Анх хууль зүйн сайдтай нэр холбогдож олны анхаарлыг татаж байсан Г.Сарангэрэл охины зовлон дуусахгүй бололтой. Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Г.Сарангэрэлийг өнгөрсөн долдугаар сарын эхээр гадуур явж байхад нь үл таних этгээд болох Д гэгч 28 настай эр зодсон гэдэг. Тэрээр Г.Сарангэрэл шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тухайн үед Г.Сарангэрэл Д гэгчид зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна. Г.Сарангэрэл өмнө нь хоёр удаа шүүхээр шийтгүүлж байсан бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял сонсож байжээ. Харин хар тамхины хэргээр саяхан ял сонсож хоригдож байгаа юм. Шүүхээр гурван удаа ял сонссон этгээдийг хуулийн дагуу онц аюултай гэмт этгээдэд тооцдог. Тэгвэл энэ удаа шүүхээс түүнийг буруутай гэсэн шийдвэр гарвал дөнгөж 19-хөн насан дээрээ Г.Сарангэрэл “онц аюултай гэмт хэрэгтэн” болох юм.
Хэдийгээр нийгэмд сөрөг мэдээллээр олонд танигдсан ч Г.Сарангэрэлийг Монгол улсын иргэн хүн гэдгийг цөөхөн хэдэн монголчууд бид мартаж болохгүй. Гэтэл хууль байгууллагынхан 19-хөн настай охинд хүндэтсэн зовлон учруулж, хэтэрхий хавчиж байх шиг. Г.Сарангэрэлд зодуулсан гэх 28 настай залуу хамгаалалтын албанд ажилдаг нэгэн аж. Тийм байтал 19-хөн настай эмэгтэй хүнд зодуулна гэдэг арай л худлаа санагдав. Г.Сарангэрэлд танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зохион байгуулалттай хэргийн золиос болж байгаа юм биш гэх хардлага төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Бат (August 29, 2014 11:36:21 am )
хөөрхий охин өрөвдмөөр юм даа
-
Gants delkhii (August 29, 2014 11:52:29 am )
Duu min hicheegeerei.. Khorvoo yyjim bna. Salaavch ugnu gej um bii dee neg udur.
-
Зочин (August 29, 2014 12:57:39 pm )
Женко Баттулгад худалдагдсан Билэгт /ЦЕГ-ын дарга байсан/ тэргүүтэй Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан арай дэндэж байна даа, энэ Сарангэрэл гэдэг жоохон охин хуйвалдааны золиос болоод өнгөрөх вий дээ, үүнд л санаа их зовж байна.
-
Anonymous (August 29, 2014 2:37:15 pm )
Юу ч ойлгосонгүй. Энэ сурвалжлагч нар бичнэ гэж баллах юмаа. Уншихаар эхлэхээр Сарангэрэлийг Д гэдэг хүн зодсон юм шиг, Сүүл хэсэгтээ Сарангэрэл Д-г зодсон юм шиг. Холион бантан гэж энэ байх даа. Эх хэлээрээ бичиж чадахгүй бид яанаа. Эсвэл сэтгүүлчдийн бантан болсон бичлэгээс болж энэ хүүхэд хэрэгт ороод өайгаа юм биш биз дээ
-
mng (August 29, 2014 2:50:59 pm )
Biye hamgaalalch hiideg zaluu tegeed mng gej bgaa jaahan ohind zoduulah uu zodno uu gehees zoduulahgui bhaa.temuujin ch bn uu battulga ch bn uu ene ohiniig zugeer orhih heregtei shdee.uursduu adilhan ur huuhedtei l humuus baimaar yumdaa.Usvur nasni huuhed aldaj bolno shdee aldaad uruu tatsan ni huuli zuin said biz dee
-
ц.а (August 29, 2014 4:12:50 pm )
Тэмүүжин энэ охиныг өрөвдөж байна гэж хэлж байсан. Үнэн бол одоо л өрөвдөж хамгаалах цаг нь болсон бус уу. Үнэхээр холбоогүй юм бол хэлснээ биелүүлээч Тэмүүжээн. Энэ охины хувь заяагаар дэндүү гэмээр тоглоод ч байгаа юм шиг. Нөгөө өмгөөлөгч нь хаачсан бэ.
-
маа (August 29, 2014 10:43:40 pm )
юу бичсэнийг ойлгосонгүй ийм юмыг хэн хянадаг байнаа хэн нь хохирогч юм бэ
-
Шекспир (August 30, 2014 7:05:21 pm )
“Шекспир” англ хэлний төв дээр өглөө болон үдээс хойшхи ээлжийн 3-8 дугаар ангийн хүүхдүүдэд англи хэлний хичээлтэй хагас өдрийн цөөхөн хүүхэдтэй өдөр өнжүүлэх анги хичээллэнэ. Англи хэлний хичээл нь англи хэл дээр уран зохиолын ном уншиж сурах шаталсан аргууд дээр тулгуурлана. Үдийн хоолтой. Та хүүхдээ хурдан бүртгүүлээрэй. Хаяг: СБД ЗДТГ-ын замын эсрэг талд Цэцээ гүн. 318 тоот. 94050620
-
wowka (August 31, 2014 9:59:52 am )
araich dendej bainaa. odoo tsagt ch. ayultai. bolj dee
-
Anonymous (September 01, 2014 10:51:13 pm )
Xoorxii oxin yana da yamar er xyn gexeeree emegtei xynd zoduuldag bna a xariugyi jooxon dutuu torson xyn bgaa um bx daa bi ch gesen neg algadaj stresse tailax umsan mongold emegtei xynd zoduuldag soeltoi er xyn bas bdag l um bx daa
10 Comments