Африк тивд тусгаар тогтнолоо зарласан отгон улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Монгол Улсаас НҮБ-ын мандаттайгаар 9 сарын хугацаанд алба хааж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдыг төрийн дээд одон медалиар шагнах хүндэтгэлийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, шагнал гардууллаа. 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 8 дугаар сар хүртэл Монгол улсын 850 цэргийн албан хаагчийн бүрэлдхүүнтэй баг тус улсад байрлаж, орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерь байгуулах, баазын байрлалд шалган нэвтрүүлэх, харуул хамгаалалт зохион байгуулах, хүн амыг ундны усаар хангах, хүнс түгээх ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Ү.Амгаланбаатар, 011 дүгээр ангийн штабын дарга, хошууч Д.Мөнхбат нарыг, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Л.Дагвасүрэн, 186 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гантөмөр нарын 13 хүнийг, Энхийн төлөө медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн холбооны дарга, дэд хурандаа Ц.Эрдэнэбаяр, 353 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, хошууч Б.Ариунтунгалаг нарын 558 хүнийг шагналаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зарчимтай бөгөөд энэ зорилтыг хангахад цэргийн албан хаагчдын оруулж байгаа хувь нэмэр их юм” гэлээ. Монгол цэргийн сахилга бат, тушаал хүлээн авах, биелүүлэх сэтгэл зүй, цаг агаарын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар нь бусад орны цэргийн бие бүрэлдэхүүнээс илүү гэдгийг олон улсын цэргийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг байна. Ийм чадвартай энхийг сахиулагч цэрэг дайчдаараа Монгол Улс бахархаж байна. Та бүхэн бол Монгол Улсын нэрийн хуудас юм гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2014 8:33:09 pm )
Сайхан мэдээ
-
Anonymous (August 31, 2014 4:37:20 pm )
Зэвсэгт Хүчний Шинэчлэлийг ерөөсөө энэ генералаас эхлэх нь зүйтэй ер нь манай улсаас гадаадад НҮБ н мандаттай Энхийг Сахиулагчдын мөнгө төгрөгнөөс замаас нь завхруулан өсгөж өөрсөддөө унагаж ашиг олон хөлжсөн олон арван хурандаа нар бас генералууд ч байгаа нь гадаадад явж ирсэн манай цэргийнхэн хоорондоо ярилцдаг нь нууц биш болоод байгаа нь ямар ч ёс суртахуунгүй амьтадын хийдэг арга тактикаас бэлхэнээ харагдаж байгаа билээ.Дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хоорондоо улс төржин ийш тийш нь замхруулахдаа машид гаршсан этгээдүүдээр анги байгууллагуудыг удирдуулан төсвийн хөрөнгө мөнгөөр гараа угааж нэгэндээ албан тушаал худалдан авах хэрэгсэл болгож байгааг Том төрөөс Ухаалаг төр рүү хийх ажлын хүрээнд зоригтой өөрчлөхийг өнөөгийн эдийн засгийн хямралт байдал зүй ёсоор шаардаж байгааг хэлэх нь зүйд нийцнэ.Үнэн билэгтэй Худал балагтай Чанаргүй бараа хүнс материал бусад хэрэгтэй хэрэггүй зүйлсийг шахаж нийлүүлдэг газар болоод удаж байгаа бөгөөд тэд шалгалт ирэх сургаар өөр хоорондоо мессеж бичилцэж дутуу бараа замаас нь идэж ашигласнаа маш чадварлагаар аргалан шалгагчдыг аргалж сурцгаасан гэдгийг дотор нь ажилладаг шудрага хүмүүс өөр хоорондоо архи ууж халамцсан үедээ агсаран үнэнээ ил гаргацгаадаг нь үнэн билээ.өөрчлөх газар Зэвсэгт Хүчин түүний удирдлагуудаас эхлэхийг ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ.
-
Цэргийн шинэчлэл хийгч (August 31, 2014 4:39:04 pm )
Зэвсэгт Хүчний Шинэчлэлийг ерөөсөө энэОнцгойбаяр генералаас эхлэх нь зүйтэй ер нь манай улсаас гадаадад НҮБ н мандаттай Энхийг Сахиулагчдын мөнгө төгрөгнөөс замаас нь завхруулан өсгөж өөрсөддөө унагаж ашиг олон хөлжсөн олон арван хурандаа нар бас генералууд ч байгаа нь гадаадад явж ирсэн манай цэргийнхэн хоорондоо ярилцдаг нь нууц биш болоод байгаа нь ямар ч ёс суртахуунгүй амьтадын хийдэг арга тактикаас бэлхэнээ харагдаж байгаа билээ.Дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хоорондоо улс төржин ийш тийш нь замхруулахдаа машид гаршсан этгээдүүдээр анги байгууллагуудыг удирдуулан төсвийн хөрөнгө мөнгөөр гараа угааж нэгэндээ албан тушаал худалдан авах хэрэгсэл болгож байгааг Том төрөөс Ухаалаг төр рүү хийх ажлын хүрээнд зоригтой өөрчлөхийг өнөөгийн эдийн засгийн хямралт байдал зүй ёсоор шаардаж байгааг хэлэх нь зүйд нийцнэ.Үнэн билэгтэй Худал балагтай Чанаргүй бараа хүнс материал бусад хэрэгтэй хэрэггүй зүйлсийг шахаж нийлүүлдэг газар болоод удаж байгаа бөгөөд тэд шалгалт ирэх сургаар өөр хоорондоо мессеж бичилцэж дутуу бараа замаас нь идэж ашигласнаа маш чадварлагаар аргалан шалгагчдыг аргалж сурцгаасан гэдгийг дотор нь ажилладаг шудрага хүмүүс өөр хоорондоо архи ууж халамцсан үедээ агсаран үнэнээ ил гаргацгаадаг нь үнэн билээ.өөрчлөх газар Зэвсэгт Хүчин түүний удирдлагуудаас эхлэхийг ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ.
3 Comments