Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Монгол Улсын иргэн н.БатЭрдэнэ болон АНУ-ын иргэн Генсбург нар эд хөрөнгөө залилуулсан талаараа тус газарт өргөдөл гаргасан бөгөөд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгахаар болсон.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “МАХН-ын дарга Н.Энхбаяр 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлд байдаг Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 ам.метр талбайтай, одоогийн МАХН-ын байрлаж байгаа хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрын хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Улмаар дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээрх “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэнгэл гэх хүнээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны үнийг 500 мянган ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн Генсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Тиймээс түүнийг байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ. Хэрэв заасан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжлах буюу байгаа газраас нь албадан авчирах гэнэ. Өмнө нь экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хоригдож байсан бөгөөд “өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдаж байсан билээ. Тэгвэл энэ удаад гэм буруутай нь шүүхээс тогтоогдвол дахин “өршөөлийн тухай хууль”-д хамрагдах эрхгүй юм. Учир нь “Өршөөл үзүүлэх тухай хууль, уучлал үзүүлэх тухай зарлиг, цагаатгах тогтоол нь зөвхөн нэг удаа үйлчилдэг” байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
gan (September 04, 2014 1:40:41 pm )
khetsvvch yumdaa
-
зочин (September 04, 2014 2:14:15 pm )
Идэж уусан ч хэмжээ хязгаартай байхгуй ханаж цадахгуй шунал нь хузууг нь ороождээ хеерхий зайлуул. Авгайд нь маш их но байгаадаа!!!???
-
Ганаа (September 04, 2014 2:15:46 pm )
хаа байсан америк хүний төлөө Монголын хууль үйлчилэх гэж байгаа нь гутамшиг Одоо яахав тэгээд Тэр нэг Америкийг өмгөөлж Энхбаярыг дахин хорих уу Ер нь Монголын хууль монгол иргэдийнхээ төлөө юм бол уу Аль эсхүл нэг тэнэмэл харийн хүний төлөө юм бол уу Геннесийн номонд оруулмаар юм байна даа Харийн хүнийг өмгөөлж өөрийн орны ерөнхийлөгч ерөнхий сайд УИХын дарга байсан хүнээ Монголчууд хорилоо ЭНэ бол дэлхийн анхны тохиолдол байлаа Ийм үг ямар сонсогдож байна Монголчуудаа Тэгээд Монголд ганцхан хулгайч авилгач луйварчинтай Тэр нь Энх баяр
-
Ганаа (September 04, 2014 2:20:54 pm )
Одоо тэгээд Энхбаярыг нэг америкийг хохироосон гээд гарыг нь мушгиж гавлаад аваад ирэх юм байна Монголчууд минь дээ Нэгнээ жаахан хайрлаж хүндлэх юмсан даа Бид харийн нутаг дээр амьдраагүй юмсан даа Манайхан даанч дэндүү байдлаар нэгнээ бөхөөх гэж оролдох юм
-
bvdvvn miss (September 04, 2014 4:51:51 pm )
ingej bolohgvi ee
-
trrr (September 04, 2014 8:11:33 pm )
Nvgel nvdeere garna gj bdg ym bn
-
darkhan b (September 05, 2014 12:19:19 pm )
yu yasan gej negiigee ingej tamlana be? Enkh bayar darga irvel mongol khugjine uu gekhees sunukhgui. es buguus khariin kharaat bolood duusna
7 Comments