Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж буйгаар энэ жил дотоодын үр тарины болон төмсний хэрэгцээг 100 хувь үндэсний үйлдвэрээс хангах төлөвлөгөөтэй байна.
Мөн урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ, 20 хувь нь эхэн үедээ, 10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж.
Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллахаар болжээ. Техникийн бүрэн бүтэн байдал 90 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар Дархан–Уул аймгийн Хонгор суманд шууд хураалт, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон суманд ангилан хадалт эхэлжээ. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 2-буюу өнөөдрөөс жигдрэх юм байна.
2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал урьдчилсан байдлаар хураан авах төлөвтэй байгаа аж.
Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.