1. Хөх- Мөргүй даашинз өмсөн үдэшлэгт явах гэж байна уу? Тэгвэл та гарахаасаа өмнөх 10 минутыг хөхөндөө зарцуулаарай.
a. Гутал, цүнх зэрэг бусад зүйлсээ бэлдэж байхдаа толгойн дээрээ 2 ширхэг хүнд ном тавиад 10 минутын турш гэрээрээ алхаарай. Цэх нуруу таны хөхийг ямагт гайхалтай харагдуулдаг.
b. Мэдээж биед эвтэйхэн, өргөгчтөй (push-up) хөхөвч өмсөх хэрэгтэй. Хөхний даруулгаа зүүсний дараа суганыхаа хоёр талын махыг хөхөвч рүүгээ шахаж оруул.
c. Харин одоо бяцхан залиа хэрэгжүүлэх цаг. Та өөрийнхөө арьсны өнгөнөөс 2 тоноор бор тень аль эсвэл хацар өнгөлөгч аваад хөхнийхөө дээд хэсгийг хагас тойрог хэлбэртэй будаарай. Харин дараа нь өөрийн арьсны өнгөнөөс 2 өнгө цайвар өнгөөр хөхний дунд талын гурвалжинг буд.
2. Хөл- Эрчүүд хамгийн түрүүнд эмэгтэй хүний нүд рүү, хоёрт нь алхаа гишгээ болон хөлийг нь ажигладаг гэдгийг мэдэх үү? Дараах зөвлөгөөг даган та өөртөө улам илүү итгэлтэй алхаарай.
a. Хананд биеэ нийлүүлэн цэх зогсож байгаад 30 удааа өлмий дээрээ босож буух дасгалыг хийгээрэй. Таны шилбэний булчин бага ч гэсэн чангарч цэгцтэй харагдах болно.
b. Хөлний 2 хажуу талыг мөн л өөрийн арьснаас 2 тон бороор будаарай. Таны хөл илүү тэгшхэн харагдах болно. Мөн хүсвэл 2 тон цайвар өнгөөр хөлнийхөө урд хэсгийн голыг дээрээс доош чиглэлээр эгцхэн будаарай. Хамар өндөрлөхтэй адилхан гэсэн үг. Ингэснээр илүү урт хөлтэй харагдах болно.
c. Чинийх шиг гайхалтай хөлөнд мэдээж гайхалтай өсгийтэй гутал хэрэгтэй. Хөлөндөө эвтэйхэн, дэгжин өндөр өсгийтөө өмсөөд хотын гудамжаар алхан эрчүүдийн харцыг өөр дээрээ унагаарай бүсгүй минь.
3. Бэлхүүс- Бэлхүүсээ гаргасан богино цамц аль эсвэл бикини өмсөх гэж байна уу? дараахи бэлхүүсийг тань гайхалтай харагдуулах болно.
a. Гэрээсээ гарахаасаа өмнө 30 удаа гэдсний таталт хийгээд гэдсээ чангал.
b. Урьдынхын адилаар бэлхүүсний 2 хажуу талаар бор өнгөөр сүүдэрлэж өгөөрөй. Харин гол хэсэгийг нь цайвар өнгөөр будахдаа болгоожтой байгаатай. Хүйснээс доошоо цайвараар биш харин эсрэгээр нь бор өнгөөр сүүдэрлэх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 05, 2014 5:45:08 pm )
saihan yumaa
1 Comment