antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2014 2 comments

ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

нийтлэсэн Admin

batjavЭнэ сарын 14-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсан юм.

Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баатаржавыг томилох шийдвэр гаргалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд  цагдаагийн хурандаа цолтой аж. Түүнчлэн 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан ажээ.
 Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • P.Gantsetseg (August 29, 2014 12:32:37 pm )

    Shine ajild duvshsend chine bayar hurgie.Tsaashdiin ajild chine amjilt husie.

  • Зочин (August 30, 2014 12:17:52 pm )

    Амжилт хүсье. Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын нийгмийн асуудал, эрх ашгийг ямагт хамгаалж явах ёстой шүү. Цол хэргэм,цалин хангамж, хувцас хангалт зэрэг өчнөөн асуудал урд чинь хүлээж байгаа. Цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон явдал нь туйлын буруу шийдвэр байсан. Хувцас хангалт ч гэсэн хар өнгийн ганц ээлжийн хувцас нь түрүүчээсээ гандаад өмсөх аргагүй болж байгаа. 2016 он хүртэл хувцасаар хангах юм гэсэн .Энэ хооронд урьд өгсөн хувцас нь өмсөх аргагүй таар болох нь дээ.Энэ бүхнийг цэгцэлж алба хаагчдынхаа нийгмийн эрх ашгийг хүндэтгэж их зүйлийг хийж бүтээхийг хүсье

antalya rent a car