тэр ер нь ямар учиртай юм?

-Бас л нэг иймэрхүү асуудлаас үүдэлтэй гүтгэлгийн хэлбэр. Тэр эмэгтэй олны танил сэхээтний охин. Тэр үед их согтсон байсан. Би нэг найзтайгаа караоке эрхэлдэг байлаа. Тэнд орж ирлээ. Тэгээд үл ойлголцох асуудал болоод би гараас нь татаад, алив гар гэж хэлсэн. Яахав дээ, жаахан шартай л эмэгтэй байсан юм байна. Дараа нь бид хоёр ойлголцсон. Одоо сайхан найзууд ш дээ. Анх танилцахдаа ширүүн танилцсан. Ямар нэг байдлаар намайг, за яах вэ чамайг гэж занасан бодол байсан юм билээ.

-Ариунбаатар миний хавиргыг хугартал зодсон гэж тэр эмэгтэй ярилцлага өгсөн байсан?
-Тийм асуудал ерөөсөө болоогүй. Тийм юм болсон бол бүр аймаар юм болно шүү дээ. Айхтар юм билээ. Одоо бол хүнд итгэх хэцүү болж дээ. Өөрөө өөртөө найдах цаг юм билээ. Тэрнээс биш би арай ч бас тэгэх дээрээ тулсан аавын хүү биш ээ.

Өөрөө айлын хэд дэхь хүүхэд вэ?

-Би гурвын дундах ш дээ. Доороо нэг эмэгтэй дүү, дээрээ нэг ахтай. Манайх хөдөөний, бүр хөдөөний айл. Оюутан болж хотод орж ирээд амьдрал дундуур туулсаар яваад өдий зэрэгт хүрлээ.

Магадгүй насан туршдаа ганцаардлыг эзэмдэх ч ёстой юм болов уу. Сүүлдээ бүр хэцүү байна шүү дээ. Одоо яах ёстой юм.

Хамгийн гол нь би урлаг гэдэг нэг том эхнэртэй л гэж хэлээд байгаа юм. Миний хувьд, миний амьдралд урлаг гэж нэг том эхнэр байна. Насаараа хамт явна аа хоёулаа гэдэг юм уу тэ /инээв/.

Тэгж л зүйрлэж, сэтгэлээ барьж ямар нэг хар бараан юмнаас хол байх юмсан гэж бодож байна даа.

-Өөрийн чинь холбогдсон эмэгтэй болгон асуудал дагуулах юм. Тэнд ч нэг караокед эмэгтэй хүн зодсон нүдсэн болоод, энд ч нэг бүсгүйтэй гэрлэсэн ийм асуудал үүсээд л.

Хамгийн гол нь тэр хүмүүсийн өөр дээр чинь хэрэглэж байгаа арга барил яг адилхан байгаад байна?

-Үгүй яахав дээ, хэрэглэж байгаа арга барил гэж эхний удаад тэр мэдээлэл сайтаар цацагдсан. Дараагийн удаад ингэж болох юм байна гэдэг ойлголтыг өөр нэг хүн авсан байна ш дээ. Энэ бол ийм гуншинтай учраас муугаар дэлгэрүүлээд явчих юм бол хэн ч биш болно гэж.

Би дараа дараачийнх нь мэдээллийг хүртэл мэдэж байна. Магадгүй олон түмэнд хүрэх байлгүй дээ. Хүлээгээд сууж байя. Надтай ярьдаг юмаа ярих хэрэгтэй. Масст хүргэх арга нь их буруу байна.

Яг үнэндээ Отгонжаргал бид хоёрын асуудал бөөн юм болоод байна. Why not? Яагаад болохгүй гэж? Би энийг үгүйсгэхгүй. Яагаад болдоггүй юм бэ, би хуулинд харш юм хийчихсэн үү? Харш байж магадгүй, бичиг баримт нь албан ёсоор салаагүй.

Надад залхуутай байна, би ганцаардаж байна. Яагаад надтай өнөөдөр аяга кофе уугаад бид хоёр асуудлаа хуваалцаж яриад,  сэтгэлийг минь дэвтээгээд, надад дэм өгөөд явж байгаа эмэгтэйг муулаад байгаа юм. Үнэндээ янз бүрийн харилцаа байхгүй. Гэхдээ яагаад болдоггүй юм.

Тэгж яриад байвал яагаад болдоггүй юм. Ямар нэгэн асуудал байхгүй. Тэр хүн намайг ийм байдалд орхиод, заналхийлээд чамайг бүх юмнаас чинь салгана гээд. Энэнийх нь эхлэл явж байгаа юм болов уу л гэж бодож байна.

Би тэр хүнд муу муухайг хүсэхгүй. Юм хийгээд явж байвал сайн сайхныг л хүснэ. Зүгээр л аз жаргалтай амьдраарай, сайхан байна шүү гэж хэлнэ. Гэхдээ хамгийн гол нь би хүүтэйгээ уулзмаар байна.

-Тэгвэл Отгонжаргалыг өөрөө эмэгтэй хүнийх нь хувьд юу гэж боддог юм?

-Отгонжаргал миний тоглолтонд оролцдог, би түүний тоглолтонд оролцдог. Би эмэгтэй дуучидтай хамтарч уран бүтээл хийдэг. Бүгд нээх сонин асуудлаар холбож хараад байдаг. Яагаад ийм асуудал болоод байгаа юм бол гэж гайхах юм. Магадгүй би л буруу яваад байгаа юм байлгүй дээ.

-Шуудхан асуучихья. Өөрөө ер нь тэгвэл хэр хүүхэмсэг хүн бэ? Тийм болоод тэгж харагддаг юм биш биз?

-Намайг хүүхэмсэг гэвэл андуурал болно. Үнэхээрийн андуурал болно. Би олонтойгоо хүн. Хүн намайг харахдаа энэ ёстой алдаг гар байх гэж боддог байж магадгүй. Надад яг одоо өмнөх амьдралдаа харамсах сэтгэл төрөөд байна. Яагаад гэвэл би амьдралдаа үнэхээр хайртай байсан юм. Сэвтүүлчихгүй юмсан гэж хичээдэг байсан. Энэ бодлыг би өдөр болгон тээж явсан.

Амьдралдаа хайртай учраас бүх бололцоотой арга хэмжээг авч байсан. Тэрэндээ л жаахан харамсаад байна. Сая Америк руу явахад ажлаар явна гэсэн чинь юу гэлээ, ингэж явсан юм байна ч гэлүү. Тэр хүнд яг тэгээд явахад л хамаатай байсан юм байна.

Өмнө нь цуг байх хугацаанд би хэн ч биш, хамаагүй байсан юм байна. Би хүүхдийнх нь аав, хүүхэдтэйгээ уулзмаар байхад надад нүүр өгөөгүй, утсаа солиод, зугтаагаад. Ийм хүнд байдалд намайг үлдээчихээд ажлаар явж байхад хайртай эхнэр нь болж жүжиглэж гарч ирж байгаа нь их сонин санагдсан.

-Хэрвээ тийм асуудал болоогүй бол та өөрөө хайртай, тэр хүн өөрт чинь хайртай, та хоёрт хүүхэд байгаа. Магадгүй эмэгтэй нь буулт хийгээд, эргээд амьдарья гэсэн бол та Америкт байхдаа бодчихоод ирэх байсан болов уу?

-Яагаад болохгүй гэж. Би амьдралдаа хайртай, нэг талаас, нөгөө талаас харахад, нөгөө талаас би тэр амьдралд эргэж очмооргүй байна.

-Хайр гэдэг бас их адармаатай юм. Нэг болохоор дүрэлзээд л, хөрөхөө хүрэхээр амархан хөрөх Хайр хөрөх шалтгаан ер нь юу байсан юм? Мэдээ гараагүй байхад та хоёр салчихсан байсан. Яг юунаас болж хөрсөн бэ?

-Хэн хэнд нь бугшмал юм үүсээд, хуримтлагдаад байсан юм шиг байна лээ. Тэр өөр айлд, би өөр айлд өссөн, нэг гэрт ороод бие биенийгээ хараахан ойлгож амжаагүй байсан юм болов уу. Би бол нээх би муу хүнтэй суулаа, эсвэл би ингэчихлээ гэж ярихгүй. Бид хоёр гайхамшигтай амьдралтай байсан. Хоёулаа ярилцаад асуудлыг шийдээд даваад явбал явахаар байсан.

Өнгөцхөн байна. Асуудалд хэтэрхий өнгөц хандаж байна. Амьдралд хэтэрхий өнгөц хандаж байна. Амьдрал гэдэг зүгээр мөнгө цаасаар хэмжигддэг зүйл биш шүү дээ. Сэтгэл байх ёстой, зүрх байх ёстой. Бие биенийгээ гэсэн тэмүүлсэн хайр байх ёстой. Хэн нэгний үгэнд ороод, хэн нэгний ятгалгаар ийм юм болсон гэвэл бараг үнэн юм шиг.

Би мэдэж байна, урд өмнө нь зөндөө л асуудал болж байсан. Хэн нэгний ятгалгаар л явагдаж байсан. Тэр хүнд харин ёстой аз жаргал хүсье. Би мэдэж байна, тэр хүн өөрийн толгойгүй юмуу хаашаа юм. Эцсийн эцэст хүний өмнөөс амьдарч байгаа ч юм шиг. Би өмнөөс нь ичиж байна, одоо тэгээд яах ёстой юм?

-Та аз жаргал хүсээд салчихлаа. Хүүхдийн асуудлыг яах вэ?

-/санаа алдав/ Манай эхнэр залуу хүн, ахиад амьдрал байгаа. Би хүүхдээ авчихмаар байна. Миний аав ээж хоёр залуу байна, би залуу байна, хүүгээ хаана ч өсгөөд явчих жаахан ч гэсэн ухаан суух гээд байна.

Одоо хүүхэдтэй маань уулзуулахгүй, өчнөөн юм болж байна. Би тэвчээртэй хүлээж байна.

-Хүүхдээ авахаар өөрөө урлагт амьдралаа зориулна. Сайн аав байж чадах болов уу?

-Эмээ өвөөгийн л хүүхэд болох байх л даа. Гэхдээ миний үр удам ш дээ. Зарцуулахаа хүрэх юм бол ямар ч ажилтай байсан үр хүүхэддээ л цаг гаргана.

-Ар гэрийнхэн чинь энэ байдлыг яаж хүлээж авч байна. Хотоос зайдуу байгаа хүмүүс шуугиан гарч байгааг мэдэхгүй ч байж болох юм. Энэ мөчид яг юу гэж захиж байх юм?
-Миний хүү өөрийнхөөрөө шийд дээ гэж байгаа. Яагаад гэвэл манай аав ээж хоёр надад итгэдэг. Намайг ямар нэгэн байдлаар сул дорой битгий яваасай гэж анхнаасаа хүмүүжүүлсэн учраас надад итгэдэг. Энэ гэр бүлийн асуудал халиад аав ээж рүү маань орох тал сүүлд ажиглагдаж байгаа. Маш тодорхой, гүтгэлгийн хэлбэртэй асуудлууд. Би гэвч маш тайван байгаа.

-Америкаас ирээд эхнэртэйгээ уулзаагүй байгаа юу?

-Уулзалдаагүй, би хармааргүй байна ш д. Би тэр хүнийг хайрын харцаар хардаг байсан бол одоо юугаар харах юм бэ. Миний сэтгэл хамалеон биш. Би гомдож байна ш д. Би хамаг юмаа итгэж ярьж байсан. Би залуу хүн, би хүүхэд байсан.

Миний амьдрал дардан байгаагүй. Миний алдаа болгон дээр дөрөөлөөд хань минь юм даа гэж итгэж ярьж байсан юмыг “хутга” болгож бариад байгаад би үнэхээр гомдож байна. Би зүгээр л гомдоод байгаа юм. Хүнд бас жудаг байна.

Хүүхэддээ юу гэж хэлэх гэж байгаа юм. Миний хүү том болно. Эргээд аавыг чинь ингэж байсан гэж хэлэх гээд байгаа юмуу. Магадгүй намайг асар буруугаар ойлгуулаад хүүхдийг минь өсгөх байх л даа. Гэхдээ л миний хүүхэд үнэнийг хэзээ нэгэн цагт ойлгоно.
-Тэр эмэгтэй өөрөө тийм дардан амьдралтай, баян хүн үү?

-Баян. Өөрөө ажил хийж үзээгүй. Гадаад дотоодод сургууль төгссөн, амьдралын хар бараан гэж мэдэхгүй. Аав ээж нь мундаг улсууд байдаг. Ажил хийдэггүй, аав ээжийнхээ л буян дээр байж байгаа. Би тэд нарыг буруутгахгүй. Тэд намайг яаж ч чичилж байсан буруутгахгүй.

-Шуудхан асуучихад өөрийг чинь баян эмэгтэйтэй зорилготойгоор суучихлаа гэсэн яриа гарсан. Үнэхээр хөрөнгөнөөс болж гэрлэсэн юмуу?

-Би баяныг нь мэдээгүй байсан гэвэл тэнэг хэрэг болно. Яг үнэндээ мэдээгүй байсан байхгүй юу. Дурлаад л, маргааш нь кино үзчихмээр санагдаад, найзаа найзаа гэж байгаад нөгөөдөр нь салхинд гараад л. Тэгээд асуудал нэг лавшраад эхэлдэг ш дээ.

Үерхээд бие биедээ татагдсан гайхамшигтай олон дурсамжууд 80 хувь байгаа. Хүүхэдтэй гэдгээ надад хэлсэн. Би дурласан байсан. Хүнд хүн илүүддэггүй, яагаад би үзэн ядах ёстой гэж. Яагаад би энэ хүүхэдтэй юмуу, за за гээд явах ёстой гэж. Амьдралыг зөвхөн өнөөдрөөр харж болохгүй ш дээ. Хэний ч хүүхэд яаж ч амьдарч явж болно.

-Гэхдээ яагаад заавал тийм сонголт хийсэн юм. Өөрөө залуу хүн, амьдралын зах зухыг мэднэ. Яагаад заавал амьдрал үзсэн, эгчмэд бүсгүйг сонгох болов. Магадгүй гэр бүлийн амьдралд хэтэрхий яарсан юм биш үү?

-Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн … тийм биз дээ? Нэг л мэдэхэд тийм юм болчихсон. Мэдэхгүй энэ миний үндсэн хүмүүжил л байх. Намайг хормойн донтой ч юмуу, тэгж ойлгох бол хаана ч намайг тийм байдлаар олж харахгүй, уучлаарай. Миний үндсэн хүмүүжил, хүнд дэндүү итгэдэг зан л буруу юм шиг байгаа юм. Хүнд зүрх сэтгэлээ зориулж яваад эцсийн үр дүнд өөрөө хохирно гэж хэн ч төсөөлдөггүй. Хүн анх суухдаа 10 жилийн ардахыг хардаггүй ш дээ.

Би энэ хүнтэй суухад анх ёстой сайхан залуу байсан. Одоо 30 жилийн дараа архи уугаад байх юм гэж. Тэрийг хэн ч таадаггүй байхгүй юу. Тэгэхээр хүн зүгээр л учирсан, боломжийн санагдвал сэтгэлээ дагаад л явах байх. Би өнөөдөр хаширлаад яах юм. Тэр магадгүй аз жаргалын үүд байхыг хэн үгүйсгэх юм.

Би өнөөдөр залуу байна. Дахиад дурлахыг үгүйсгэхгүй. Гэхдээ урлагт амьдралаа зориулах сэтгэл илүү байна. Магадгүй бас Монголдоо ч амьдрахгүй байж мэднэ. Мэргэжлийнхээ дагуу гадаадад ажиллаж амьдрах хэд хэдэн санал ирсэн. Тэр боломжийг би алдах ёсгүй байх.

Одоо бүх юмны тохироо бүрдээд байна л даа. Амьдрал ахуй ийм болчихлоо, татлаа түлхээ болох юм алга. Би тэдэн онд ийм өвчтэй болоод үхнэ дээ гэж боддоггүйтэй адил хүний амьдралыг тааж хэлж хэрэггүй юм билээ. Тийм учраас надад болгоомж дутсан байж магад. Болгоомжлоод байвал ямар амьдрал байх вэ дээ.

Миний ганц боддог юм, өөрийнхөөрөө л байя гэж боддог. Тааралдсан болгонд би таалагдах үнэхээр алба байхгүй. Би өнөөдөр хүнд хэлэх үгээ хэлчихээд л гараад явчихдаг. Тэр хэнбугай ч байсан. Яагаад гэвэл би тийм эрхтэй. Эрхээ харин зөв ашиглахыг хичээж байгаа.

-Ер нь Ариунбаатар хэр олон болзоонд зогсож байв?

-Намайг хүмүүс аймаар олон бүсгүйтэй уулзаж байсан гэж боддог. Яг үнэндээ 10 жилдээ би нэг охинтой ойр дотно болоод тэгээд л үргэлжилсэн. Хүүхэдтэй болсон. Би долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр очоод, таван өдөр нь сургуульдаа яваад, манайхан бүгд мэдэж байгаа. Надад болзох зав байгаагүй. Тэгэхлээр энэ хэдэн жилд ерөөсөө хоёр хүн байсан болж таарч байна. Яг тийм байгаа биз дээ, завсаргүй.

-Тэгвэл үүнээс хойш эмэгтэйчүүдийн тал дээр ямар бодлого баримталья гэж бодож байна?

-Би дотоод бодлоо л сонсоно. Уран бүтээл дээрээ тулгуурлана. Өөрийн гэсэн үзэл баримтлалынхаа дагуу зорилгынхоо төлөө явна. Тэрнээс биш хамхуул шиг би л ганц бие боллоо гээд нисээд байна гэсэн үг биш шүү.
-Хэр их шоуддаг вэ?

-Миний шоуддаг найзууд их цөөхөн. Ер нь гарын арван хуруун дотор. Тэд нартайгаа хааяа пиво ууна. Догдлох юм бол 100 татна. Гэхдээ хааяа. Одоо бол ууж идэх асуудлыг эрс түдгэлзээд 4 сар болж байна. Яагаад гэвэл намраас эхлээд том том конкурст орох гэж байгаа. Намрын том уралдаанд би шилдэг 15-д нь орчихсон байгаа. Хэн ч мэдээгүй. Урлаг хатуу, амжилтанд хүрэхийн тулд бүх цаг хугацаагаа зарцуулна. Нэгэнт амьдрал ийм боллоо. Тэр үүднээсээ бүх юмыг хойш нь тавьж байгаа.

-Болзоонд ч явахгүй байна уу?
-Болзоонд намайг хэн урих вэ дээ.

-Яг одоогоор өөрт чинь харж яваа бүсгүй байна уу?

-Юу байх вэ дээ. Тэгээд ч цаг хугацааны хувьд аймаар тэнэг асуудал. Намайг ингэчихсэн яанаа, хүүхэдтэйгээ уулзчих юмсан, яанаа гээд бөөн зовлон байна ш дээ.

-Гэхдээ хүмүүс чинь запастай амьдардаг болчихсон юм биш үү. Салаад удаа ч үгүй дараагийн хүнээ зарлаж байна ш дээ?

-Хөөх тийм үү. Тэгвэл боломжийн л юм тэ /инээв/. Би тэгж бодохгүй байна. Ямар ч гэсэн цаг хугацаа л харуулна. Гэхдээ яагаад болдоггүй юм, ер нь. Би ямар хүн алж хүрээ талсан хүн юмуу. Би хүн ахиад алья гээд байгаа юмуу, үгүй ш дээ.

– Өөрийг чинь их онгироо гэлцдэг. Ер нь онгирох гэж юу юм?

-Хүн чадаж байж онгирох ёстой. Тэрнээс биш чадахгүй байж цээжээ дэлддэг гарууд байна. Тэд өөрсөддөө анализ хийх хэрэгтэй. Гэхдээ би, би дуулж чаддаг, би ингэж чаддаг гэж онгирдоггүй. Зүгээр л өөрийнхөөрөө байдаг. Тэрэндээ би бардам байдаг учраас хүмүүс намайг ондоогоор харж байж магадгүй.

Миний байгаа байдал онгироо юм шиг харагдаж байж магадгүй гэсэн үг л дээ. Хүн өөртөө итгэж байж л юм хийнэ. Тэрнээс биш энэ намайг онгироо гээд бодчих болов уу тэгэх болов уу ингэх болов уу гээд байвал хүнээс юм гардаггүй. Өөрийнхөөрөө л байх ёстой, задгай сэтгэх хэрэгтэй. Ийм байж тайзан дээр амьд байна.

Хамгийн гол нь хүндэтгэх хүнээ хүндэтгэх хэрэгтэй, хэний хажууд юу ярих вэ гэдгээ бодох хэрэгтэй. Би ер нь хөдөө өссөндөө ч тэр юмуу, миний хүмүүжил аав ээжийн захиас бол хүнийг хүндлэх. Тэр чамайг яаж ч муулж байсан оронд нь сайн яваасай л гэж бодох. Тийм юмыг хамгийн ихээр сураарай гэж одоо ч гэсэн хэлдэг. Би сурахгүй байна гэхдээ би хичээж байна.

-Ажил руугаа орохдоо хувийн амьдралаа гадна нь үлдээгээд, гэртээ орохдоо ажлаа хаалганы гадна орхиод орж бай гэдэг дээ. Гэхдээ бас тэгмээргүй үе амьдралд олон. Одоо өөрөө сэтгэл санаа чинь жаахан тийм байна. Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байна?

-Яг энэ тухай ярихаар би уйлчих гээд байна /санаа алдав/. Өөрийгөө өрөвдөөд ч юмуу…Би их ухаан муутай юм даа гэж боддог байхгүй юу. Яг энэ хэвээрээ тайзан дээр гарвал чадахгүй ш дээ. Тайзан дээр би Ариунбаатар байх ёстой. Би төр түмэндээ үйлчлэх л ёстой юм чинь. Миний хувийн асуудал тэд нарт хамаагүй ш дээ.

Би сайхан дуулахын тулд сэтгэлээ ариун байлгах ёстой. Дуучин хүн тайзан дээр гараад зүгээр л дуулдаг гэж ойлгодог. Үгүй. Би өглөө яаж боссоноос шалтгаалаад миний амьдрал үргэлжилдэг.

Өглөө нэг л сонин эхэлчихвэл дуулна гэж худлаа. Хэцүү ш дээ. Дуучин хүнийг хааяа ч гэсэн ойлгомоор л байдаг юм. Мэргэжлийн дуулаач хүн яг сэтгэхүйгээрээ дуулдаг. Тийм учраас иймэрхүү бүх асуудлыг гэртээ үлдээгээд гарах нь зүйтэй ч юм шиг.

Тайзан дээр гарахын өмнө зориудаар хийж байгаа дайралт бас ирнэ. Тэр болгоныг сийрүүлээд л … /санаа алдав/. Тайзан дээр амьд харагдана гэдэг хамгийн чухал.

-МУГЖ цол аваад төрж байсан сэтгэгдэл, тэр цолыг даагаад энэ хүртэл явлаа. Энэ цаг үеийн хоорондох сэтгэгдэл ямархуу зөрүүтэй байна?

-Би МУГЖ цолыг аваагүй. Надад төр өгсөн. Авсан гэж ярьж болохгүй. Энэ бол өгдөг цол. Төрийн хишиг, ахиад юм хийгээрэй гэж өгдөг юм болов уу гэж боддог шүү.

Гадаадад болж байгаа нэгнээ тэр чигт нь зүтгүүлдэг. PSY байна. Паг гээд л гараад ирсэн. Тэгсэн чинь тэр том гүрний эдийн засгийн багагүй хувийг ганцаараа хангасан байна. Манайд энэ тал дээрээ учир дутагдалтай, урлагийн хүнийг ойлгох нь бүү хэл дэмжих ч үгүй.

Тэр коммент бичиж байгаа хүмүүсийг би өрөвдөж байна. Хийх ажлаа барж ядсан улс. Комментэнд итгээд байж байгаа хүнийг бас яах юм. Тэр комментийг юу биччихэв гээд уншаад байж байгаа хүнийг бас яах билээ.

Яадаг ч байсан би өөрийнхөөрөө амьдарна. Энэ бүхэн намайг мохоохгүй. Тэгж байж би энэ тайзан дээр олон жил амьдарна. Хүнд боомилуулчих юм бол тэгээд л өнгөрөө. Би урлагтаа хайртай, олон жил дуулмаар байна. Олон жил дуулахын тулд одоо өдөр болгон бэлтгэл хийж байна. Үзэгчдээ хүндлээд ам барихгүй амьд байхын тулд өдөр болгон бэлтгэл хийж байна.

Би мэргэжилдээ хайртай учраас өдөр болгон өөрийгөө хурцалж яваа. Ялангуяа оперынхаа дуучдад амжилт хүсдэг. Намайг яагаад дуурийн театр руу ордоггүй юм бэ гэж хүмүүс асуудаг. Надад тийм боловсрол алга байна гэж хэлдэг юм.

-Өөрөө ер нь санхүүгийн тал дээр хэр биеэ даав, эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

-Би баян хүн биш ээ. Одоо нэг машин унаж байна. Зээлийнх л дээ. Машин зардаг нутгийн эгчээсээ зээлээр авсан юм. Тэрийгээ төлнө. Яг үнэндээ өөрийн гэсэн байр орон сууц алга байна. Тэрний төлөө зориод байх нь ч хаашаа юм. Юм хийж байхад угаасаа болно.

Хамгийн гол нь амар хялбараар мөнгө олох биш хөдөлмөрлөх хэрэгтэй. Би тэрнийхээ үр шимийг хүртэж яваа хүн. Яг үнэндээ тэр тэмцээнд түрүүлсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байсан. Асар их бэлтгэл хийж, асар их тэвчээр гаргаж, уйлаан майлааныг туулж байж тийм амжилт гаргасан.

Энд тэнд дуулах юм, хөөрхий хэдэн төгрөг олно. Цалин гэж байна надад. Би төрийн албан хаагчаар 7 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн минь сүлд өршөө гэдэг дээ. Хүн цалин их байна, бага байна гэлтгүй, яс юман дээрээ 50 мянган төгрөгөөр ч амьдардаг байхгүй юу.

Би хүнээс хараат байж үзээгүй. Тийм байх дургүй зан маань ганцаараа үлдэх шалтгаан ч байсан байж магадгүй.

Оюутан байхдаа юм юм л үзлээ. Хоёрдугаар курст багш маань өнгөрөөд сургуулиа бүрмөсөн хаясан. Эхлээд барилга дээр ажиллалаа, хүнд байсан. Бараг орох орон ч байгаагүй дээ. Ээж маань Солонгост ажилладаг байсан юм. Алийн болгон ээжийгээ зовоох юм. Ээж маань нас өндөр болсон хойноо Солонгос явсан. Тэнд их зовсон, бие нь өвдсөн.

Дараа нь би нэг жил таксинд явсан. Мөнгөний үнэ цэнийг мэднэ. Үнэндээ одоогийн хийсвэр яваад байгаа залуучуудыг харахаар өрөвддөг. Тэр үед ингээд урлагаас гарчихлаа л гэж бодож байсан. Гэвч урлаг руу Гаваасүрэн ах, Цэцэрлэг эгч хоёр хөтөлж оруулсан. Намайг гэртээ усанд оруулж, хувцас хунарыг маань шинээр авч өгч, байр хөлсөлж, хоол хүнсийг маань авч өгч, ажилд авч байсан.

Миний амьдралыг шинээр эхлүүлсэн улс. Хүнд итгэл хайрлана гэдэг хамгийн сайхан зүйл. Би итгэлийг нь алдахгүйн тулд үнэхээр хичээсний үр шим одоо гарч байгаа.

Ажилд ороод 14 хоносны дараа Гаваасүрэн дарга, “Ариунбаатар аа чамайг харангуут чиний нүднээс оч асч байна. Чи мундаг дуучин болноо” гэсэн. Үнэхээр хүнийг мэдэрдэг удирдагч хүн цаанаасаа төрдөг байх л даа.

Энэ хоёр хүн намайг өдий зэрэгт хүргэсэн болохоор аав ээжтэйгээ адилтган зүйрлэж явдаг.

Долоон буудлын зах дээр хэн яаж амьдарч байгааг, хэн хэнээсээ хэдэн төгрөг зээлж, үр хүүхдээ яаж тэжээж байгааг, тэнд ямар амьдрал үргэлжилдгийг би мэднэ.

Эсрэгээрээ хамгийн үнэтэй ресторанд ямар хоол идэхээ, яаж захиалахаа ч бас мэднээ. Энэ л миний амьдралын хоёр туйл байсан юм болов уу.

-Амьдрал үнэхээр баян. Үнэн байгаад чинь, гуйвж дайвашгүй мохошгүй ард түмнээ гэсэн сэтгэлээр урлагтаа үнэнч байгаад чинь баярлалаа. Ингэхэд single Ариунбаатар одоо хэрхэн амьдарч байна вэ? Урлагт биеэ зориулна гээд л нойр хоолгүй ажиллаж байна уу? Ер нь энэ нөхцөл байдлаас үүссэн хямралыг хэрхэн даван туулж байна?

– Аав ээжийнхээ хажууд асар амгалан байна. Тэр хоёрыгоо илүү их хайрлаж байна. Үхтэл үр харам гэдгийг би тэр хоёрын нүднээс, сэтгэлээс харж байна. Өдий зэрэгтэй явж байгаа маань тэр хоёрын маань л ач. Бас өдий зэрэгтэй явж байгаа мөртлөө зовоогоод байгаа нь миний буруу. Ичмээр байна. Арчаагүй л байгаа юм байна л даа.

Аав ээжийгээ эдийн засаг, амьдралынх нь хувьд гоё байлгах юмсан гэж хичээгээд байгаа мөртлөө миний өөрийн амьдрал байхгүй. Тэр л хамгийн чухал. Мөнгө юу юм бэ. Би баярлуулж чадахгүй байна. Тэр миний хамгийн том дутагдал юмуу даа.

Яг миний сэтгэхүй бол за нэг 70,80-аад оных гэж хэлж болно. Энэ нь эмэгтэйчүүдэд таалагддаггүй байж магадгүй. Заавал би брэнд өмсөж, үнэтэйг эдэлснээрээ тийм байх албагүй. Энгийн л зүйлд тэмүүлээд байхаар хүнд муухай юм шиг санагдаж байж магадгүй.

Гэхдээ аймаар гунигтай байна. Ийм байлаа гээд би яах юм, зүтгэнэ ш дээ. Би маш их юм төлөвлөсөн байгаа. Тэр төлөвлөгөөний 80 хувь нь биелэгдээд ирэхээр хоёулаа ярилцах юм бол улам ойртоно. Би бас тэр үед хоёулаа ийм юм ярьж байсан, хэсэг хугацааны дараа хоёулаа ийм юм ярьж байна, энэ бол дэвшил юм гэдгийг чамд харуулна.

Энэ л хүний зорилго, эр хүн хэлсэндээ байх ёстой зарчим юм. Би ийм баян болно, мөнгөтэй болно гэхээсээ илүү өөрийнхөө хийж байгаа ажилдаа боломжтой зүйлийг бүтээх ёстой. Тэр бол хамгийн ойрхон. Тэгээд цаашаа боломж харагдана, дахиад боломж харагдана. Хүн угаасаа шуналтай амьтан. Яг одоо зүгээр л ажилдаа шунамаар байна.

Ярилцсан Б.Ундрал

/Гранд сэтгүүл 48/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • одоо болио (September 06, 2014 4:05:58 pm )

    Чиний салсан нийлсэн бидэнд ямар хамаа байнаа зайлаач эртээдээс хойш л бичүүлээд байхын өөдтэй сүүлэрч чадахгүй баригдчихаад олон юм донгосоод чалчигнахаа болиоч чи одоо юм үзээгүй юм шиг ганц хүүхэнтэй сүүлэрч чадахгүй баригдчихаад одоо дуугай зайлаачь чи баригдсан нь үнэн шдээ баригдчихаад далжигнаад ийм юм бичүүлээд л явах юм

    • dolgion (September 07, 2014 10:37:45 pm )

      HUDUUNII BALIAR UMHII MAL BNA, UNGUNII UVCHTEI BAIGAA DAA. JIJIGHEN BOOVTOI, TOM TOLGOILSON UHNA BNAA.

      • зочин (September 08, 2014 11:55:51 am )

        За хе Ариунбаатар минь , дуу минь амьдрал гэдэг баян гэдэгшуудээ. Гуниж гутрах зуйл бишгуй л гарна. Битгий шантраарай. Энд сэтгэгдлээ бичсэн хумуус чамайг хедеений мангар гэж ирээд л бичиж хеерхийсдее еревдмеер амьтад юм. Одоо еерсдийг нь хотынх гээд бодоход хедеенийхнеесее дор амьтад л байнашдээ. Ямар ч будуулэг соелгуй юм бэ дээ. Эр хкн нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз! Энд бичсэн нехдууд еерсдийгее ямар ч нугэлгуй бурхан шиг ариухан амьтад гэж бодож байгаа байх, тийм юм байдаггуй л байхгуйюу! Чиний емне амьдралын егсууртэй уруутай жаргалтай зовлонтой дардан биш урт зам байгаа.Буу шантар! урагшаа зоригтой золбоотой тэмц, бутээ ажилла!Амжилт хусье!!!

  • Werqer (September 06, 2014 6:15:45 pm )

    Za ene ch yahuu huduunii mangarduu, yadaj bhad muugaa medehgui huuhemseg , ter nuguu zawhairaad bsan bas neg duuchin nertei tuu hol zaitai nudtei huduu nii huuhen harin hamgiin baliar, zawaan yumnaas bolj ger bul salsan bna shde, medeej ehner ii ni uurlah ni tumen zuw,tegeed ch ene hachin buduun yumand l uchir bn shde bnga uchirsan huuhnuud ni salj bdag , zaluu guai chi mun ch boloogui bn naad yarilzlagaa uuruu unshdaa gudamjnii yariatai bolowsrol medleggui hunii adag bn chi,zawaarch yawhaar mahan tolgoigoo sain tzenegle,

  • Zo (September 06, 2014 6:49:52 pm )

    Залуу минь өөртөө дүгнэлт хий. Нэг л мэдэхэд үсэнд чинь хяруу уначихсан чи тогтсон амьдрал ч үгүй чамайг гэх үр хүүхэд ч үгүй явах байх шүү. Намайг харахад учир чамд л байна

  • caraa (September 06, 2014 7:20:06 pm )

    Odoo l salahgui bol buh nasaar chin zovoohoor avgai baina.ergen toirniihoo humuusiig buhimduulj zovoodog hunii omnoos amidarch baigaa um shg bugded daramt uchruuldag shinjtei biee dagaagui buduuleg iim hun hend hani bolohgui zovhon busdiig zovooj baidag um.

  • caraa (September 06, 2014 7:20:45 pm )

    Odoo l salahgui bol buh nasaar chin zovoohoor avgai baina.ergen toirniihoo humuusiig buhimduulj zovoodog hunii omnoos amidarch baigaa um shg bugded daramt uchruuldag shinjtei biee dagaagui buduuleg iim hun hend ch hani bolohgui zovhon busdiig zovooj baidag um.

  • Anonymous (September 06, 2014 9:10:04 pm )

    Shyam hvvhnees xyrdan hold mungunii

  • GERMAN (September 06, 2014 9:55:30 pm )

    za duu mini amidaral gedeg chin bayn shuu,er hun tugch barina tugalch hariulaa

  • hhh (September 06, 2014 10:28:43 pm )

    uuriin gesen bodolgui huduunii mangar zaluu bn yarij bga um ni uur hoorondoo uyaldaa holboogui uschsenl nuhur bn 6aaj yavaad iim umnuudad shangnal ugchihdug bnaa bas 1 huduunii garl ugdug bhdaa

  • ээнээ (September 06, 2014 10:29:41 pm )

    тэнд 2 хүн салж нийлэх хэнд хамаатай юм,яасан ч их хүний амьдрал шүүж доромжилдог хүмүүс вэ, ,амьдрал болж бүтэхгүй бол 2 хүн 2-уулаа л буруутай иймд нөхрөө муулж од болоод байгаа энэ бүсгүй чи ч буруутай шүү,надад чийм явдал нэг биш удаа тохиолдож л байсан,эр нөхрөө авч үлдэх нь эмэгтэй хүний ухаанаас л шалтгаална

    • ээнээд (September 08, 2014 7:55:55 pm )

      амьдрал эхнэр нөхөр 2-оос 2-лангаас нь хамааралтай. яагаад эр нөхрөө авч үлдэх нь эхнэрээс хамаарна гээд байлаг юм бэ. эхнэрээ өөртөө сайн байлгах бас нөхрөөс ч хамаарна шүү дээ

  • Дэлгэр (September 06, 2014 10:52:10 pm )

    Minii dyy byy gytar oilgoltsoh tsag irnee ehner chini yychlanaa amjilt

  • zocin (September 06, 2014 11:19:18 pm )

    amidral bayn,zyb bodoltoi zaluu baina,hyniig gytaah dyrtai ter awgaigaasaa hol bai,muuhai energitei amid szulmas baina,mungu heregtei sz arai sz hyn gytgedeg sadar emsed hereggyi .yyrtni l muu bolno

  • zochin (September 07, 2014 1:03:10 am )

    ajil hiij uzeegui gej baigaa ter huuhen 2 oor estgiin huuhduud ter huuhen butehgui yum bnoo

  • Зочин (September 07, 2014 2:08:58 am )

    хөөрхий сайхан сэтгэлтэй хүү байна урлагаараа яв төрсөн хүүхдүүдээ л хаяж тоохгүй явж болохгүй шүү яг аавын хайрыг өгч хүүхдүүдээ хайрлаж халажилж явж байгаарай авгай авбал миний дүүгийн хүүхдүүдийг нь ад үзэнэ шүү ээ дээ одооны эмэгтэйчүүд шуналын тулам даа үүнээс болгоомжилж яваарай

  • Ffff (September 07, 2014 5:59:01 am )

    Xudalaa gar bna da ene yrisaniin ynshsan chin ineed xvrchixlee

  • Anonymous (September 07, 2014 6:01:11 am )

    Yun olon ugtei ym dee ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve

  • naran (September 07, 2014 6:09:52 am )

    butehgyi amtan urlaginhan arai denduu dandaa zavhairch barigdaad setgeliin hat tevcheer alga daa uuruu jarfaj baival bolno ter unchin huuhed uldej zovj hun bolno

  • Biligt (September 07, 2014 6:36:35 am )

    Huduunii hyn gedeg ih muu bolj yarigdah yum. Mongol hynii 99 huvi huduunuus l garaltai he he. Sain muu yamar ch hyn bailaa ene hiij chadaj baigaa zytgel baina, olond ynelyylj yavaa aviyas baina tyyniigee urlagtaa zoriulj yavahad bolno doo. Urlag uuruu hatuu uchir ger byliinhen n hatuujsan hun l baih bolno. Setgel baihad amidral uuruu urgaad irne eee

  • Zochin (September 07, 2014 7:06:24 am )

    Zuv bodoj bainaa. Urlagiinhaa tuluu zutgeed yavj baital uchir ni oldono doo. 2 huud ni bolon uurt ni az jargal huseye.

  • Zochin (September 07, 2014 12:33:27 pm )

    тавилангаа мэдэж байсан юм бол яах гэж 2-3хунтэй сууж тэнэгтдэг байнаа балай залуу вээ. Тэгээд хуухдээ аваад оороо осгохгуй эмээ овоод нь огно гэнээ естой ичдэггуй гар вээ

  • bilgee (September 07, 2014 12:39:39 pm )

    өөрийн санаа өөрөө зөв гэдэг. Чамд ажлын амжилт хүсье,Гол нь эрүүл байгаарай. Тэгвэл бүх юм болноо. Эрч хүчтэй бай. Хүн юу гэж ярина битгий тоо.Өөрийнхөө дотоод сэтгэлээ сонс. Хэзээ ч битгий бууж өг. Бүр хэзээ ч шүү. Чамд амжилт хүсье

  • иргэн (September 07, 2014 1:50:06 pm )

    чи нэг дуулдаг л хүн өөр юу ч биш баялаг бүтээгч бүүр биш хүмүүсийг зугаацуулагч дуучин хүн өөрийгөө дээр тавихаа больж үз яасан их зантай зарц вэ

  • zochin (September 07, 2014 2:27:18 pm )

    odooni zaluuchuudaa gej yaj ch amidraad bdag ym buu med sallaal geh ym yasanch salj niilj handagui ym salah bsan ym bol ger bul bolj yadag ym yamar zugaagaa gargah gej bga bish de bodoltoi amidarch ee zaluusaa

  • zochin (September 07, 2014 2:32:10 pm )

    anhnaasaa hani ijlee zuv songuul yadag bsan ym setegliin huurluu ungu mungund l boldog yma bh daata nariin ard huuhduud chin zovoj bga gedgiig mededgui tenguud ym bh da jaahan ner aldar olhooroo ger bul ehner huuhdee orhih ymdaa

  • kkk.. (September 07, 2014 8:07:14 pm )

    saihan zaluu.buun erch huch.nudendee galtai,jinhene tsoglog zovhi uuduu mongol er hun

  • Зочин (September 07, 2014 11:02:56 pm )

    Haha bi buruutgahgui gechiheed l shalchignaad muulaad baih ymaa yagaad banzaldaj bolohgui gej ged l yaasan genee why not gesenuu za zaluu min huuhedtei bolno gedeg chi oron deer huuhen der tawihiig sheeh baahtai adil gej bodood bnuu ugui shu ta joohon hariutslagatai bai yaasan olon huuhed onchiruuldeg zaluu ve chi ingej bolkui e naizaa

  • zochin (September 07, 2014 11:17:22 pm )

    Ichsen hvn hvn alna gegcheer svilerch bj amidralaa busnuilchihaad odoo bolohoor ehneree muulaad bdag.hoorhii hooloinoos oor yu ch alga da

  • зочиг (September 08, 2014 12:31:01 am )

    юу гээд байгаа юм бэ??.? Тэнэг баагий минь? Тийм сайхан юм уу? Хараал идээд. Өөрийгөө цэвэрлэ

  • Ийм л хүмүүсийг сэтгүүлч гэж төгсгөх юм даа (September 08, 2014 11:14:38 am )

    Сурвалжлага авсан санаатай хүний бичсэн царайг нээ. кк

  • Зочин (September 08, 2014 12:09:33 pm )

    Иим монгоор сэтгэж, хардаж, хэруул хиисэн хуухнээс эртхэн салж байгаадаа баярлаж яв. Урлагынхан гял цал онгонд дуртай, амьдралыг монхиин баяр шиг санаж явдаг ч туулаад ирсэн хэдэн жилээсээ одоо хашир суугаа байлгуй. Улсынхаа нэрииг сайнаар гаргаад явна гэдэг хэн хунии чадах ажил биш, том зорилго тавиад урагшаа харж явдаа залуу минь.Онгорсоноор биш одоогоор амьдарч эхэл . Чамд бясалгал тус болж мэднэшуу

  • 2014/09/08 (September 08, 2014 12:18:34 pm )

    salj niileed surchihsan gar bishuu. oij buugaad oij buusan yum l yarihiin

  • 2014/09/08 (September 08, 2014 12:19:18 pm )

    zaluu hun baij yaasan ih salj niildeg zaluu ve

  • нэгэн эгч (September 08, 2014 1:08:12 pm )

    чиний үйлдэлд огт буруу зүйл алга юунд нь гутраад байгаа юм хүн болгонд л байдаг л асуудал ш тээ. зүгээр. ёстой чиний хэлснээр хүн алж хүрээ талсан биш энэ доромжилсон нөхдүүд өөрсдөө бүгд асуудалтай нөхдүүд. өөрийн хүслээр дүүлэн нис залуу минь. чи битгий хэл Путин салсан шүү дээ хө

  • zochin (September 08, 2014 1:27:23 pm )

    ZAVHAI ZALUUGIIN AMIDRAL HEND HAMAATAI YUM BE.

  • Anonymous (September 08, 2014 5:41:37 pm )

    Iim zavhai zaluutai uhaantai emegtei suuhgui uurtei ni adilhan teneg zavhai em l suuh baih daa

  • Эли (September 11, 2014 9:50:43 am )

    Ухаанаа мэдэхгүй цэцэрхэж,уйлахаа мэдэхгүй хуцах гэж нэг үг байна даа нэгэн айлыг сайхан өөд нь татаад үлгэр жишээ аваад явчих Монгол эр хүний тулах ухаан алд дутдаг болж зарим залуучуудад зарим нь ч сайхан авч байгаа………….

antalya rent a car