antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 Comments are off

Өмнөговь аймагт хоолны хордлогоор 69 хүүхэд хорджээ

нийтлэсэн Admin

omnogoviaimagЭнэ сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны 99 хүүхэд  хоолны хордлого авсан мэдээлэл гараад байсан билээ. Хүүхдүүд орой 19.00 цагт гурилтай шөл, талх идэж, түүнээс хойш нэг цагийн дотор биед нь хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эмнэлэгээс гарч байгаа юм.

Тэгвэл дахин Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авчээ. Одоогоор тавынх нь  биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд баасан гарагийн 12.00 цагийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг гэрт буцааж эмчийн хяналтад авлаа. Энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Шинжилгээний хариу ирэх даваагаригт гарах гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car