Г.Батбаяр: Ажлаасаа халагдсан хурандаа нар надаас өшөө авахаар тангараг тавьсныг дууллаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн амраг хэмээн нэр хоч зүүсэн Г.Сарангэрэлийн асуудал хүрээгээ тэлсээр цагдаагийн хурандаа нарыг ажлаас халагдахад хүргэв. Өмгөөлөгч Г.Батбаяр хурандаа нар юу гэж ярьсан, ямар шаардлага тавьж байсныг олон нийтэд дэлгэсэн. Эрх мэдлээ хэтрүүлсэн хурандаа нарт хариуцлага тооцсон энэ үед өмгөөлөгч Г.Батбаяр ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Таны үйлчлүүлэгийн асуудалд холбоотой цагдаагийн зарим нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөллөө. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгааг сонирхож байна?
-Хуульд нийцсэн зөв шийдвэр боллоо гэж үзэж байна. Төрийн албан хаагч хуулийг дээдэлж, тухайн чиг үүргийн дагуу ажиллах ёстой. Зарим нэг хүн хүлээсэн үүргээсээ хальж улстөр, эдийн засгийн ашиг сонирхолд автан, хүчээр биелүүлэхийг оролдсон үйлдлийг таслан зогсоосон нь сайн хэрэг. Цагдаагийн байгууллага ёс зүйн хүрээнд арга хэмжээ авсан нь зөв.
-Гэхдээ энэ хэрэгт холбоотой эсэхийг тогтоогоогүй байхдаа шууд чөлөөлж байх шиг. Албаны шалгалт хийсэн юм болов уу. Түдгэлзүүлж яагаад болоогүй юм бол?
-Ашиг сонирхлын тухай хуулийн 7.2.4-т зөрчил буюу гэмт хэрэгт холбоотой эсэхийг тогтоохын тулд түдгэлзүүлж шалгана гэсэн заалт бий. Харин миний ойлгож буйгаар цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаа хийгээд, тогтоогоод нотлогдсон учир сахилгын шийтгэл авч ажлаас нь чөлөөлсөн юм билээ.
-Цагдаагийн дарга нарыг шалгах ажил эхэлсэн бололтой. Та эхний мэдүүлгээ өгсөн үү. Таныг дуудаж уулзсан уу?
-Тайлбар хэд хэдэн удаа өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд би мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин зөрчлийн хэмжээнд шалгасан болохоор би удаа дараа тайлбар, баримтаа өгсөн.
-Энэ хэргийн үнэнийг тогтооход танд буй утасны бичлэг чухал үүрэгтэй. Энэ баримтыг устгасан гэх мэдээлэл гараад байна?
–Олон нийтэд дэлгэсэн бүх баримт байгаа. Тагнуул, АТГ-ынхан нэг хувийг нь авсан. Надад бас нэг хувь нь бий. АТГ-ынхан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Миний гар утсыг шууд хураан авсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж байхад ийм арга хэмжээ авч болно. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад миний утсыг хураан авч нэг бүрчлэн шалгасан. Тэдэнд хамааралгүй манай гэр бүлийн нууц, адаглаад зураг хүртэл байгаа шүү дээ. Ийм зүйл хийж баримт болгон авч үлдсэн. Энэ нь ашиг сонирхлыг зөрчлийг агуулж байгаа юм.
-Энэ хэрэг таны үйлчлүүлэгч Г.Сарангэрэл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал бус нэг салбарын асуудал болж тэллээ. Энэ хүмүүс яагаад таныг сонгосон юм бол. Та өмнө нь эдгээр хүмүүстэй нийлж хууль бус ажиллагаа явуулсан учир таныг сонгосон байх гэсэн хардлага бас байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Тухайн хүмүүсийн сонирхож байсан обьект нь Г.Сарангэрэл. Хууль зүйн сайдыг унагах гол шалтгаан, хүн нь энэ бүсгүй байсан. Тэр эмэгтэйг эрх ашгийг нь хамгаалж буй хүн нь би байсан. Тиймээс өөрийн эрхгүй сонирхож, ашиглах гэж оролдсон. Тэрнээс биш би өөр хүний эрх ашгийг хамгаалж байсан бол огт сонирхохгүй. Надаас өөр ямар ч өмгөөлөгч байсан тэд хандах л байсан болов уу. Энэ ажлаа хэрэгжүүлэхдээ хууль зөрчин, намайг өтнөөс дор үзсэн. Шууд л чамд эрүүгийн хэрэг үүсгэнэ, ингэж хэлүүл, тэгэхгүй бол хорино, цагдана гэсэн. Энэ нь манай эрүүгийнхний дунд байдаг ялзарсан арга нь л даа. Ардчилал гараад 20 жил болж байна, социализмийн үед хүчээр тулган шаарддаг ийм арга үеэ өнгөрөөчихөөд байхад манай эрүүгийнхэн энэ аргаасаа салахгүй байна. Цагдаагийн байгууллагад эрүүгийнхэн ноёрхож байна. Тэдний ноёрхол хэвээр байгаа цагт шинэчлэлийн талаар ярих ч хэрэггүй. Тэдний эрх мэдэл хэрээс хэтэрсэн, дуртай хүнээ тагнаж чагнана, хэрэг хүчээр хүлээлгэнэ, хууль зөрчсөнийхөө төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор нууцаар бүх зүйлийг хийж байдаг хэсэг хүмүүс бий болж. Тэд эрүүгийн рецетив гэмт хэрэгтнээс ч дор болсон нь хэмжээлшгүй эрх мэдэл олгосонтой холбоотой. Ажлаасаа халагдсан Доржсүрэн, Ууганбаяр, Батсүх нар яг энэ аргаасаа салахгүй байгаа юм.
-Танд их хэмжээний мөнгө өгсөн талаар өмнө нь хэлж байсан. Та энэ мөнгийг яасан бэ. Холбогдох газарт нь буцааж өгсөн үү?
-Хууль хяналтын байгууллагынхан авсан байгаа. Гэхдээ нэрийг дурьдаад яахав. Мөнгөн дээрх гарын хээ бусад зүйлийг нарийн шалгаж байгаа байх.
-Та ажлаасаа халагдсан албан тушаалтнуудын нэгэнтэй дотно найз байсан гэж дуулсан. Хэргийн хувьд та илчлэх ёстой ч найзын хувьд байж боломгүй урвалт болсон гэсэн мэдээлэл байна?
-Тийм ээ, би нэгэнтэй нь 16 жилийн өмнөөс танил, ажил төрлийн холбоотой байсан. Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байна. Би өөрийн гэсэн орчин, мэдлэг боловсролтой хуульч хүн. Гэтэл тэр хүн бүх зүйлийг минь уландаа гишгээд хил хязгаргүйгээр над руу дайрсан. Найз юм бол надтай тэгж харилцаж болох юм уу гэж би асуумаар байгаа юм. Шууд л тэгж хий, ингэж яриул, чамайг хэрэгт холбогдуулна, хорино, цагдана гээд л. Ийм зүйл байж болох юм уу. Хэнд ч алдаа оноо байдаг. Би зах зээл эхэлж байхад бусдын адил спиртийн наймаа, буу сум, шонхорын наймаа хийж байсан. Энэ хэргийн хөөн хэлэлцээ хугацаа дууссан. Зах зээл эхэлж байхад бизнес хийж буй бүх хүмүүс л энэ мэт наймаанд оролцож байсныг бүгд мэднэ. Гэтэл энэ бүгдийг одоо дэлгэнэ гэж ярих нь байж боломгүй хэрэг. Би ч бас хэлэх үгтэй хүн. Тэднийг цагдаа байхдаа ямар гэмт хэрэг үйлдсэн, юу хийж, хэнийг гэмт хэрэгт гүтгэж байсныг хэлж чадна. Гэхдээ би тэгж хэлэхийг хүсээгүй. Өнөөдөр ч миний эрх зүйн байдал хүнд байна.
-Яг наадахыг чинь асуух гэж байлаа. Энэ асуудал зүгээр нэг хоёр хүний маргаан бус эрүүгийнхэнтэй, тэдний ажил, амьдралтай холбоотой асуудал учир таны эрүүл мэнд амь нас, үр хүүхдэд аюултай байх магадлалтай шүү дээ?
–Надад баттай эрх сурвалж хэллээ. Тэдгээр хүмүүс миний амьдралыг там болгоно, бид ажилдаа эргээд орох өдөр ирнэ, өшөөгөө авна гээд тангараг тавьж байгааг дуулсан. Тийм байж болно, гэхдээ би айхгүй байна. Би ч бас зүгээр сууж байгаад толгойгоо тасдуулах хүн биш. Надад нотлох баримт олон бий. Мөрийтэй тоглодог, хүнийг хэрэгт хэлсээр гүтгэсэн гээд олон бий. Миний энэ үйл ажиллагаанаас хойш олон хүн ШШГЕГ руу захидал бичсэн байна. Тэд хууль бусаар, хилсээр хэрэгт холбогдож ял эдлэж байгаагаа хэлж эхэллээ. Энэ нь нийгэмд өөрчлөлт шинэчлэлт боллоо.
-Та ганцаараа, таны эсрэг хэд хэдэн хүн байна. Жирийн иргэн ч биш эрүүгийнхэн. Та ямар нэгэн байдлаар хохирлоо гэхэд хэн таныг хамгаалах хүн байна уу. Та хууль зүйн сайдтай уулзсан уу. Тахарын алба өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэрхэн хамгаалах юм бэ?
-Хууль зүйн сайдтай одоо хэр нь нэг ч удаа уулзаагүй. Одоо хэр нь намайг шоу хийж байна, Х.Тэмүүжингийн хүн гэсэн яриа гарсаар байна. Энэ бол ор үндэсгүй зүйл. Зарим нэг танил маань Х.Тэмүүжин сайдаас ийм зүйл гуйгаад өг гэж ч байх шиг. Би тэр хүнийг танихгүй, нэг ч удаа уулзаагүй. Хүний эрх ашгийг хамгаалсныхаа төлөө би өөрийгөө маш хүнд, эрсдэлтэй байдалд орууллаа. Намайг АТГ-ын дарга асан Сангарагчаагийн хувь заяа хүлээж байна. Нэг албан тушаалд очлоо гэхэд доод талын хүн нь намайг чагнасан гээд нэг зүйл өгөөд л шууд ялтан болох магадлал өндөр болсон. Тэгэхээр надад карьер байхгүй. Би 2012 сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан. Би дотроо нэг зүйл бодож байна. Нэг бол би УИХ-ын гишүүн болох эс бөгөөс эдгээр хүмүүсийн бульхайтай үйлдлийн баримтыг цуглуулж цаг нь болохоор ил болгон гаргаж өөрийгөө хамгаалах зам л байна.
Дараагийн нэг асуудал нь энэ охиныг яагаад хамгаалаад байгаа юм бэ гэдэг асуудал. Би өөрөө охинтой хүн. Тэгэхээр энэ охиныг хамгаалъя, эрх зүйн байдлыг нь өөрчилж дээрдүүлье гэсэн чин хүслээр л энэ охиныг өмгөөлсөн. Одоо хэр нь би тэр охиноос нэг ч төгрөг аваагүй. Нэг охиныг элдэв дээдээр хэлж, эцэстээ хоёр метр эрэгтэй хүнийг зодсон гээд л шалгаж байна. Эцсийн бүлэгт асуудал үүсэхэд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг хэн ч намайг хамгаалахгүй. Гагцхүү арьсаа хамгаалаад л явах хүмүүс. Манай фирмийн хэдэн хуульч л хамгаалах гэж оролдох байх. Хүн хорвоо дээр дүрэлзсэн гал мэт амьдраад л үхэх хэрэгтэй.Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх гэдэг үгийг сонсоон монголчууд инээх байх. Гэхдээ би бага ч атугай биелүүлэхийг хичээж энэ ажлыг авсан хүн.
-Таны ярианаас нэг зүйл анхаарал татлаа. УИХ-ын гишүүн болоод өөрийгөө хамгаалах гэсэн чинь юу гэсэн үг вэ. Халдашгүй байдалтай холбон ойлгож болох уу?
-Эрх мэдлийг дагаж бүх зүйл хамгаалагддаг. УИХ-ын гишүүн болсон тохиолдолд гадны халдлагад өртөхгүй, хэдэн давхар хамгаалалтын цаана орчихож байгаа юм. Цагдаагийнхан тэр дундаа эрүүгийнхэн монголчууд аймхай гэж хэлдэг. Ард түмнээ ингэж дорд үзэж, доромжилж болохгүй. Тэд яагаад ингэж, дур зоргоороо ярьж байна вэ гэхээр эрх мэдэл нь хэрээс хэтэрсэн. Хүссэн хүнээ шоронд хийж, хэрэгт татаж байсан нь тэднийг ийм хэрэгт хийхэд хүргэсэн гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Та МАХН-ын гишүүн болоод удаж байна уу. Таныг 2016 оны сонгуульд нэр дэвших юм байна гэж ойлголоо. Аль намаас нэр дэвших вэ?
-Би МАХН-д дөрвөн сар болоод гарсан. Тэр намын арчаагүй бодлого, дотроосоо нэгнээ хэмлэсэн байдлыг хараад шууд гарсан. Тийм ээ, би 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ бие дааж өрсөлдөнө.
-ЦЕГ шинэ даргатай болж, томоохон хэд хэдэн газрын даргаа өөрчиллөө. Энэ асуудлын үнэнийг тогтооно гэдэгт та итгэлтэй байна уу?
-Шинээр томилогдсон хүмүүс дотор алдаа гаргаж, дутагдлаар халагдсан хүн байна. Цагдаад чадварлаг хүн мундсан биш тийм хүнээ эргүүлэн томилж буй нь инээдтэй л байна. Шалгаж, нягтлах л байх. Үнэндээ энэ хэргийн цаана өөр хүн бий. Нэр бүхий эдгээр хурандаа нарын зарим нь хэргийн сум нь л болчихож байгаа юм. Нум нь өөр томчууд байгаа. Тэдийг л олж тогтоогоосой.
-Танд айдастай байна уу. Зарим үед хэрэггүй ийм хэрэг авлаа гэж бодох үе байна уу?
-Тэгж бодох үе байна. Жирийн нэг охиныг өмгөөлснийхөө төлөө ийм эрсдэлтэй байдалд орно гэж бодсонгүй. Үнэндээ би хүүхдүүдээ хүртэл хамаагүй гадуур явуулж чадахгүй байна. Аюулгүй байдлыг нь байнга хянах ёстой болсон.
-Тахарын газар хамгаалах үүрэгтэй биз дээ. Та дээр хариулсангүй?
-Тахарын хуулинд хамгаална гэсэн зүйл заалт бий. Гэхдээ би хүсэлт гаргасны дараа тухайн хэргийг мөрдөн байцаагч Тахарын газар руу танилцуулах юм байна. Мөрдөн байцаагчийн мэдээллийг үзэж, судлаад хамгаалах эсэхээ шийдэх зохицуулалттай юм билээ. Энэ шат дамжлагыг давсаар байтал хүнд юу ч тохиолдож болох нь. Одоо асуудал өрнөж, халуун байгаа үед тэд намайг оролдохгүй л дээ. Намжаад ирсэн үед юу болохыг хэлж мэдэхгүй байна.
-Энэ хэргийн сэжүүр нь Сарангэрэлээс улбаатай. Түүний бие тааруу байгаа, хөл хүндтэй болсон гэх мэдээлэл байна. Та хэзээ хамгийн сүүлд уулзав?
-Дөрөв хоногийн өмнө уулзлаа. Би нэг зүйлд их гайхаад байгаа юм. Сарын тэмдэг нь ирээгүй хоёр сар боллоо гэж тэр хэлсэн. Хорих ангийн эмч нараас асуухаар шалгаж байна, үзэж байна л гээд байдаг. Жирэмсэн эсэхийг шалгахад тийм хэцүү, олон хоног шаарддаг гэж үү. Сэтгэл санааны хямралаас болоод ийм байдал үүсдэг гээд л байгаа. Эмч нь ч бас ийм зүйл хэлсэн байна лээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: WWW.MASS.MN
Холбоотой мэдээ
-
gombo (September 04, 2014 4:12:20 pm )
Manai eruu tsagdaagiin huuchin ylzarsan hulgaichdiig halj tetgevert ni gargah bolson,,!
-
зочин (September 04, 2014 5:52:29 pm )
эргүү нөхөр үү бас гишүүн гэчжээ
-
zochin (September 04, 2014 6:00:07 pm )
soliotoi nuhur. ih yum muruuduv uu.
-
huni (September 04, 2014 6:23:19 pm )
Ene oron garsn tobarish bishuu
-
huuli ch Omgoologch hvn baij yamar teneg uym yaridag uym be. (September 04, 2014 6:39:45 pm )
Ene estoi oron garan,garan garan teneg zaluu bna. Temvvjin tom albam tushaal amlaad hoshigoruulaad l tegeed bogosiin tolooh geed nyalah amragiin Temvvkingiin omnoos hel geseniig ni heleed oilgomjgvi zvil yaridag Temvvjingiin Tembvv Batbayar gej ner avbal taarna
-
ӨВӨӨ (September 04, 2014 6:41:01 pm )
ЭНЭ БОЛЖ БУЙ ҮЙЛИЙГ ТИЙМ САЙН МЭДЭХГҮЙЮМ ГЭВЧ ХҮН ХИЙЖ БУЙ АЖИЛ ҮЙЛС ХЭЖ БУЙ ҮГ ЯРИАГААРАА БУСДАД ТАНИГДАГДАА ЭНЭ ҮҮДНЭЭС ҮЗВЭЛ ИХ ХААНЫН МААНЬ БАГА НАСНЫ НЭРТЭЙ ХҮН НЭГ Л БИШЭЭ БАГШАА МУУЛЖ ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР ХОНГИО ЦУГЛУУЛЖ УЛС ТӨРД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ ОРЖ ИРСНИЙГ ХҮН БҮР МЭДЭХ БАЙХ ТЭГЭЭД ЮУ ХИЙВ ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТ ЫҮХИЙ ГАЗРЫГ БУЛААЖ АВСАН ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ШИНЭЧЛЭЛ НЬ БӨӨН БУДЛИАН ШҮҮХИЙН ХАЬЯАЛАЛ ТАХАРЫН АЛБА ЦАГДААГЫН БАЙГУУЛАГА ЗЭРЭГ ХОЛИОН БАНТАН ТАРИСАН ГАЙ ЛАЙ БИЙ БОЛГОВ БАС ТЭГЭД ОХИД ХҮҮХЭНТЭЙ ХҮЗҮҮ СЭЭРЭЭ ХОЛБОЖ ШИВШИГ БОЖИХООД ОДОО НЭРЭЭ ВЭРЛЭХ ГЭЖ БАРЬЦ АЛДАЖ БАЙХ ШИВ ДЭЭ ӨӨРӨӨ АНХ ХӨРӨНГӨЖСӨН ХУРАНДАА ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ БОДЛОГОТОЙ ТАРААЖ ОДОО ХАЛЖ СОЛЬЖ БАЙХ ШИВ ДЭЭ БИЛЭГТИЙГ ЗАЙЛУУСАН БОЛРХООР САНАА АМАР ТҮҮНДЭЭ БАС ӨӨРТЭЙГЭЭ АДИЛХАН ДАРГА САЙДЫН СЭНТИЙ МӨРӨӨПСӨН ӨМГШӨӨЛӨГЧ АШИГЛАЖ САРАА ГЭЖ САДАР ЭМИЙГ ЗОЛИОС БОЛГОЖ НАМАЙГАШИГЛАСАН ГЭСЭН ЦУУ ТАРААЖ ЭХЛЭВ ӨӨРӨӨ УУЛЗАЖ УЧИРЧ УНТАЖ МАНСУУРУУЛАЖ БАЙСАНАА НУУХ САНААТАЙ УТАСНЫ ЯРИАНЫ БИЧЛЭГ БАС БУС ЗҮЙЛИЙЙГ ГАРГАЖ БАИМТ ЦУГЛУУЛЖ БУЙ БОЛОЛТОЙ ТЭР ЯРИАГ ХЭН Ч БИЧИЖ ЧАДНА УИХ ЫН ГИШҮҮН БОЛОХ ООР ЗҮҮДЛЭЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧ ГУАЙ ТЭР БАРИМТАА ДЭЛГЭЭЧ ДЭЭ ЮУНААС АЙГААД БГАА ЮМ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХНЭР ХҮҮХЭН ЭРГҮҮЛЭХТЭЙ АДИЛХАН ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭХ НЭРЭЭ ХАЙРЛААГҮЙ СОЛИСОН ХҮМҮҮС ЭХ ОРОНОО ХАЙРЛАХ БОЛОВ УУ БИ ХЭН НЭГНИЙ ТАНИЛ БИШ СОЦИЛИЗМЫН ҮЕИЙН ХОЦРОГДСОН ӨВГӨН БАЙНА БИТГИЙ ХАРДАЖ СЭРДЭЭРЭЙ ТА НАРЫГ БОДВОЛ МАЛГАЙ ТАВИХ ТОЛГОЙТОЙ ӨВГӨӨН ТАВИХ ТОЛГОЙГҮЙ БАЙЖ МАЛГАЙ ДЭЭЛ БҮҮ ХАЙЦГАА ХӨВҮҮД ЭЭ ЧАДВАЛ ХАРИУ
-
zov ovoog demjij bna (September 04, 2014 7:02:03 pm )
Vnen sh dee iim hvn yaaj bvhel bvten huuliin salbariig avj yavj chadahgvi chadvar ch baihgvi hvn. Ooroo gemt hergiig yamar l bol yamar argaar hiij chadaj bna ene bvhnee nuun daragduulah geed ooriinhoo ter HORONGJSON hurandaa nartaa yanz bvriin zvil amalaad tsagdaag neeree UNGAJ bna. Ter ooroo halagdsan geed bgaa huranda nartaa Ervvgiin zvil angi tulgsan gwe biz dee ter zvil angiig ESTOI Temvvjindee ervv vvsgeh heregtei.
-
-
Sarangereliin bienii Uymiig ireh irehgvi hvrtel Omgoologch meddeg boltson uym uu. omgoologchoor bas bienii uymaa omgoolvvleed omgoologch nariin neriig gutaasan novsh ve (September 04, 2014 6:47:25 pm )
Ner hvndiin toloo yavsan teneg novsh bna da. Songuulid ner devshine ch gehshig Temvvjin Altanhyag nar Ulsiin ih huraliin gishvvn bolgono gesen uym baih daa. Uyn ochvvhen uymand huurtagddag novsh ve. Temvvjin Sarangerel 2iin tembvvg tvvj baih ni taarsan teneg novsh ve.
-
Anonymous (September 04, 2014 7:53:36 pm )
Setgetsiig ny shalguulmaar ym baina
-
ц.а (September 04, 2014 8:23:27 pm )
Бусад нь ярихгүй энэ хүн л яриад байх юм.
-
lolz (September 04, 2014 9:44:56 pm )
Shaaltuur ve yadag!
-
za za omgoologch batbayar uy l bol uy omgooloh chadvartai uym bna. bas vnegvi omgoolno bas sariin temdeg yaana hene ve kkk (September 04, 2014 10:27:29 pm )
Yamar teneg hvn be. Iim uym yaridag hvn Songuulid oorsoldood garlaa uy. Ter bogos booroo omgoolood yavj baisan ni chamd deer uym bishvv. MONGOLIIN HVVJENVVD UYM NI IEREHGVI baival BATABAYAR omgoologchtoi holboo barih ni baina shvv.
-
za za omgoologch batbayar uy l bol uy omgooloh chadvartai uym bna. bas vnegvi omgoolno bas sariin temdeg yaana hene ve kkk (September 04, 2014 10:29:15 pm )
Yamar teneg hvn be. Iim uym yaridag hvn Songuulid oorsoldood garlaa uy. Ter bogos booroo omgoolood yavj baisan ni chamd deer uym bishvv. MONGOLIIN HVVJENVVD UYM NI IEREHGVI baival BATABAYAR omgoologchtoi holboo barih ni baina shv?????????.
-
boogii (September 04, 2014 10:40:41 pm )
hurandaa nar temtseesee hurandaa nariig demjij b,a
-
anbvcx (September 04, 2014 10:45:41 pm )
gol zorilgo ni gishuun boloh geed bgaa ym aadaa. itgel unemshileeree gej ogt haragdsangui ee
-
aay ya ya aaa..... (September 04, 2014 11:55:09 pm )
ee elii balai. manai huuliinhaan gj neg iimerhuu elii balainuudaar duurchee. ter hurandaa nar ch yalgaagui. mongoldoo amidrah arga algaa.
-
Jinhene mgl (September 05, 2014 12:06:49 am )
Muu lalariin hurandaa nar setgegdel bichuukehee bolio.za yahav ene nohor teneg gar ni unen bn.gehdee tsagdaa eruugiinhenii tuhai bol mash unen zuil heljee.ene bol haa saigui bgaa hodoo oron nutagt bur ih.eruugiinhen sonotugei
-
chi jinhen mgl bish Harin shvlsee goijuulsan nohoi baina da. (September 05, 2014 5:42:50 pm )
Chi hen bichseniig ni yaaj medej baigaa mal ve. Esvel chi odoo Tembvvjingiin odoo baigaa HYRANDAA nariin neg uym uu. Ooroo ooriigoo bariad ogchih uym baina l daa. Temvvjingiin nyalah amragiig bas BIENIiI uymiig sain meddeg baruun gariin HURANDaA
-
-
hiimori (September 05, 2014 12:21:23 am )
arai l bishee iim durak gishuun bolvol mun alvaa chi bol ter sariin temdegee umguulsun ni deerdee chi hurandaa nariin Itgelt hun uchraas chamtai yarisan bizdee shudarga umguulugchtei haritsdaggui yumdaa zah zeel ehelj baihad shonhoriin naimaa baigaa gui ene bol suuliin ueiin biznes shuu iim avtsaldaagui yum yarij bai tusuulliin gishuun mini mal mini!!!!!!!!
-
бат (September 05, 2014 5:12:07 am )
Эхнээсээ л емгеелегчийн ёс жудагтай ажиллахгуй яасан юм бэ. Нэр хунд олж тумэнд еерийгее таниулах гэж учраа мэдэхгуй жаахан охины амьдрал хувь заяагаар тоглосон чамайг емгеелегч гэх уу чам шиг емгеелегч нэртэй адгийн шаарнуудыг сайн хашраах хэрэгтэй. Дахиж 1 хун чамаар буу уйлчлуулэг
-
Dadaa (September 05, 2014 8:10:36 am )
Soliotoi garuudaa. Tsaad zorilgo ni olond tanigdaj gishvvn bolj uuriiguu hamgaalah genee ha ha muruudsun mangar be
-
urgen (September 05, 2014 11:06:38 am )
Her ter heetseldsen estoi teneg zaluu baina Jinhene oron garan Zamaig gishuun bolgoh nohoi ch baihgui Chi eeree eeriigee ballav Emgeelegchiin ner hundiig gutaaj baina shuu Buunii nohoi mini
-
зочин (September 05, 2014 11:16:51 am )
чи ч ёстой хуульчийн нэр гутаасан амьтан байна даа. арай чи хүүхэдийн эцэг нь биш биз дээ. сарангэрэл гавьяа байгуулаа юу.
-
OVOOD (September 05, 2014 12:35:20 pm )
Ovoo ta tavitartai hulee tsag hugtsaa buheniig haruulana.Temuujin tsagdaag bujignuulaagui.Uls dotor uls bolchihson boloogui zuiliig bolgoj gujirddeg,erh medelee aldahiig husdeggui geh met olon zuil baina doo ter bolgoniig nurshaad yuah ve uhaant ard tumen maani medeh yum chin.Hamgiin gol ni taivan hulee …Burhanaas ireh baigaliin tseverlegeegee huleegeed nambaij bai ovoo mini.
-
.. . . . . . . (September 05, 2014 5:47:07 pm )
harin esergeeree burhanoig bazarlasan tembvv nariig haraa l id. Uy shinechlel hiij chadah ch gvi naad lalruud chine
-
-
zochin (September 05, 2014 2:47:30 pm )
Chi bolioch ee, ooriigoo yo geed bodood baidag yum be. Naad humuus chini oorsdoo ajlaa medne , haa saigui bag boloh hunee avna, ajilluulna . Tom hun gej buu bod .
-
Zochin (September 05, 2014 3:01:38 pm )
Ih hurald garlaa yu eruul Hun lab bishee.shar hadand hed honog hebtej emchluul batbayaraa.spirtiin naimaachin sumnii chenj, shonhoriin yu gene be,tataagaad hayachih ymaa.bur sabaad unachihlaa.sariin temdegiin omgoologch ha ha ha
-
irgen (September 05, 2014 3:39:59 pm )
Sarangerliin umguulugch zalyy ta uuruu etseg ni uymyy Hyyliinhan yalgabartai gedeg ni haragdaj bna chi yaahaaraa mungu abch umguulduggui bilee ta nar yadarsan hund hudulduggui Ene huuhentei esbel uuruu holbootoi esbel temuujin holbootoi tuunii huuhdiig teej baigaa geed uuruu helsen bish biluu
-
мкр (September 05, 2014 6:03:28 pm )
энэ нэг солиотой өөрийгөө рекламдаж байгаа юм байхдаа гишүүн болноч гэх шиг Тэмүүжин цаасан малгай өмсөгсөн юм байхдаа хурандаа нар намайг хорлоноч гэх шиг чам шиг тэнэгээр яадаг байна
-
Anonymous (September 05, 2014 6:17:45 pm )
jiriin humuus ingej ach holbogdol ogch setgegdel bichihgui dee,hurgan darga ,hurandaa 2 hamgiin ayultai gedeg unen bh oo
-
Narantuya S (September 05, 2014 6:31:05 pm )
Ene neg hachin nuhur haanaas garaad irev dee.Iimerhuu hunees zai barij yavahad iluudehgui
Nuguu Baasanhuu shig guij yavaad turd shurgalah ch yom bil uu.Uhaandaa HZ saidad tal zasaad ch baigaa yom shig -
Anonymous (September 05, 2014 9:02:33 pm )
Ene estoi butekhgui nuhur bn
-
uuu (September 05, 2014 9:53:17 pm )
bitgii gord ooooooooooooooooooooo
-
99999 (September 05, 2014 10:00:53 pm )
ene hynd sariin temdeg yamar hamaatai ve
-
Anonymous (September 05, 2014 11:45:24 pm )
ХУУЧАНСАГ ҮЗЭЛТЭЙ ХУРАНДАА НАР ЦАГДААГЫН БАЙГУУЛАГЫГ АРД ТҮМНИЙГ ДАРАМТАЛДАГ ХҮЧЭРХИЙЛДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛДАГ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ
ХУУЛИЙН НЭРЭЭР ДУРААРААН ХҮЧ ХЭРГЭЛДЭГ БҮДҮҮЛЭГ ЗЭРЛЭГҮҮДИЙН БАЙГУУЛАГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХЫГ ИХ ХҮСЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХАРИН АРД ОЛОН БОЛ
БОЛОВСОН ЗӨВ ХАРЦААТАЙ ХҮНЛЭГ ХҮМҮҮЖЭЛТЭЙ ХЭЭЛ ХАХУУЛД ИДЭГДЭЭГҮЙ ХУУЛИЙГ МӨРДӨН АЖЛАДАГ АРД ТҮМНИЙ ХҮНДЛЭЛИЙГ ХҮЛЭЭЖ ЧАДАХ ЦАГДАА ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ АРДИРГЭД ХҮСЭЖ БАЙНА ТЭМҮҮЖЭН ХЭРЭГЖҮҮЛХЭЭР АЖЛАЖ БАЙНА ЭНЭ ХУЛАА ЮУ -
Зочин (September 06, 2014 2:31:57 pm )
Эрүүгийн цагдаад алдаатай оноотой зүйл олон байгаа гэхдээ энэ байгууллага ажлаа сайн хийж байвал гурван сая монголчуудад л хэрэгтэй, нийгмийн аюулгүй байдал гэдэг зүйлийн үнэ цэнийг бид их хохирол амссаны дараа хожмын өдөр ойлгох байх даа.
-
хөгшин мөрдөгч (September 06, 2014 2:47:07 pm )
Ардчилсан нийгэмд нотлох баримт олохын тулд сэжиглэн шалгаж байгаа хэн дээрч эрх бүхий байгууллага гүйцэтгэх ажлын арга хэмжээ авч болно.Хариуцлагыг зөвшөөрөл өгсөн тусгай хяналтын эрхэм прокурор хүлээх байхдаа.Дураараа ГА зохиодог асуудал 37 онд л байсан байлгүй
-
Anonymous (September 07, 2014 12:04:24 am )
noyon soliot
-
davaa (September 07, 2014 10:26:58 am )
Ene gulug ih hurald dutaj gene dee iimerhuu balai ymnuud turd ochood yu hiih ym hor nairch huviin erh ashgaa 1 dugeer tavih archaagui hun hog
-
zochin (September 09, 2014 7:18:07 pm )
Temuujingiin zov. tembuu gej orilood baigaa tembuu ni am tarhindaa orchihson nohoduudiin bur uu. tegeed ch tembuugiin hund helbert orchihson yum bol halagdah ni zov shuu dee.
40 Comments