antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 2 comments

Ж.Амарсанаа: Иргэд нүдэнд харагдахгүй л бол сахар биш гэх ойлголттой байдаг

нийтлэсэн Admin

amarsanaa_____Чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүнийг хэтэрхий ихээр хэрэглэх нь хүн амын дундах амны хөндийн эрүүл мэнд болон муутган, халдварт бус өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Улмаар чихрийн шижин, таргалалт, шүд цоорох зэрэг өвчний шалтгаан болж буйг суулийн үеийн судалгаа, шинжилгээ нотлоод буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ундаа, жүүс, нарийн боов, бялуу үйлдвэрлэгч 60 орчим аж ахуй нэгжид уриалга хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Та сар хүрэхгүй хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд хан­даж бүтээгдэхүүнийхээ саха­рын хэмжээг багасгах талаар урилага гаргасан. Яагаад ийм уриалга гаргахаар болсон юм бэ?

-Хүний бие дэхь сахарын хэмжээ ихсэх нь олон төрлийн хор нөлөө үүсгэдэг. Улмаар бага насны хүүхдийн шүд цоорох, нас ахиад ирэхээр таргалалт бий болж байна.

Мөн чихрийн шижин өвчин монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Чихрийн шижин туссан хүн бөөрний дутагдал орж, нүдний хараа муурах аюултай. Тиймээс чихэрлэг ундаа, сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нар­таа ойрын хугацаанд бүтээг­­дэхүүнийхээ сахарын агуулам­жийг эргэн харахыг уриалсан.

Үндэсний үйлдвэрлэгчид маань Монголын ирээдүй хойч болсон балчир үрсээ эрүүл өсөн торниулахын тулд нийгмийн хариуц­­лагаа ухамсарлан сахар­ын агууламжаа бууруулах аваас 20-30 жилийн дараах эрүүл Монгол хүнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулна. Бидэнд сургамж болохуйц түүх өмнө минь байна.
Жишээ нь Хятад улсад 150 сая, Энэтхэгт 80 сая иргэн сахарын өвчиндөө шаналж байна. Харамсалтай нь Монгол Улс дээрх хоёр орны араас ороход ойрхон байгаа юм. Сүүлийн арван жилд сахарын өвчин хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдлоо.

-Таны гаргасан уриалгыг иргэд тааламжтайгаар хүлээн авч байгаа нь ажиглагдсан. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Би дотоодынхоо 60 орчим хүнсний үйлдвэрлэгчдэд уриал­гаа хүргүүлсэн. Одоогийн байдлаар тэдний хоёр нь л хариу ирүүлээд байна. Энэ нь хэрэгжүүлэхэд амаргүй гэдгийг нь харуулаад байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа хүчтэй хэрэгжүүлэхэд хэцүү л дээ.

Хэцүү болохоор л бид уриалга гаргасан юм. Цаашдаа хууль, эрх зүйн орчинг нь өөрчлөх болно. Шууд хууль, эрх зүйн орчинг нь өөрчлөх гэхээр цаг хугацаа их шаардах гээд байна. Дээр нь яамдын оролцоотой шийдэгдэнэ.

Тиймээс энэ бүхнийг хүлээх­гүйгээр үйлчлүүлэгч­дийнхээ ухам­сарт нь найдаж уриалга гаргасан юм. Бид заавал хуулиар далайлгах албагүй. Аливаа зүйлийг энгийн хялбар аргаар ч хийж болдог.

-Гэхдээ чихэрлэг зүйл аг­уул­сан бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг аж ахуй нэгжүүд тодорхой стандартын хүрээнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа шүү дээ?

-Тийм ээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүний дундаж сахарын хэрэглээг өдөрт 5 граммаар тогтоосон.

Өмнө нь 10 грамм байсан. Гэтэл монголчуудын хэрэглэж байгаа сахарын хэмжээ замбараагаа алдлаа. Өөрөөр хэлбэл бид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөс 10, 20 дахин илүү сахар хэрэглэж байна.

-Уриалгаа хамгийн эхэнд Стандарчилал хэмжилзүйн газарт хүргүүлсэн байх?

-Тийм ээ. Тухайн бүтээгдэхүүний орц, найрлагад орсон сахарын хэмжээг багасгах тухай саналаа өгчихсөн байгаа.

-Тэд саналыг тань хурдан, шуурхай шийдэх боломжтой болов уу?

-Бүрэн боломжтой.

-Гэхдээ ямар тохиолдолд хууль заасан стандартыг өөрчлөх үндэслэл бүрддэг юм бэ?

-Иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөллийг л харгалзан үзэх байх даа.

-Нэг компани нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй нь тодорхой. Тэд та бүхний саналыг хүлээж авсан ч ганцхан бүтээгдэхүүнийхээ сахарын хэмжээг багасгаад л өнгөрөх юм биш биз дээ. Уриалгыг үр дүнтэй болгохын тулд ямар хөшүүрэг хэрэглэх бол?

-Эхлээд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайж­­руулах хэрэгтэй л дээ. Ингэх аваас яваандаа иргэд лангуун дээр хоёр бүтээгдэхүүн байхад сахаргүйг нь сонгодог болно. Хамгийн гол нь сурталчилгаагаа л сайн хийх нь чухал.

-Таны уриалга хүүхэд, залууст чиглэсэн. Боловсролын салбартай хамтарч ажиллах уу?

-Бид Боловсролын яамтай уулзаж, ярилцах бодолтой байгаа. Бага ангийн сурах бичигт сахарын өвчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөх зэргээр.

-Үнэнийг хэлэхэд иргэдийн байнга хэрэглэдэг гурилан бүтээгдэхүүн, бялуу, нарийн боов зэрэгт ямар ч хяналт байдаггүй. Үүнийг яаж шийдэх вэ?

-Уриалгадаа тусгаж өгсөн. Иргэд нүдэнд харагдахгүй л бол сахар биш гэх ойлголттой байдаг. Тиймээс далд сахарыг ч гэсэн багасгах болно.

-Нэг ёсондоо уриалгын үр дүн яаж гарах нь иргэдийн ухамсраас шалтгаалах юм аа даа?

-Яг тийм.

-Хэдий тийм ч үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүд бүтээг­дэхүүнээ зарахаа л бодно шүү дээ. Шуудхан хэлэхэд тэдэнд иргэд юу хэрэглэх нь хамаагүй, зөвхөн борлуулалтдаа л санаа зовно. Тийм биш гэж үү?

-Тийм ээ, чи зөв харж. Тий­мээс л хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр сурталчилгаагаа сайн хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ ч утгаараа би чамд ярилцлага өгөөд сууж байна шүү дээ. /Инээв/

Үнэндээ манай үйлчлүү­лэгчдэд сонголт алга. Сахаргүй бүтээгдэхүүн худалдаж явья гэтэл ихэнх бүтээгдэхүүн нь сахартай байдаг. Лангуун дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний тал нь сахаргүй болчихвол иргэд сонголтоо хийнэ. Нэг талаараа сонголтгүй байгаа болохоор ажил урагшлахгүй байна.

-Уриалга чинь бас импортлогчид руу хандсан. Үр дүнд хүрэхэд импортлогч, үйлдвэрлэгч хоёрын хэнд нь илүү найдлага тавьж байна вэ?

-Аль аль нь гайгүй байх аа. Эзэд нь бидэнтэй л адил үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Нүүр тулж уулзаад тайлбарлаад өгчихвөл илүү сайн ойлголцох болов уу гэж бодож байна

-Хэдий хугацааны дараа үр дүнгээ өгөх бол?

-Хагас жилийн дараа үр дүнгийн тухай ярьж болох байх. Бид хууль эрх зүйгээ өөрчилнө. Хууль батлагдаад гарах хугацаа нь удаан болохоор түрүүлээд уриалга гаргаж байгааг ойлгох хэрэгтэй. Иргэдийн ухамсарт найдаад үзэх хэрэгтэй л дээ. Тодорхой үр дүн харагдана.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед элэгний хорт хавдраар өвчлөх нь ихэслээ. Энэ тал дээр эрүүл мэндийн яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Хүний амь насанд аюултай өвчин бол элэгний хорт хавдар, элэгний хатуурал хоёр байдаг. Үндсэн гол шалтгаан бол элэгний B, C вирус юм. Элэгний B вирус бүрэн эдгээхэд хэцүү л дээ. Харин C вирусыг бүрэн эмчлэх боломжтой.

Энэхүү вирусыг бүрэн устгадаг эм, тариаг нэг өдрийн өмнө ч болтугай Монголд нэвт­рүүлэхийн төлөө ажиллаж байна. Харамсалтай нь яам дээр эм бүртгэх журам тусгасан заалт дээр л гацчихаад байгаа юм.

-Ямар заалт билээ?

-Шинээр гарч ирж, гадаадад бүртгэгдсэн эмийг дор хаяж гурван жилийн дараа хэрэглэнэ гэсэн заалт л даа. Энэ заалт элэгний C вирусыг эмчлэх эм, тариаг оруулж ирэхэд маш их саад болж байна.

-Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Манайх бусад орноос өөр. Вирусын халдвар, өвчлөлөөрөө өндөрт ордог. Тиймээс манайхан энэ асуудлыг бүр бодлого болгон тусад нь авч үзэх ёстой.

Америкт аль хэдийн нэвтрүү­лээд иргэдээ эмчлээд эхэлчих­сэн эм, тариаг бид яахаараа гурван жилийн дараа хэрэглэх ёстой юм, тийм биз дээ. Үнэнийг хэлэхэд энэ асуудалд би үнэхээр ганцаардаж, хад мөргөж байна.

-Зүгээр л тэр заалтыг нь журмаас нь аваад хаячих л даа. Юу нь болохгүй байгаа юм бэ?

-Би бол авч хаяхын төлөө л ажиллаж байна. Эрүүл мэндийн яамандаа тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байна л даа.

-Ашиг, сонирхлын зөрчил байна уу, үгүй юу?

-Үнэхээр тэр журам нь ард түмний эрүүл мэндийн эсрэг юм бол өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудалд жаахан бухимдалтай л байна.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (September 05, 2014 11:02:52 pm )

    Sanal 100% negtei bn. Irged maani ur huuhdee bodood dor burdee demjeed ogoosoi.

  • chimeg (September 07, 2014 9:37:44 pm )

    dajgyi hyn b shyy. demjih yumsan hymyysee

antalya rent a car