Холбоотой мэдээ
Comments are closed.
Орц:тахианы цээж мах 700гр,хушга 50гр,төмс 2ш(дундаж хэмжээтэй),улаан лооль 1ш,өндөг 1ш,жижиг бөөрөнхий сонгино 1ш,сармис 3-4хумс,давс улаан перец,хатаасан орегано өөрсдийн амтаар.
Цээж махаа шоо дөрвөлжин хэрчээд давс,перец,орегано,жижиглэж хэрчсэн сонгино,нухсан сармисаар амталж дээр нь хушгаа нэмээд 1 өндөг хийж сайтар базаж хутгаж өгөөд таглаж боломжийн хэрээр удаан дарж байлгана.
Хайруулын тавгандаа сайтар халаасан ургамалын тосонд махаа хуурч өөрийнх нь шүүсэнд болгоно.(Гүн тосонд бага багаар шарж бас болох ч өөрийнх нь шүүсэнд болгох нь илүү эрүүл гэж бодож байна)
Төмсөө ногоо үрэгчээр нарийн талаар нь үрээд хүйтэн усаар зайлж илүүдэл цардуулыг салгана.(том шүүлтүүр ашиглаад зайлах эсвэл савтай усаа 2-3 удаа зайлж асгаад гараараа базаж шүүнэ)
Шүүж бэлдсэн төмсөндөө давс перец(хүсвэл жижиг татсан сонгино нэмж болно) хийж амтлаад 2 амны том халбага гурил нэмж сайтар базаж өгнө.
Хайруулын тавганд тосоо сайн халаагаад төмснөөсөө бага багаар таслан жижиг бин хэлбэрт оруулаад зөөлөн галаар 2талаар нь болгоно.
Болсон төмсөн бингээ зориулалтын цаасан дээр гаргаж тосыг нь уусгаад хоолоо таваглаж хүссэнээрээ чимэглэж ширээндээ тавиарай.Энэ хоол маань 4-5порц болноо.
Comments are closed.