antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2014 13 comments

Бидний төлөө сахиусан тэнгэр болсон охин

нийтлэсэн Admin

-Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх ёстой-

“…. Амьдарч байгаа хүмүүс бид
Асар дээшээ очихоо хүлээнэ
Аав ээж ах дүүсээ үймүүлж
Асар том шарх үлдээнэ
Харин сахиусан тэнгэр болоод
Хэзээ ч хорвоог орхихгүй болчихвол
Хүн бүрт тохиохгүй
Хамгаас том аз болно…
… Цасан цагаан даашинзтай
Цав цагаан далавчтайй

Цацарсан цагаан дохиуртай
Цэмцгэр цагаан царайтай
Царайлаг цагаан охиныг
Цонхны цаанаас олж хараад
Хүссэн бүх юмаа
Хэлж байна гэж зүүдлэнэ”
энэ бол Б.Есүгэн охины хамгийн сүүлд бичсэн шүлэг.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 3-ны энэ өдөр Есүгэн охин хичээлээ тараад ээж, дүү хоёртойгоо хөтлөлцөн алхаж яваад харамсалтайгаар амиа алдсан юм. Тухайн барилгын компанийнхны  хариуцлагагүй байдал болоод Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс үүдэлтэйгээр бяцхан охины дээрээс барилгын бетон зуурмагийн хоолой унаж аминд нь хүрсэн юм.

Талийгаач охины аав Б.Батсайхан 2012 оны аравдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан нэгэн захидлыг илгээж байв. Тэрбээр захидалдаа “Монгол төрийн тэргүүн, Монгол хэмээх өрх гэрийн аав Танд Улаанбаатар хотын чинь жирийн нэгэн иргэн аав би, өөрийн гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зүсэгдэж, элэг эмтэрч, сэтгэл урагдам аймшигт мэдээ, дүр зургийг дахин хэн нэгэн өрх бүлд, аав ээжид, тэдний бяцхан хүү, охинд бүү давтагдаасай гэсэн чинхүү сэтгэлээр хүсч энэхүү захидлыг бичиж сууна.

2012 оны 9-р сарын 3-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн анхны өдөр Та олон монгол хүүхдийн “аав”-ын ёсоор миний охинд “Хүн болох багаасаа” хичээлийг ‘заасны дараа охин маань ээж дүүгийнхээ хамт гэртээ харьж явахдаа зэрлэгээр алагдан, хайртай бүхнээ алдан, биднийгээ үүрд орхин одсон. Бидэнд охины минь Таны заасан хичээлээс “онц сурдаг ажилсаг хүүхдийг аз жаргалтай ирээдүй хүлээж байдаг… Ангийнхнаасаа хамгийн их хүсэх зүйл бол хичээл хөдөлмөр ба онц сурах. Эцэг эхийнхээ ачийг хариулахын тулд бидний одоо хийх зүйл бол онц сурах юм…” гэж өөрийн болгон ойлгож, бичиж тэмдэглэсэн дэвтэр нь л үлджээ…

Тиймээ, миний охин хязгааргүй их хүсэл мөрөөдөлтэй, сурч мэдэх, хийж бүтээхийн арвин их тэмүүлэлтэй, урлаг спорт, сурлага хөдөлмөртөө үргэлж манлайлагч, орчин тойрон, эх хотоо цэвэр цэмцгэр байлгах чинхүү сэтгэлтэй, нялх эх оронч нэгэн байсан бөгөөд, Таны хэлсэнчлэн охин минь сайн хүүхдийн үлгэр байсан… Гэвч…

Тэр аймшигт өдөр миний охины амь нас бетон зуурмагийн машины цемент шахагч хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахуун, үзэл бодлын доройтлын хоолойд даруулан алагдсан гэж үзэж байна.

Үлдэж хоцорсон өнчин янзага шиг дүү, зовж шаналсан ээжийг нь харах бүр өр урагдаж, 12-хон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь тэр увайгүй хоолой няц даран унахдаа тараан цацсан тархиных нь хөрч үхээгүй эд эс, хэсэг бүрийг, гэгээн ариухан хүсэл мөрөөдөл, хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг, боломжгүй хүсэлдээ автан хаман хийж суусан арга мухардсан аав би, хаана, яаж, ямар нийгэмд, юу болоод байгааг үнэмшиж ядан, өр зүрх минь урагдаж… байснаа хэлэхийн сацуу Монгол түмний аав Танд ийнхүү хандпаа… Тийм ээ, миний охин өнөөгийн нийгэмд бугшсан булхай бүхнийг илчилж, засч залруулах цаг болсныг алтан амиараа сануулан, Монголын мянга мянган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм.

Зураг, зул хоёроор сэтгэлээ зогоон амьд явж буй хүчин мөхөс аав би, миний нэгэн адил бодгаль хүн, өрх гэрийн аав хүний тань хувьд зүрх сэтгэлд тань Хайрт охиныхоо хүслийг чадан ядан хүргэхийг хичээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Та миний охин амь насаа “зүгээр нэг зориулаагүй юм” гэдгийг бодит үйлдлээр харуулж, “МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙХ”-ыг хуульчлан баталгаажуулахыг бид хүсч, хариулт нэхэж байна” хэмээгээд охиныхоо есдүгээр сарын 3-ны өдрийн хичээл болоод бичсэн шүлгийн хувийг илгээсэн юм.

Охины осолд орж амиа алдсан өдөр бол хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-ны даваа гараг байсан. Тухайн үед сургуулиуд өмнөх бямба гарагт нь буюу есдүгээр сарын 1-нд Хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийгээд 3-наас албан ёсоор хичээллэж эхэлсэн юм. Тэр өдөр анхлан дугаарын хязгаарлалт үйлчилж, охины аав, ээжийнх нь автомашин 1 болон 6-гаар төгссөн учраас хөдөлгөөнд оролцохгүй, охиноо явганаар зөөж яваад ийн харамсалтайгаар алдсан байдаг.

Энэ хэрэгт холбогдуулан бетон зуурмагийн машины цемент шахагчийг ажиллуулж байсан оператор, гүйцэтгэгч “Төгс гүрэн” ХХК, захиалагч “Мүди” ХХК-ийн нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил орчим шалгасны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 4-нд шүүх хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн юм.

Шүүхээс Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг  барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан юм.

Хэдийгээр буруутай этгээдүүд ял авлаа гээд бяцхан охин босоод ирэхгүй шүү дээ. Тиймээс авлига, хээл хахууль болоод өнөөгийн нийгэмд бугшсан бүхнийг халуун амиараа илчилсэн бяцхан охиныг энэ өдөр дурсаж, монгол хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэйг энд сануулъя.

Ц.Сонор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Tuya (September 04, 2014 12:22:22 pm )

    Urubdmuur yum

    • zochin (September 05, 2014 9:17:48 pm )

      uruvdmuur yumaa um maani badmi hum

  • za za (September 04, 2014 2:04:55 pm )

    Bidniituluuch yu yumbee ajliin hariutslagguigees bolson bh

  • Anar (September 04, 2014 2:07:27 pm )

    Hogiin 76 yu hdiin oorsdiigoo ah duu amrag sadnaa l deeshni gargaj hanaj tsadahaa medehgui gudarch tsuslaj bgag hun buhen l medej bga shd. Shat shatandaa nuli iim bodoltoi humuuseer duuren bur heleh muu ugch oldohgui yum. Zoliosondni hoorhii gem zemgui humuus hohirsoor l….

  • Anonymous (September 04, 2014 3:44:33 pm )

    hairan huuhed, zailuul, bodhoorl uruvduud baih yum.

  • Any (September 04, 2014 8:22:55 pm )

    Emgeneltei haransaltai gunigtai bn.

  • bold (September 05, 2014 12:18:27 am )

    uneheer haramsaltai. mongoliin maani tsetseg tsevruu shig 1 shn huuhed maani tsag busaar odson. urvduud uilj suudagdaa bi.tsuuhun MGL-chuud biden dundaas erdemleg,avyaslag,hunii saihan n ih hurdan yavchih yumdaa. hoid turulduu ohin maani huslee bieluuleed,jinhene sahiusan tenger bolood az jargaltai amidarch baigaasai daa. chinii mine ene aguu husel muruudul MGL-iin mynga myngan huuhduudiin husel muruudul bolon munhud amidrah bolnoo. chi biden dund amid bgaa ohin mine.

  • asat (September 05, 2014 7:07:40 am )

    Setgel zurh umruh shig bolloo… Ursee tsetetseg tsevruu shig hairlatsgaayaa.

  • zochin (September 05, 2014 7:43:47 am )

    huuhed bur eh etsegtee nandin,unetei,husel muruudultei.haramsaltai hedii ch ungursun hunii neriig ch heldgui mongol yos gej bdag.ingej nertei udurtei bolloo geed yasig n undulzuulj amgalan taivan baidlig n alduulj bgaagaa oilgodgui yum baihdaa ene uls

  • Иргэн (September 05, 2014 9:51:11 am )

    Хөдөлмөрийн доод хөлс чинь 192000 болоод 1 жил байна даа

  • boldoo (September 05, 2014 4:16:21 pm )

    evii evii.burhan mini.hairan ohin

  • bvdvvn miss (September 05, 2014 4:58:40 pm )

    barilga barij bga hvmvvs jaahan anhaarmaar yum bish vv ter nyalh amitaniig arai ch dee

  • өөрчлөлт хэрэгтэй байна (September 05, 2014 9:30:09 pm )

    монгол төр ард түмнийхээ төлөө юу ч хийдэггүй би ямар алсан биш гээд сууж байдаг хүний төлөө биш идэж уух шамшигдуулахаа л бодож ажилладагаас ийм осол эндэл тасрахгүй байна

antalya rent a car