antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2014 Comments are off

Увс аймаг шатахууны үнээ 80 төгрөгөөр бууруулжээ

нийтлэсэн Admin

51526Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Бүтээн байгуулалт өрнүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, иргэд амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу аймаг, орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон сайн ажил хийснийг Ерөнхий сайд онцлон нэрлэлээ. Тухайлбал,

-БАЯНХОНГОР АЙМГИЙН БҮХ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ-

Архангай аймаг хог ангилан ялгаж боловсруулах бага оврын цех ажиллуулснаар хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бол Баянхонгор аймаг өрхтэй харилцах дэвтэр аялуулж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зөрчил дутагдлыг шуурхай арилгадаг болжээ. Түүнчлэн аймгийнхаа бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.

-ХЯТАДААС ИРЭХ ӨДРИЙН ЖУУЛЧДАД 3-5 ХОНОГИЙН ВИЗ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ-

Харин Говь-Алтай аймаг “Эрүүл-Ус” орон нутгийн өмчит компани байгуулан ажиллуулж, Алтай хотын иргэдийн ундны усны асуудлыг шийдэж, Алтай хотод 1000 айлын орон сууцны “Солонго” хорооллын дэд бүтцийг тавьж эхэлсэн байна. Дорноговь аймаг Эрээн хотын удирдлагатай хамтран ажиллаж, Хятад улсаас ирэх өдрийн жуулчдад 3-5 хоногийн виз олгож эхэлжээ. Ийм маягаар хил орчимд жилд 30-50 мянган хүн аялуулж, улс, орон нутгийн төсөвт багагүй орлого нэмэх боломжтой гэж аймгийн удирдлагууд үзэж байна.Түүнчлэн “Дорноговийн хүүхдүүд Японд” хөтөлбөр хэрэгжүүлж, 1000 хүүхдийг сурагч солилцоонд хамруулж байгаа аж.

-ӨВӨРХАНГАЙД 650 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО-

Чойбалсанчууд энэ онд 120 мянган цэцэг тарьж, 3 орчим га газрыг зүлэгжүүлжээ. Шинээр тавьсан мод ургамлууд 95-98 хувийн амьдралттай байгаа нь ногоон хот болох зорилт тавьсан бусад аймаг суралцах үлгэр жишээ ажил болсон байна. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлж, иргэдээ оролцуулан үр дүнтэй ажиллаж байгаа аж. Мөн Орхон аймаг маскны үйлдвэр ашиглалтад оруулж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангаж байна. Харин Өвөрхангай аймаг барилгын салбараа эрчимтэй хөгжүүлж, аймгийн төвдөө 650 айлын орон сууц барьж ашиглалтад оруулжээ.

-УВС АЙМАГ ШАТАХУУНЫ ҮНЭЭ 80 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЖЭЭ-

Өмнөговь аймаг орон нутгийн хөрөнгөөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Цогтцэций, Ноён сумдын эмнэлгүүдэд түргэн тусламжийн гурван автомашин авч өгсөн бол Сүхбаатар аймаг хот шинээр төлөвлөх явцдаа 607 объект буулгаж, нүүлгэж, газар чөлөөлөх асуудлыг ямар ч  маргаангүй шийдсэн байна. Орон нутагт хувийн хөрөнгө оруулалт татаж, энэ онд гэхэд аймгийн төвд 17 давхар цамхаг байгуулаад байгаа аж.

Харин Төв аймаг ашиглалтгүй орхигдсон барилга байшинг засварлаж, орчин үеийн кинотеатр зэргийг тохижуулж босгон, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин хамтран ажилласнаар шинэ ажлын байрууд бий болгожээ. Мөн Увс аймаг шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car