antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2014 5 comments

Холливудын сайхан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын зураг задарлаа /фото/

нийтлэсэн Admin

jolibredhurimХолливудын хамгийн сайхан хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн 8 сарын 23-ны өдөр Францын зүүн-өмнөд нутагт хуримаа хийсэн тухай тэдний албан ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Куран тосгоны зэргэлдээх жижиг сүмд болсон хуримын ёслолд хосуудын эцэг, эх, дотны найзууд л уригдсан бөгөөд гэр бүлээрээ байхыг хүссэн гэнэ. Өмнө нь алдарт хосууд хуримаа хийх тухай мэдээллийг няцааж байсан.

Тэгвэл өдгөө 50 настай Питт, 39 настай Жоли нар ийн албан ёсоор хуримаа хийж байгаа юм. Тэд “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд 2005 оноос хойш хайр сэтгэлтэй болж хамт байх болсон. Хосууд нийт зургаан хүүхэдтэй бөгөөд гурав нь өргөмөл, гурав нь өөрсдийнгаргасан хүүхдүүд билээ. Ямартай ч тэдний хурим хийх цаг мөчийг олон мянган шүтэн бишрэгчид нь хүлээж байсан нь мэдээж. Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоог тэргүүлсээр ирсэн Жоли хүүхдүүдийнхээ зурсан зургаар чимсэн хуримын даашинз өмссөн нь гайхалтай сонголт байлаа. Тэдний гэр бүлээрээ хийсэн нууцлаг хуримын зураг дэлхийн хэвлэлээр задарсан бөгөөд ийнхүү хуримын зургийг хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

aj


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Tuya (September 04, 2014 12:16:16 pm )

    Yamar goyo yum be sain saihniig hvse

  • ххх (September 04, 2014 12:51:25 pm )

    Хүүхдүүд нь ямар хөөрхөн юм бэ.тэр инээж бгааг нь.

  • Аагий (September 04, 2014 4:55:58 pm )

    Хуримаа хийгээсэй гэж бодож байсан юм. баяр хүргэж аз жаргал хүсье

  • bvdvvn miss (September 04, 2014 4:56:43 pm )

    vnheer saihan yum aa

  • энхээ (September 10, 2014 8:57:08 pm )

    САЙХАН ҮР ХҮҮХЭДТЭЙ САЙХАН ХОСУУД

antalya rent a car