Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Энэ дагуу газар өмчлүүлэх ажил эхлэж, эхний таван байршилд газар өмчлөх иргэдийг цахимаар тодруулсан.
Нийт 14 гаруй мянган иргэн эхний таван байршилд газар өмчлөх эрхтэй болсон. Иргэд 15 хоногийн тухайн дүүргийнхээ газрын байгууллагад өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. Энэ дагуу өнгөрсөн бямба гариг хүртэл иргэдийн өргөдлийг хүлээн авсан.
Харин газар өмчлөх өргөдлөө өгөөгүй цөөнгүй иргэд байгаа бөгөөд тэд өмчлөлийн бүртгэлээс автоматаар хасагджээ. Одоогоор нэгдсэн тоо гараагүй байгаа ч зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон иргэдээс 1289 нь хасагдсан байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 03, 2014 4:25:54 pm )
СХД-Соёондын аманд газар өмчлөх иргэдийн жагсаалтыг би олж хараагүй хасагдсан ч гэх шиг битгий ингэж ядарсан ард түнээрээ тоглоод байгаа ч өмчлөх ёстой иргэдэд нь бүртгэлийн дагуу хүн тус бүрд ямар нэг чирэгдэлгүй хувиарлаж болохгүй л юм байхдаа газрын алба болон удирдлагуудаа иргэн нэг бүрийн төлөө сэтгэл гаргаж ажиллаачээ
1 Comment