Хятад улсын дарга Си Зиньпин энэ сарын 21, 22-нд Монгол улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлал дуусах үеэр ГХЯ-ны сайд Ван И дагалдан явсан сэтгүүлчдэд тус айлчлалын талаар мэдээлэл хийжээ.
Ван И хэлэхдээ, “Хятад Монгол хоёр орон уул ус залгаа,4700 гаруй километр хуурай газрын хилтэй.Хоёр орны харилцаа холбоо өнө эртний түүхтэй,ард иргэд хоорондоо найрсаг зузаан сэтгэлтэй. Хятад Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр талд стратегийн чухал ач холбогдолтой. Хятад Монгол хоёр орон аль аль нь өөрчлөлт хөгжил,сэргэн мандлын төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд хөрштэйгээ найрсаг хамтран ажиллах хамтын хүсэлтэй юм.Хятад Монголын харилцаа түүхийн шинэ гараанд ирлээ. Цаг тохиол,газар орон,хүн зоны эе зохицонгуй харилцаа,хоёр орны хөгжлийн бүх боломж бүрджээ” гэжээ.
Тэрбээр, наймдугаар сар бол Монголын намар цагийн хамгийн сайхан үе,Хятад Монголын харилцаа ч хамгийн сайн цаг үедээ орлоо. Ши Жиньпин Хятад улсын дарга болсноосоо хойш анх удаа Монголд , “анд нөхөр,амраг саднаа эргэх” айчлал хийлээ.Айлчлалын үеэр Монголын засгийн газар,ард түмэн элгэмсэг дотно хүлээн авсан бөгөөд Ши Жиньпин даргыг Монголд очих үеэр хур бороо орж байсан нь найрамдал,хамтын ажиллагааны шимт хурыг Монголд дагуулан авчирсан бэлэгшээлт үйл явдал боллоо.Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээр хийж,Хятад Монголын харилцааг дээшлүүлэх талаар чухал нийтлэг ойлголцолтой болж, Монголын засгийн газар,Их хурлын удирдагчидтай уулзан,УИХ-д чухал илтгэл тавьж,эдийн засаг худалдаа,хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцон,Монголын олон салбарынхантай уулзаж,итгэлцлээ нэмэгдүүлсэн,хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн,найрамдаа зузаатгасан олон амжилтад хүрчээ.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ши Жиньпин дарга болон түүний гэргийг гэртээ урьж дайлсан бөгөөд ерөнхийлөгчийн гэргий гарын хоолоо хийж,гэр бүлийн найрсаг дотно яриа хөөрөө дэлгэцгээсэн.Монгол улс эртний уламжлалт эрийн гурван наадмаа зохион байгуулж,Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлээ илэрхийллээ.Ши Жиньпин даргын айлчлал түүхэн чухал ач холбогдолтой бөгөөд Хятад Монголын харилцааны түүхийн шинэ хуудсыг сөхлөө гэж Монголын тал үзэж байна.
Нэгд, Хятад Монголын харилцааг шинээр томьёолж,найрамдал итгэлцлийг бэхжүүлэв.Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Элбэгдорж хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж,Хятад Монгол улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшлүүлжээ.Ши Жиньпин дарга Хятад улсын энхийн хөгжлийн замнал болон найрсаг хөршийн бодлогоо танилцуулж,олон улс бүс нутагт ямар өөрчлөлт гарсан ч Хятад улс Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээний зориг санааг ямагт сахиж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн,Хятад Монголын харилцааг Хятадын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгоно гэж онцлов.Ши Жиньпин дарга 21-нд Монголын гол хэвлэл мэдээллээр нийтлэл гаргаж,найрсаг хөршийн хамтын ажиллагааны хүслээ илэрхийлсэн нь Монголын нийгмийн анхаарал,дэмжлэгийг хүртсэн юм.Монголын удирдагчид Ши Жиньпин даргын саналыг сайшааж, Монгол улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо гол чиглэл болгон, Хятад улсын Тайвань,Түвд зэргийн асуудлаарх байр суурийг шуурхай дэмжиж,Хятад улсыг салган бутаргахыг оролдсон аливаа хүчин болон үйл ажиллагааг дэмжихгүй гэжээ.Хоёр тал дээд давхаргын харилцаа,стратегийн зөвшилцөлтэй байж,гадаад харилцааны байгууллагууд стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулж,сэргийлэх,аюулгүйн байдлын талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зөвшөөрчээ.
Хоёрт, давуу талаа ашиглан, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.Монгол улс нөөц баялаг ихтэй,Хятад улс хөрөнгө техник хангалттай.Хоёр орон газар зүйн хувьд хөрш, эдийн засгаар харилцан нөхвөрлөж,хамтын ажиллагааны орон зай маш их. Хоёр орны төрийн тэргүүн олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөж, “уул уурхайг нээн хөгжүүлэх,дэд бүтэцийн баррилга байгуулалт,банк санхүүгийн хамтын ажиллагаа”-г нэгтгэсэн цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шийдэж,дэд бүтцээр холбох,том төслүүдээр хамтарч ажиллах зэргийг тэргүүний хоёр чиглэл болгож, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр шийдэв.Хоёр тал олон салбарын 30 гаруй төслийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж,хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар шийдэв. Хятад улс Монгол улсад далайн гарц,транзит тээврийн зэрэг талаар туслан,хөнгөлөлт үзүүлэхээр шийдэв.Эдгээр том шийдвэр,арга бодлогууд хоёр орныг нягт уялдуулж,өөр өөрийн хөгжлийн стратегийг үр ашигтай холбосон нь хоёр талын бодит шаардлагад нийцэж байна. Хятадын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санал нь Монгол улсын Цайны зам байгуулах санаачилгаатай нийцэн,хоёр орны хамтын ажиллагаанд саруул уудам ирээдүйг нээлээ.
Гуравт,ашиг тусын тухай зөв үзэл баримтлалаар Хятадын боломжийг ашиглахыг дэмжих.Монгол улс өргөн уудам газар нутагтай,хүн ам цөөн,эдийн засгийн талаар гадаадад ихээхэн түшиглэдэг. Ши Жиньпин дарга,”Хятад Монгол хоорондын хамтын ажиллагаанд харилцан ашигтай, хамтаар ялах зарчмыг баримтлан,өөрийн ашгийн төлөө бусдыг хохироохгүй байхыг хичээнэ. Хятадын тал Монголтой нягт хамтран ажиллаж, Монгол улсад эх баялгаа эдийн засгийн болон хөгжлийн давуу болгоход нь туслахыг хүсдэг, мөн ийм хүчин чадалтай. Мөн Монголын тулгам хэрэгцээ шаардлагыг чухалчлан үзэж,хөгжлийн үр өгөөжөө хуваалцан, хамтдаа цэцэглэн хөгжих,ялангуяа хоёр талын хамтын ажиллагааны үр өгөөжийг Монголын иргэдэд түлхүү хүртээхийг хүсэж байна.Хятадын тал хэлсэн амлалтаа заавал биелүүлэх болно” гэж дахин давтан онцолж хэлсэн юм. Монгол улсад боловсон хүчин бэлтгэхэд туслахын тулд ирэх 5 жилд Хятадын тал Монголд 1000 хүнийг бэлтгэл сургалтад хамруулж,1000 оюутныг Хятадад тэтгэлгээр сургана гэж Ши Жиньпин дарга мэдэгдэв. Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар Монголд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлэн, Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулж буйг Монголын нийгэм эерэг хүлээж авч байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, хоёр талын харилцаанд Хятад улс Монголын ашиг сонирхлыг илүү их харгалзан буйд Монголын ард түмэн гүнээ талархаж байна гэжээ.
Дөрөвт,хөршүүд хоорондоо баримтлах ёстой ёс зүйг тодорхойлон, эргэн тойрны орнууд Хятадын хөгжлөөс ашиг тус хүртэхийг сайшааж байгаагаа илэрхийллээ. Ши Жиньпин дарга илтгэлдээ, Азийн орнууд цаг эриний урсгал,иргэдийн хүсэл шаардлагыг дагах ёстой. Харилцан хүндэтгэх,зөвшилцлөөр саналаа нэгтгэх,бие биеийн тав тухтай байдлыг харгалзах Азийн суртлыг баримтлан,асуудлыг дорнын ухаанаар эеэр зохицуулан,зөрчлийг арилгаж,эв найрамдлаа ахиулах ёстой. Хамгийн чухал нь харилцан хүндэтгэж,харилцан итгэлцэн,бие биеийнхээ анхаарал тавьж буй асуудлыг харилцан хүндэтгэх ёстой. Саналаа нэгтгэн,зөрөөгөө арилгаж,яриа хэлэлцээ,хамтын ажиллагаагаар дамжуулан зөрчил маргааныг шийдвэрлэх ёстой. Хамтран ажиллаж, хамтдаа ялж,хамтдаа цэцэглэн хөгжих ёстой гэжээ. Тэрээр цааш нь онцолж хэлэхдээ,Хятад улс энх тайван хөгжлийн замналыг эрс хэлбэрэлтгүй баримтлах төдийгүй өөрөө хөгжлөө гээд бусдад эрэмгийлэх замаар яасан ч явахгүй юм.Хятад улс эргэн тойрны орнуудтайгаа дотно найрсаг,чин үнэнч,харилцан хөнгөлөлттэй,уудам багтаамжтай харилцах үзэл баримтлалыг мөрдөн,хөршүүдтэйгээ найрсгаар харилцаж,сайн түнш байж,хамтдаа хөгжих боломж болон орон зай хангах болно. Та бүхний Хятадын хөгжлөөс хуваалцан, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ. Монголын олон нийт Хятадын сайн хөршийн найрсаг харилцааны бодлогыг өндрөөр үнэлж, Хятадын хөршүүддээ хэрэгжүүлж буй дипломат бодлого Монголд, мөн бусад хөршүүдэд чухал боломж тохиол болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ван И илтгэлийнхээ төгсгөлд хэлэхдээ, эргэн тойрны орчин ахуй бол бидний амар тайван аж төрж,хөгжин цэцэглэхийн ул суурь юм. Бид бодит үйл ажиллагаагаараа эргэн тойрны хөрш зэргэлдээх орнуудтайгаа дотно найрсаг,чин үнэнч,харилцан хөнгөлөлттэй, уудам багтаамжтай харилцаж, найрсаг, амгалан, баян хөрш байх зарчмыг мөрдөн, эргэн тойрны боломж тохиолыг Хятадын хөгжлийн боломж болгох төдийгүй Хятадын хөгжлийн боломжийг хөршүүдтэйгээ хуваалцаж, Азийн хөршүүд хоорондын итгэлцэл хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтдаа тогтвортой хөгжихийг баримтлах болно гэжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 26, 2014 12:38:13 pm )
YUN AND NUHUR AMRAG SADNAA ERGEH VE YMAR UURIIMSUU UG VE MINII YUM NINIIH CHINII YUM MINIIH GEDEG SHIG
-
АРГОО (August 26, 2014 2:54:23 pm )
Элбэгдорж ерөнхийлөгч гаргуун сайн дипломат гэдгээ харууллаа. Монголын заяа өндөр байх болтугай.
-
But (August 27, 2014 1:17:59 pm )
Chi mon tenegee. Elbegdorj yaj jijigerseniig medehu hhahaha. Elbegdorj durakiin sainiih bish, 2 tom horsh chin odoo Mongoliin huvi zayag zaaj ogch baigaa um bishuu tenegee. Oorsdoo chadahgui. Teneguud shte. AN odoo Mongoliig chin suiruullee shu de. 2 horsh chin zaaj baina shu dee.
-
t1 (August 30, 2014 2:42:20 pm )
eebee uvur mongoliig hyatadad buur ugchihluu duu. t1 mal, urvagch.
-
-
-
хм (August 26, 2014 3:47:27 pm )
Нарийн цагирагийг бол нэг юм хэлээд л батлуулчихлаа. одоогийн хувьд ч яахав. ирээдүйд бутан нтр шиг газраа өгөх болох вий гэхээс айж байна
-
zochin (August 26, 2014 3:50:55 pm )
ah ni duu deere irsen yum chini argagui biz de
-
Anonymous (August 26, 2014 7:15:18 pm )
nohoi bol ymar sain ch nohoi heweer bdag bizdee
-
-
DELGER (August 26, 2014 4:28:09 pm )
ODOO OROS AH NAR MIN IREN BAIDALIG HARAH L YLDLEE
-
Зочин1 (August 26, 2014 4:33:04 pm )
Надад бол энэ айлчлал таалагдсан. Бид херш хоер оронтойгоо л хамгийн туруунд хамтран ажиллаж, найрамдалт харилцаатай байж улс орноо хегжуулэх нь ойлгомжтой. Энэ хоер херш маань дэлхийн хамгийн хучирхэг улс гурнууд гээд бодохоор ингэхээс ч еер арга байхгуй юм. Уеээ енгереесен емхий хужаа, архичин орос гэсэн сэтгэлгээнээсээ салж харилцан ашигтайгаар хамтран ажиллаж амьдран, бие биенээ хундлэн улс орныхоо тусгаар тогтнол, хегжлийн телее сэтгэл шулуудах цаг нэгэнт болжээ.
Монгол улс маань хегжин мандаж ард олон маань амар тувшин сэтгэл хангалуун, дутах юмгуй сайхан амьдрах болтугай!
ИЙМ АМЬДРАЛ, НИЙГМИЙГ БАЙГУУЛАХАД ХЕРШ ХОЕР УЛСУУДААС МААНЬ ИЛУУ МАНАЙ УИХ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН УЙЛ АЖИЛЛАГАА Л ШИЙДВЭРЛЭХ УУРЭГТЭЙ ГЭДГИЙГ АНХААРЧ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.МЕНХ ХЕХ ТЭНГЭР МИИНЬ ЕРШЕЕ!
-
uka (August 26, 2014 4:35:18 pm )
ih ur ur huuhduuded mine uldeh bii l gej aij bna, hyataduud hezee ch ingej saimshirah humuus bish 1g uguj 10g avah bodoltoi l yum hiij bgaadaa
-
Anonymous (August 26, 2014 4:35:54 pm )
manai turiin deed alban tushaald tegvel ene hyatad nuhriin amrag sadan n bgaa bolj taarlaa ter n hen be?/////
-
uka (August 26, 2014 4:38:32 pm )
Dandaa gadnaas tuslamj zeel avch garaa tosoj suuh yumdaa manaihan,uursduu garaa hudulguj yuldverlegch oron bolj bolohgyi yum baihdaa, buun ur zeel avchihaad bayarlaad l suuh yum
-
монгол (August 26, 2014 4:42:01 pm )
Маш дулаан эерэг сэтгэгдэл үлдээгээд буцсан гэж үзэж байна. Энэ эрчээрээ 2 орны хамтын хөгжил улам сайжрах байхаа.Сййэтгэгдэл сайн сайхан итгэлийг тээгээд ирээдвүйг гэрэлтэйгээр төсөөлж байнао.
-
Good Job Eronhiilogchoo (August 26, 2014 4:45:19 pm )
Ene tuuhen uil yawdaliig amjillttai, ur duntei ongoruulsen Erunhiilogchduu bayarlaa. Bid Hitadtai sorgootsoldood sainaa uzehgui gedgiig zarim bolosrol nimgen uher mongolchuud oilgohgui bh shig. Aihgui ch gsn ayagui gegcheer ewiig ni olood neeh hutgaldchihguihen shig bwal bidend l sain.
-
mongol huu. (August 29, 2014 11:17:50 pm )
Good job eronhiilogchoo gj bichsen jinhen tolgoi ni ajillahaa baisan gard ….,chinii eej umhii hujaatai banzaldaj chamshig maliig gargasan yum bna .chi minii hajuud baisan bol chinii amid yavah honog duusah bailaa .jaahan bodoltoi bai.MUU yavsanaas sain vh gedeg yumshvv Eh ornoo busdiin uland gishgvvlsnees vzeltseed uursduu duussan ni ch haramsahgvi za .
-
-
shaazgai (August 26, 2014 5:18:00 pm )
owogdii mine amiaar tamaglagdaj bidend vldesen gazar shoroog hujaa medex tsag udaxgvi yum bnldaa
-
shaazgai (August 26, 2014 5:19:20 pm )
bid hentei ch ewlerj niilj bolno zowhon hujaa l bish bol shdee
-
Anonymous (August 26, 2014 5:31:10 pm )
harin yavj yavj ene hun ih taalagdlaaa.
-
Davaa (August 26, 2014 5:38:44 pm )
Saishaaj bna. Elbegdorjiin zutgel olon zuild kharagdaj bna. Umnukh erunkhiilugchduus iluu khurdtai yumaa. Bayarlalaa. Erunkhiilugch uu
-
Tuya (August 26, 2014 6:13:56 pm )
Setgel hangaluun bna saihan ailchlal bolson
-
Zochin (August 26, 2014 10:29:10 pm )
Bi bol aij l bna.
-
ogi (August 27, 2014 12:08:21 am )
Good
-
Mgl (August 27, 2014 2:28:55 am )
Mongoliin zaya ondor baij xar xyatadiin xar shunal xoluur ongorox boltigai !!!
-
dorj (August 27, 2014 10:57:46 am )
ikh daruukhan saikhan hun ailchillaa
-
songogch (August 27, 2014 1:01:47 pm )
Bid nar zalhuugaa darahad tednees suraltsah yostoi
-
Shvvgch. (August 29, 2014 10:57:39 pm )
Manai uls turchid gj archaagui yumnuudaas bolj ard irged ni yaduu ,uls oron ni hugjij chadahgui baigaa ni hend ch oilgomjtou odoo bvr argaa baraad tom ornii darga irhed barag huliig ni unsehee shahan guilga guij ulsaa nair tavij suuh gj estoi archaagui yumdaa.,heleh muu ug ch alga. Er ni bol uusgah zamruugaa orj ehellee gj bodoj baina…!!! Ug ni mongol oron maani zuv setgeltei hvmvvseer udirduulsan bol mash bayn hugjiltei oron baihaar baisan.getel esregeeree.heden uls turchid ni mash bayn.harin eh oron ard tvmen ni yaduu.iim l shudarga bus amidarsaar l ..,
-
zochin (August 30, 2014 10:07:31 pm )
Sain bain erenhiilegchoo
-
Hhhrrtt (September 01, 2014 12:48:42 am )
hujaa oros 2 buhniig shiidne,Si jin pin bol mash sain diplomatch hun yum baina,mongolchuudad mash sain setgegdel toruulj chadsan,gevch naadah chin humsaa nuusan bar shuudee,udahgui bid bariin amand ochij bainadaa,orosuud bidniig bard beleglej baigaa yum.Mundag helelceer hiisen meteer buu oorsdiigoo hoorogd.Oros Hujaagiin tohirson scenaraar buh jujig yavj baigaa n haragdaj baina.
28 Comments