antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2014 53 comments

Н.Энхбаярын дөрвөн “Б” II эмнэлэгт ноёрхлоо тогтоожээ

нийтлэсэн Admin

iir567838461201409041049Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад оролцоогүй, албан тушаалдаа үлдсэн цор ганц хүн бол II эмнэлгийн дарга Г.Баясгалан юм. Түүний ийнхүү албан тушаалдаа үлдсэн нь Н.Энхбаярыг хэвтүүлж эмчлүүлсэнтэй холбоотой гэгддэг.

Өөрөөр хэлбэл, салбарын сайд Н.Удвал нь намын даргаа тав тухтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхийн тулд Г.Баясгалан даргатай албан тушаалын наймаа хийсэн байхыг үгүйсгэхгүй.  Ингэж хардах нь ч үндэслэлтэй.

Өнгөрсөн жил Н.Удвал сайд 15 эмнэлгийн даргыг албан үүргээс нь чөлөөлж томилгоо хийсэн. Уг томилгоо яагаад Г.Баясгалан даргад нөлөөлсөнгүй вэ. Н.Энхбаяр даргыг II эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх гэхэд эхэндээ ажилчин алба хаагчид эрс эсэргүуцэж “Шоронгийн эмнэлэг болгох гэлээ” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан.

Гэтэл түүнээс хойш төд удалгүй эмнэлгийн дарга Г.Баясгалан “Н.Энхбаяр даргын биеийн байдал тун хүнд байгаа” талаар мэдээлэл хийж эхэлсэн нь хардлага төрүүлсэн юм. Мөн Н.Энхбаяр тус эмнэлэгт хэвтэж байх үедээ ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус эмнэлгийн дэд даргаар С.Байгальмааг томилсон.

Тэгвэл сүүлийн үед дээрх дарга нар болон түүний гар хөл болж ажиллагсад ажилтан албан хаагчдыг ямар ч шалтгаангүйгээр дарамталж, шахаж хавчиж ажлаас нь чөлөөлж байгаа гэх таагүй мэдээ чих дэлсэх болов. Үүнээс болж II эмнэлэг боловсон хүчний доголдолд орж, ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа сурагтай.

Үүнийг сураглахаар тус эмнэлгийг зориход захын ажилтан удирдлагуудаа ам өрсөн шүүмжилж, мөн ажиллахад үнэхээр бэрхшээлтэй байгаагаа дуулгаж байлаа. Одоогоор II эмнэлгийн боловсон хүчний 30 гаруй хувийг нь сольж, шинэ ажилтнуудыг томилсон байна.

Хамгийн гол нь олон жил ажилласан хашир туршлагатай эмч нарыг ямар нэгэн байдлаар дарамталж байгаад ажлаас нь гаргадаг тухай онцлов. Удирдлагууд өнгөрсөн хавар эмнэлгийн зохион байгуулалт хийснээс хойш ийнхүү боловсон хүчний халаа сэлгээ эхэлжээ.

Чадварлаг эмч нараас гадна туршлагатай олон сувилагч ажлаасаа гарчээ. Дэд дарга С.Байгальмаагийн хувьд тус эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад уг албанд томилогдсон байна.

Ажилчид нь түүнийг Н.Удвалын буюу Н.Энхбаярын хүн мөн гэх юм билээ. Одоогоор Г.Баясгалан дарга бэлгэ тэмдэг төдийхнөөс цаашгүй толгой мэдэн удирдаж чадахгүй дэд дарга С.Байгальмаагийн үг хэлээр үйл ажиллагаа явуулж байгааг эх сурвалж онцолж байгаа юм.

Мөн гурав дахь “Б” болох Боловсон хүчний дарга М.Баярмаа нь С.Байгальмаа даргатай тун сайн хоршиж ажилладаг нэгэн гэнэ. Тэдний хавчилгад өртөж ажлаас гарсан туршлагатай эмч нарыг дурдвал Диализийн тасгийн Мөнхтуяа, Мөнхжаргал, Мэдрэлийн Сарантуяа нарыг дурдаж болохоор байгаа аж.

Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд Сэхээний тасгийн эрхлэгч Түмээ ажлаа өгчээ. Мөн Мэс заслын эмч Уламбаяр, Онон гээд олон эмч эмнэлгийн удирдлагууд гэх бужигнуулагч этгээдүүдтэй таарч тохирохгүйд хүрч ажлаа өгсөн байна.

Үүгээр зогсохгүй мэс заслын маш туршлагатай гурван сувилагч ажлаа орхисонд хамт олон нь тун ч харамсч байсан. Инженер техникийн гурван мэргэжилтэн ажлаасаа гарснаар өнөөдөр II эмнэлэг инженергүй болж жирийн нэг эмч инженерийн үүрэг гүйцэтгэж яваад гайхах зүйлгүй болчихоод байна гэж ажилчид нь халагласан юм.

Үйлчлэгч нарыг илүү цагаар ажиллуулдаг ч нэмэгдэл цалин олгодоггүй
Эмнэлгийн үйлчлэгч нар өглөө ажилдаа ирээд 21.00 цаг хүртэл ямар ч ээлжгүйгээр ажиллаж байгаадаа бухимдалтай байна. Эмнэлгийн шинэчилсэн зохион байгуулалтаар ийн өөрчилжээ. Хаа газрын үйлчлэгчээр эмэгтэй хүмүүс л ажилладаг.

Тус эмнэлгийн хувьд ч мөн тийм л дүр зурагтай байна. Гэтэл өмнө нь өглөө, оройны ээлжтэй байсан үйлчлэгч нарыг ингэж зохицуулснаар нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Тухайлбал, эмэгтэй хүмүүс өвлийн цагт энэ орой тарна гэдэг бэрхшээлтэй.

Өмнө нь бол өглөө ирээд оройн ээлждээ хүлээлгэж өгөөд тасаг тасгаа хариуцаад ажипладаг байсан боп Үйлчилгээний алба гэж шинээр байгуулснаар ийн бужигнаж, илүү цагаар ажиллуулж байгаа хэдий ч цалин нэмж бодцоггүй гэнэ.

Энэ нь хүнд байгаа талаар санал бодлоо хэлсэн хүмүүсийг Боловсон хүчний дарга М.Баярмаа “Хэцүү байгаа бол ажлаас гар. Ард чинь ажилд орох хүмүүс дугаарлаад байж байна” гэж дарамталдаг байна.

Харин оронд нь ирж байгаа хүмүүс ямар ч туршлагагүй, хаана ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байдаг байна. Тэр ч байтугай хамгийн чадварлаг эмч ажиллах тасагт сэтгэцийн өөрчлөлттэй эмч ажиллаж байгааг тун чухалчилж байдаг шүү. Үүнээс харахад боловсон хүчний бодлого алдагдсан нь илэрхий.

Түүнээс гадна ажилчдадаа ямар ч чөлөө олгодоггүй. Ар гэрт нь гэнэтийн ажил гарах, төрөл төрөгсөд нь амь насаа алдахад “Чөлөө олгохгүй. Эсвэл амралтын хоногоосоо хасуулаад яв” гэдэг аж.

Уг нь бол амралтын хугацаа чинь хуулийн дагуу олгодог биш бил үү. Тэгэхээр II эмнэлгийн боловсон хүчин хуулиа мэддэггүй болж таарав уу гээд эргэлзээ ар араасаа хөвөрч байна.

Түүнээс гадна эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн тасгийн өрөө, тасалгааг чөлөөлж, хувийн хэвшилд худалджээ. Тухайлбал,эмнэлгийн хоёр давхарт байх эмчилгээний тасаг байхгүй болж түүний оронд “Мон бэйкери”-ийн салбарыг оруулахаар засвар хийж байхтай таарсан юм. Харин дээрх тасгийн ажилчид өрөөгүйгээс болж хаа сайгүй сэлгэж яваа сурагтай.

Энэхүү бусармаг байдлыг харж тэвчихгүй болсон ажилчид нь арга ядахдаа “Дөрвөн “Б”-гийн дампуурал” хэмээн даапаалж суух вэ дээ. Өөрөөр хэлбэл, дарга Г.Баясгалан, дэд дарга С.Байгальмаа, боловсон хүчний дарга М.Баярмаа, ерөнхий нягтлан Н.Байгальсүрэн гэсэн дөрвөн “Б” тус эмнэлгийг дампууралд хүргэж байгаа юм байх.

Эдгээр дарга нар хоршиж II эмнэлэгт шинээр эмч оруулахдаа 10 сая төгрөгийн авлига авдаг гэсэн яриа ч чих дэлсэв. Ер нь МАХН-ын харьяалалтай боловсон хүчнээр багаа бүрдүүлж байна гэдгийг хэлж байсан.

Санхүү нь ажилчдадаа байнга чанарын шаардлага хангахгүй бараа бүтээтдэхүун шахдаг. Тухайлбал, шал угаадаг аппарат гэж хэн ч хэрэглэж чадахгүй ашиглагдахгүй бараа бүтээгдэхүүн шахаж байна. Ажилчдын улавч, шаахай, халаад бүгдийг Хятадаас авчирсан чанаргүй эд аж.

Өмсөөд cap ч болоогүй урагдчихлаа гэж нэгэн ажилтан харуулсан юм. Боловсон хүчин Болормаа нь ажилчидтай маш бүдүүлэг хэрцгий харилцдаг гэдгийг мөн онцолж байгаа юм.

II эмнэлгийн дарга нарын газрын наймаа
II эмнэлгийн засварын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн хэдий ч өнөөдөр иргэдэд үйлчлэх тасгууд засвартай, тоосго цемент хаа сайгүй хөглөрсөн байдалтай байна. Засвараас гадна тусэмнэлгийн хашаанд хувийн орон сууцны барилгын ажил ид өрнөж байна.

Тухайлбал, ажилчдын орон сууц гэж анх эмнэлгийн хашаанд барьсан “Энэрэл” хотхоноос ажилчдад 40 байр өгчихөөд захиргаа нь 15 байр авсан байна. Өөрөөр хэлбэл, ажилчдын орон сууц нэрийдлээр бүхэл бүтэн хоёр корпус бүхий хотхон барьчихсан байна.

Дээрх хотхоноос 30 байрыг II эмнэлгийн ажилчдад, харин удирдпагуудын авсан 15 байрнаас тавыг нь ЭМЯ-ны захиргааны ажилчид авсан тухай баттай эх сурвалж хэлж байна. 300 гаруй ажилтан алба хаагчдын дунд 30 байр өгчихөөд дарга нар 15 байр авсан нь ажилчдын бухимдлыг төрүүлсэн байна.

Эмнэлгийн дарга нар “Энэрэл” хотхоноос байр аваад зогсохгүй мөн эмнэлгийн баруун урд баригдаж байгаа “Макс”-ын орон сууцны барилгаас бас л байр авсан гэнэ. Учир нь, тус барилгын газар нь мөн II эмнэлгийн эзэмшлийнх юм байна. Ер нь II эмнэлгийн газарт хувийн хэвшлийн барилга олноор сүндэрлэж байна.

Эмнэлгийн газрыг эрхэм дарга нар зарж оронд нь орон сууц авдаг болох нь харагдаж байх шиг. Эмнэлгийн арын “Энэрэл” хотхоны дэргэд нэгэн барилгын ажил эхлүүлчихсэн байна. Хотхоны нөгөө талд мөн 100 айлын орон сууцны барилгын ажил өрнөж байх жишээтэй.

Уг нь бол эдгээр барилгыг барьж буй газрууд нь бүгд II эмнэлгийн эзэмшил газар гэдгийг ажилчид нь хэпж бэйгаа. Гэтэл удирдлагууд хувийн хэвшлийнхэнд худалдаж, оронд нь орон сууц авдаг жишиг тогтсоор II эмнэлэг өнөөдөр газаргүй үлдэж, харин эргэн тойронд нь хувийн орон сууц сүндэрлэсээр байна.

Тэгэхээр II эмнэлгийн дөрвөн “Б” ажилчдаа халж сэлгэхээс гадна газрын шаггүй наймаачид гэдэг нь эндээс харагдаж байна. Түүнээс гадна хүүхдийн болон уламжлалтын тасгийг байхгүй болгож Диализын төв болгох гэж байгаа аж.

Ингэснээр дэд дарга С.Байгальмаагийн бизнес хөгжих боломж бүрдэж байна гэх нэгэн ч байна. Цаашлаад Хүүхдийн тасгийн гурван давхар барилгыг 2016 онд буулгуулахаар акт гаргуулсан гэв. Мөн эмнэлгийн хашаанд бараг эмнэлэгтэй зэрэгцээд Элэгний мөн Цусны төвийг барьж байна билээ.

Энэ мөн л хувийн эмнэлэг аж. С.Ламбаа сайдын үед барьж байгаад одоохондоо зогсчихоод байгаа аж. Ийнхүү Н.Энхбаярын санал болгосон, Н.Удвал сайдын томилсон дээрх цадиггүй дарга нар II эмнэлгийн газрыг хувьд шилжүүлж, өөрсдөө чамгүй хөрөнгөжиж байгаа бололтой.

Б.Цэцэгдэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

53 Comments

  • зочин (September 04, 2014 12:43:02 pm )

    Тэр Баясгалангийнхаа оронд Байгальмаагаа томилчихгуй юу! Ямар ялгаа байнаа? Удвал сайд чинь Энхбаярын хун биздээ. Хаа газар энэ эмнэлэг дээр болж байгаа узэгдэл яг адил давтагдаад байгаа юм биш гэж уу? Илуу цагаар пжиллуулаад цалинг нь егдеггуй узэгдэл бол Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-саа эхлээд байгаа юм биш уу? Даварсан гаагааний суларсан резинууд чангараад байгаа юм бишуу???!!!

    • Enkhbaatar (September 06, 2014 4:11:19 pm )

      Yasan eree tseergui gutgene be. Mongold ulsiin ajliig shudargaduu hiih gesen hvniig tun ch ih mohooh yum daa. Ene setguulch tun hoorhii buunii nohoi bololtoi. Mon zuirleh yumaa olob oo. Hyatadad l 4 hvnii hereg gegch garch bsan gedeg. Ih duuraih nee. Yadarsan ch setguulch bol doo

  • GG (September 04, 2014 1:00:23 pm )

    DARAVCH DALDAINA BULAVCH BULTAINA GEDEG ENDEE!!! IREHGUI BUUR AIGAAD SHAGAAD ERUNHIILUGCH BSAN GEED BGAA YUMSHUU!!! TOGTOOLIIG NI UNSHIJ BHAD HURTEL CHIHEE DARAAD HERELDEED BSAN JUDDAGGUI HAR POSDA SHU!!! –

  • Anonymous (September 04, 2014 4:24:02 pm )

    demjij bna yag unen

  • Anonymous (September 04, 2014 4:27:07 pm )

    bayrmaa bolovson nertei luivarchin

    • Anonymous (September 05, 2014 6:27:04 pm )

      minii egchiig ingej heldeg chi hen be

  • anonymous (September 04, 2014 5:21:48 pm )

    ortoi l yum bn

  • иргэн (September 04, 2014 6:05:23 pm )

    шуламнуудаас их юм алгадаа хөгшин залуугүй энхбаярын үр могой сөнө

  • зочин (September 04, 2014 7:07:54 pm )

    Цөөхөн монголчууд бие биенээ тэрний хүн, энэний хүн гэж хуваагаад байдаг. жаахан дургүй нь хүрвэл нэг нэгнээ янз бүрээр бичүүлж байдаг, ямар гээчийн ёс юм бол доо.

  • Сараа (September 04, 2014 7:31:25 pm )

    Энэ одоо арай дэндэнээ Удвал авгай эмнэлгийн салбарыг түйвээж дууслаа ер аль ч намын үед эрүүл мэнд боловсрол 2-оороо тоглох юмдаа

  • zochin (September 04, 2014 7:45:40 pm )

    B. Tsetsegdelger gej hun bichsehee 100 huvi hariutaj chadah l baigaa da.

  • zochin (September 04, 2014 8:50:22 pm )

    deerhi zuil bol 2r emnelegt boditooroo bolj bgaa tsoriin gants unen shvv dee.dotor ni ajildag hvnii huwid ene bol gartsaagui unen shdee.ter bitgii hel bayrmaa darga bol jiremsenii amraltaa onii ehend awj bgaa hund amralt olgohgui amraltiin mungiig huwilj 10hed honog amraaj olgodog shdee.tiim huuli bdaggui bizdee.bid hiisenee unen boditoor ni uneluulj chadahgui uneheer ih daramtand bdag ni unen shdee

  • haagi (September 04, 2014 9:54:40 pm )

    Gemteliin emneleg shig ajilchid n suult zarlah heregtei, bug suult zarlaval goyo yum bolno doo

  • Zochin (September 04, 2014 10:01:53 pm )

    Serguulch battai unesleltei medeelel oruulj bga uguigee yaaj medej bgan Bol? Ergeed hariutslaga huleej chadah bolov u? Ene humuus lav zugeer gujirduuleed suuhgui l bh da!

  • ажилтан (September 05, 2014 12:48:37 am )

    … энэ эмнэлэгт сүүлийн үед дэвшилттэй өөрчлөлтүүд гарч байгаа. Эмч нарыг ажилд авахдаа маш сайн шалгуур тавьж , эмнэлгийнхээ ирээдүйг бодож тооцоолж авч байгаа нь шинэ эмчилгээ эрхэлсэн орлогч даргын алсын хараатайг харуулж байна. Өмнө нь ийм зүйл байгаагүй, хэн нэгний шахаас байдаг байсан нь нууц биш. Хувийн шалтгаанаар \дуртай үедээ гадаад, хөдөө явах гэж \ чөлөө аваад яваад байвал хэн ажлыг нь хийх юм бэ, би л лав хийхгүй, би бас ажлын цагаар гадаад руу аялмаар байна шүү дээ. Миний мэдэхийн ажлаас гарч байгаа хүмүүсийн ихэнхи нь цалин, амьдралаа бодон хувийн эмнэлэг сонгож, ганц нэг нь мэргэжлийн шаардлага хангахгүй , ажлын ачааллаа дийлэхгүй байгаагаас ажлаасаа гарч байгаа, нэг нь хуучин албан тушаалтны дарамтаас болсныг сонссон. Бас нэг юм хэлэхэд нэр дурдсан хүмүүсийн ихэнхи нь шилдэг байгаагүйг хүмүүсмэднэ. Манайх олон өөрчлөлт хийж, нарийн мэргэжлийн олон тасгуудыг бий болгон орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах болсонд бид баярлаж байгаа. Хариуцлагагүй , хугацаандаа юмаа хийдэггүй нөхдүүд хаа сайгүй байж ажлаас хойш татсаар байгаа нь харагддаг. Удирдлага заавал хүн болгонд таалагдах албагүй. ЭМЧ , ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИН БУСДААР ДОРОМЖЛУУЛАХ ХЭМЖЭЭНД БАЙГААГ ТӨР ЗАСАГ АНХААРЧ БОЛГООНО БУЙ ЗА. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД ОРДОГ. ЭРҮҮЛ ХҮН САРУУЛ СЭТГЭНЭ. ЦАЛИН НЭМЭЭСЭЙ. Бүгд өвдсөн юм биш биз….

  • зочин:зочин (September 05, 2014 8:12:48 am )

    АТГ-р шалгуул наадуулаас чинь өөр юм их гарна

    • Zochin (September 05, 2014 12:17:32 pm )

      Harin ch esregee chamaig shalgaval ih um garna da

  • zochin (September 05, 2014 9:41:52 am )

    dewshilttei ch geh shig sain bolowson huchin ch geh shig sain ni dandaa uursdiinh ni ah dvv vr hvvhed hamaatan sadan awilga ugj orson uursdiinh ni buunii nohoi l bgaa bhdaa
    ineetei hun unemshihgui yum bichihiin maaa ajiltan guai bolimoor yum

  • Emch (September 05, 2014 10:43:55 am )

    Zarim medeelel ni unen bn. 4 “B” tus burtee uneheer bi tegdeg biluu geed dugnelt hiigeesei. Her uhamsartai huleej avah ni haragdah bhaa

  • zochin (September 05, 2014 10:56:09 am )

    EMNELGYYD BYGD IJIL DEE.

  • irgen (September 05, 2014 11:08:19 am )

    Onon emchiig ajlaas halsand mash ih haramch bna. minii haniin hodood tsoorohod bagiinhaa hamtaar amiig ni avarsan. Ard tumnees chadal, medlegtei, ur chadvartai, haritsaa handlaga saitai, hunleg Onon emchiig holduulj salgaj baigaad gunee haramch bna. Onon emch yahav chadaltai hun, zaluu ch hun haana ch gazardahgui. Engiin arduudiin eruul mend ami nas henii gart ochih veee? Balai hognuud vee, ta nart burhan gesgeelee uzuulne baihaa, durvun durakaa

    • Zochin (September 05, 2014 12:19:52 pm )

      Onontoi taarsan chin uuruuu ajlaasaa garsan l gj bn le shd, yaah gj iim hudlaa medeelel bichdeg bnaa

  • irgen (September 05, 2014 11:13:58 am )

    YAHAARAA ADILHAN MONGOLCHUUD BAIJ MURUURUU AJLAA SAIN HIIGEED HEL UGEE OLOLTSOOD SAIHAN AJILLAJ CHADDAGGUI YM BE? DANDAA L BALIARTAJ BAIH YM? ERDUU TAIVAN BAILGAHGUI, ARGA YADAHAD L CHADALTAI EMCH NARAAS MINI SALGAJ BAIH YM,,,,,,,,,MUU YALAANII BAASNUUD?
    EMCH NARAAR BITGII TOGLOOROI.. BIDNIIG TED L AVARDAG YM SHUU, ALBAN TUSHAALTANGUUD AA?

  • Anonymous (September 05, 2014 11:53:54 am )

    ok

  • Anonymous (September 05, 2014 11:55:57 am )

    sogtuu bayrmaa chi huuhdee avaad ajlaa og za

  • zochin zochin (September 05, 2014 11:56:13 am )

    bolobson huchin Bayarmaa ajildaa tentsehgui hun gedgiig ajild orson udruus l humuus durgui , meddeg baisan. Yagaad baigaad bdg tsaad uchriig ni medehgui um. Udirdah alban tushaaltan ger buleeree 1 gazar ajillaj bolohgui shu de. uuruu zan haitsaanii asar dogoldoltoi emegtei. huu ni bas medleg muutai, bainga muud ner ni garch bdg hun. er ni l unen bna do

    • Zochin (September 05, 2014 12:22:24 pm )

      Chi uuuruu neg gachin shambiisan ajilgu, hiihgui umgui hov zuuusun avgai bgaada!

  • Zochin (September 05, 2014 12:24:46 pm )

    Mglchuud yaahleeree sain yavaa negniigee ingeh doosh n changaadag um be, uneheer muuuhai ataaa jutuutei humuus bh um aa, heleh um alga

  • Zochin (September 05, 2014 1:03:15 pm )

    Ajilaa hiij chaddaggui , argchaagui umnii l zahialgat medee bn shde , setguulch uruu Hun gutgej undeslelgui medee oruulsandaa ih l tom hariutslaga huleeh n dee, huurhiii ter setguulch

  • Anonymous (September 05, 2014 1:06:03 pm )

    ene survaljlagch battai eh survalj gej yuga heleed baiga yum bol minii bodloor zahiin neg hunees l bodol sanaliig ni sonschihood l bichchihsen sanagdlaa survaljlagch ta survaljalaga beldej baigaa bol zahiin hunees sonsson medeellee barimtjuulah gej ajilladaggui yumu da
    ULSIIN EMNELGIN AJILCHID HUVIIN EMNELEGT SHILJIJ BAIGA NI ULS EMNELGIIN AJILCHDIIN TSALIN HANGAMJIND ANHAARAH HEREGTEI BAINA L GESEN UG BAIH DA

  • Ajiltan (September 05, 2014 4:41:39 pm )

    Emnelgiin zahirliig songon shalgaruulaltand oroltssoniig hun buhen l medej bga Hamgin undur onoog avaad l tentssen gesen medeelel neelttei bsan Tsusnii huviine emneleg bish ulsiin hemjeenii tsusnii tuv barigdaj bga shuu dee barimt yumnuudiig sain har daa. bas odoo 10 saya tug uguud 500 000 tsaasnii ajild oroh hun bh uu Gehdee baigalmaa baigalsuren bayarmaa nar hariltsaandaa ankhaarah ni zuv uursduu sain bod Darga bas heden jiliin umnu yamar bsan odoo yamar bolood bgaagaa tungaana biz Yalanguya Bayarmaagiin talaar bol unen l bn Uneheer chuluu uguhgui amraltaasaa av gedeg mergejliin surgalt seminart yavuuldaggui sh dee

  • haagi (September 05, 2014 11:52:19 pm )

    idej uusan yum baidag bol Avilgatai Temtseh Gazar anhaaraldaa avna biz. Muu zuiliig darah tusam muu urshigtai, am neevel uushig nee. Daraagiin udaa TV-iin survaljilagch avchirch unen baidliig niigemd il bolgoh heregtei. Uneheer ingej zahirgaaniihan n ajilchidaa daramtalj baidag bol hetsuu bn, odoo bol tsag oor bolson shuu. Tsalin bagatai, deer n ingej daramtand baidag bol emnelgiinhen hetsuu ye…TV duudaad naad muu uheents yumnuudiin ilchleed ogooch. Er n ih haalttai emneleg sh dee, oorchloh heregtei. Gehdee bas ajil hiiye gesen darga nariig n bas yalgaj salgah heregtei baih, heseg buleg muu humuusees n salgaval zugeer, jiriin irgen bidend ch heregtei bn.

  • smile (September 06, 2014 12:26:55 am )

    Tsalin munguu nemmeer ym unenii ortoi ym bichsen bn shde .Tsalin bagaas bolj humuus huviin emnelegruu ih orj bga .Udirdlaguud ni uursduu ehelj hariltsaa handlagiin hicheeld suumaar yma .Chuluut niigem bolood bhad hun bur uursdiihuu erh ashgiig zurchuulehgui hund daramtluulahgui ajillaval ydajl ajiliin ur buteel sain tusna shude.

  • ажилтан (September 06, 2014 7:52:23 am )

    удирдлагуудын тухай үнэн л юм бичсэн байна . АТГазар шалгах л хэрэгтэй орон гэргүй түрээслэж амьдардаг өчнөөн хүн байхад байртай дарга нар тасгийн эрхлэгч нар лхувааж аваа биздээ ажилчдад оногдоогүй гэхэд бараг лболно үнэн худал гэж мэтгэлцэж байхаар шалгаад лнэг хариу гарна тэр хүмүүсийн тал эсвэл өөрсдөө өөрсдийгөө өмөөрч л бичнэ

  • anonymous (September 06, 2014 9:58:45 am )

    30 аад жил ажиллачхаад байртай болж чадаагүй тасаг тасагт хуваарилж байхаар нийт ажиллагсдыг жагсааж байгаад ажилласан жилээр байр олгох естой бсн ажилчдын байр нэртэй газраа сайн дамлаа биз дарга нар

  • Zochin (September 06, 2014 10:24:19 am )

    Mglchuud er n shaardlaga tavij bga hund ugaasaa l durgui bdg shde, Hun yamar dollar bish Hun bolgond taalagdah alba bish, ajilaa hiij chadahgui Bol zahialgaar bichuulj bga umnuud n garah heregtei shd, ajild Oriya Emch hiiiya gsn humuus zunduu l bj l taaraa shde

  • olon jil ajillasan ajiltan (September 06, 2014 1:51:56 pm )

    ajilchdiin erh ashigiig hamgaalah deer dutagdaltai ni unen. haritsaanii tal deer ch unen, ajilchdiin hural gj jildee 1 l hiidg uursdiiguu martsan hural. darga nartaa taaraldahaas aidg neeh l ih uurtai humuus.

  • olon jil ajillasan ajiltan (September 06, 2014 2:08:27 pm )

    Г.Баясгалан дарга бол хүний хувьд их зөв бодолтой хүн. эрүүл мэнд яамны удирдлагаар ажилладаг байхдаа дарамт байдаг л байх. Нөгөө 3 Б нь бол хоорондоо ч таардаггүй ааш гэж авах юмгүй ДАРАНГУЙЛАГЧ нар байдаг юмдаа. Өөрсдөндөө дүгнэлт хийх биздээ.

  • dood ajiltan (September 06, 2014 2:20:56 pm )

    bidend ch hun bur l darga tseverlegeegee hiihiin hajuugaar gurushikiin ajil hiine haana yum zuuhuu ali uruu nuuhuu bugdiig ni hiine alban tushaalaar yalgavlan uzeh uzel manai emnelegt deed tsegtee tulsandaa huurhii

  • Anonymous (September 06, 2014 4:08:24 pm )

    Za ajillaj chadahgui hariutssan ajiidaa ezem bolj chadahgui ajilchid shaardlaga tavij hariutslaga tootoh geheer darga tseregee ingej muuldag yumdaa.ajillaj chadahgui ajilchidiig halah l heregtei.setguulch nar gej hunii ugeer dandaa iim busarmag undeslel muutai yum bichdegshdee

  • Anonymous (September 06, 2014 4:14:11 pm )

    Tiimshuudee ajildaa unench sain bolovson huchin darga nart heregtei shuudee.tiim sain emch suvilagch naraa ajildaa dutagdal gargahgui baival haldag solidog tiim teneg darga nar baib l gejdee.ajildaa unench durtai bai nuhuduu.tegvel darga nar chini hairtai baih bolno ta nart.

  • Enkhee (September 06, 2014 4:34:39 pm )

    Hvn helmegdvvleh songodog arga. Ehleed buruutgaj bsan hvntei holbon ternii hvn gene. Tegeed ter muu hvnii hvn uchraas bas muu hvn bolj taarna. Tegeed muu hvn uchraas bas l muu uil hiine. Tvvniig ni ih shudarga mon ih hurts haraatai gar ilervvleed medeelne. Gehdee ooroo bol nuuts bgaad hen neg setguulch daldaas ooroo olood medchihne. Bas boloogui ee end hyatad arga tuuj yabna. Hyatadad ert tsagt dorbiin bvleg gegch geed moa dargiin abgaigaa helmegdvvlj bsan gedeg. Ed nar huuchin tsagt bol budaa boloh blaa. 4uul B geer ehleheer oorsdoo tohirson geed jinhene songodog buruutgal boloh blaa. Odoo ch tsag oor bolson bolohoor edgeer buunii nohdiin uil butehgui dee. Demii goridoh yum. Zorigtoi ajlaa hiigeerei darga naraa emnelegee saijruul. Hvnd heregtei sh dee.

  • ajiltan (September 06, 2014 5:39:10 pm )

    end unen yum ch bn zarim neg ni medehgui bj bitgii baylduuchlaad bai!

  • ajiltan (September 06, 2014 6:39:49 pm )

    тэдний хайр дурлал хэрэггүйээ шудрага байвал барав Чи мэдэхгүй байж битгий хуц

  • Anonymous (September 07, 2014 11:26:20 am )

    tsetsegdelgeriin sanaa zov shuu

    • Ахмад ажилтан (September 08, 2014 3:15:13 pm )

      Цэцэгдэлгэрийн бичсэн зүйлсийг уншаад их гайхлаа. Энэ хүн албан ажлын анхны мэдэгдэхүүнгүй, тулга тойрсон дэл сул яриаг эвлүүлээд ч биччихэж чадахгүй хүн юм даа. Боловсон хүчин Баярмааг Болормаа гэж бичих, Байрны тухайд эмнэлэгт 40 байр гэснээ 30 байр болгож будилах, Эмнэлгийн хашаанд баригдаж байгаа улсын хэмжээний “ЦУСНЫ ТӨВ”-ийг хувийн гэж бичиж байгаа, аж амьдралаа бодож цалин сайтай ажилд шилжиж байгаа эмч, сувилагчдыг хавчилтаар гарсан гэж, ажил хэрэгч шаардлагад эмзэглэгсдийг өөхшүүлэн бичиж байгаа зэргээс харахад зориудаар тус эмнэлгийг муу муухай гэж харагдуулах, удирдлагыг нь элдэв үндэслэлгүй хов живээр харлуулах алсын муу санаа өвөрлөсөн хүн үү гэлтэй. Хүнд юмны сайн талыг олж хардаг “БИЛГИЙН НҮД”, сэтгүүлч хүнд бичгийн чадвар бүхнээс чухал. Ийм юм бичиж ажилсаг энэ хамт олны цагийг үрж, сэтгэлийг сэвтээж байхаар өөрийнхөө бичгийн ур чадварыг дээшлүүлж ном уншиж суувал өөрт нь илүү хэрэгтэй байж дээ. Эмнэлгийн газрын төлөө санаа зовж байгаа хүн бол 1 ба 3 дугаар эмнэлгийн газруудын төлөө бас л санаа зовох байсан байх аа. Тэнд бас байшин бариад “хөл тавих зайгүй” болсон шүү дээ. Тэгээд ч эмнэлгийн хашаан доторхи газрыг эмнэлгийн захирал, дэд захирал мэдэн наймаацдаг гэвэл маш том эндүүрэл. Хотын захиргаа болон Эрүүл Мэндийн Яам гээд олон удирдах байгууллага байдаг. Эмнэлгийн ажилтан, албан хаагчид насаараа энэ салбарт ажиллаад хотын захад хашаанд байсан хүмүүс байранд орсонд нь баярлахын оронд ингэж бичдэг нь харамсалтай.Эмнэлгийн хамт олон гайхамшигтай хөдөлмөрч, хөнгөн шуурхай үйлчилгээтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй (зах зээлийн үед энэ хамгийн чухал болж байна), мэргэшил мэдлэгээ дээшлүүлж монгол орныхоо хүн амын эрүүл мэндийн үйлсэд тод бөгөөд тодорхой хэвь нэмрээ оруулж яваа хамт олон. Тэдний амжилт бүтээл бүхэн зөв удирдлага, сайн менежменттэй холбоотой. Захирал Баясгалан, дэд захирал Байгальмаа нар бол энэ хамт олны дундаас төрөн гарсан эрдэмтэд, туршлага, дадлагатай, онол, практик нь нь хосолсон, салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүд. Одоо эмнэлгийн удирдлагын чиглэлд мэргэшиж “хос морьтой” болцгоожээ.Дамын үг дамшигтай, Ховын үг хоржоонтой гэдгийг сурвалжлагч бодож явууштай, үнэнээр хийвэл сурвалжлах ажил хүнд хэцүү, цаг зав, ухаан, сэтгэл шаардсан ажил. Харин биеийн амрыг бодож хүний ярьсныг хэлхсэн болж явах нь юутай харамсалтай. Тэгээд ч энэ эмнэлгийнхэн “Ходоод хагаравч тогоон дотроо” гэдгийг бодож ярих хэлэх зүйлсээ ил тод, зохион байгуулалтаа боловсронгуй болгох, оношлогоо, эмчилгээгээ сайжруулан шинэ шатанд гаргах санаа оноо дэвшүүлэн “ Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн “халуун бүлээрээ хэлэлэцэж” ажил төрлөө сайжруулан ажиллах нь хэтийн явдалд тустай. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
      Иймэрхүү үндэслэлгүй зүйлсээр хүмүүсийн “тархи угаахад” хэвлэл мэдээллийнхэн татагдан орж байгаа нь юутай харамсалтай.

  • Anonymous (September 07, 2014 11:51:49 am )

    Bayasgalang shalguulah tsag n bolson, Enkhbayariig shorond baihad n harj uzeh zorilgotoi Udval avgain buunii nohoi. Bayasgaland ajilchid n ih muu yum bn lee, naad zahiin suvilagchaas asuuhad l ilt baidag. Archaagui dargaasaa salah heregtei.

  • ajiltan (September 07, 2014 1:21:23 pm )

    btgii uls turjuuleed bai. bidnii umnuus hariuldg chi hen ve. Bid dargaa demij bdg shuu. Bayasaa dargaa sn medne arai iim yum niihgui za. unen zuv ni olno bitgii sandraad bai.

  • Зочин (September 09, 2014 12:13:25 pm )

    ,,,,,,,,,,

  • ажилчин (September 09, 2014 9:59:15 pm )

    ок, дэмжиж б.а Зарим нь үнэний ортой л юм ажилчдын байр гэж худлаа шоудаад өөрсдөө 15 байр аваад 300 гаран хүний дунд 30хан байр өгч шогтсон шүү дээ боловсон хүчин хүн ажилд авахдаа танил тал мөнгө төгрөг хардаг шүү дээ

  • ажилчин (September 09, 2014 10:01:56 pm )

    Авилгатай тэмцэх газар ажилаа хийж шалгамаар юм да энэ хүмүүсийг…

  • dorjinyam (September 10, 2014 2:32:35 pm )

    Sain medee. Bayasgalangiin bulhainii talaar udahgui TV-eer gargahaar bolloo gej duullaa. Nugel nudeeree gej….hoorhii.

  • зочин (September 25, 2014 7:42:12 pm )

    Байгалмаа дэд захирал мэдлэгтэй сайн эмч, харьцаа хандлага сайтай хүн байна лээ шүү, харин тэр Баярмаа хүний нөөц харьцааны соёлгүй хүүхэн байна лээ, Баярмаа мөнгө авч эмнэлэгт хүн оруулдаг нь үнэн ш дээ, энэ эмнэлэгт боловсон хүчин хийчих Баярмаагаас өөр хүн байдаггүй юм уу, олон хүн Баярмаагийн талаар бичсэн байна үнэний ортой байхаа ажилыг нь сольж болдоггүй юм байх даа. Хүнтэй харьцдаггүй ажил хийлгэвэл яасан юм вэ.

antalya rent a car