Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 11. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Холбоотой мэдээ
-
0017 (September 05, 2014 2:18:21 pm )
yu gej hijaanuudiig vizagui bolgohveee. terbum garan huntei ulsiin irgeddig vizagui zorchuuldag uls bhgui shuuu.
1 Comment