
“Оюутолгой” компанийн “Чайна кемп”-ийн гал тогоонд хамт ажиллаж байсан 40 гаруй монголчууд хэргийн учрыг олтол ажилдаа гарахгүй гэж эхний өдөр буюу энэ сарын 20-нд ажилдаа гараагүй ч маргаашнаас нь ажлаа хийж эхэлсэн юм байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Цайны газрын ажилтнууд сэтгэл санааны хүнд цохилтод орсон. Сэтгэл зүйч ажиллаж байгаа” гэхээс өөр зүйл ярьсангүй. Хамт ажилладаг Г (өөрийнх нь хүссэнээр нэрийнх нь эхний үсгийг өөрчлөв) бидэнд ийн ярьсан юм.
“Бид З-г дэндүү сайн мэднэ. Өнчин өрөөсөн өссөн болохоор бид байнга тусалж, дэмжихийг хичээдэг. Эмээ, эгч хоёроо жаргаана гэж байнга ярьдаг байсан юм, хөөрхий. Хэзээ ч амиа хорлохгүй гэдгийг нь хэлж чадна. Манай компани дээр осол болж, монгол хүн амь насаа алдах тохиолдол гарч байсан. Тэр бол осол байсан. Харин энэ бол өөр хэрэг. Боомилоод орхисон байсан шүү дээ. Энэ хэргийг өөрийгөө хөнөөсөн гээд хааж болохгүй байх. Сайн сайхан амьдралын төлөө зүтгэж явсан хүн гэнэт амиа хөнөөнө гэж баймгүйсэн. ”Ажлаа хий, хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Үнэнийг олж тогтоох болно” гэж хэлсэн болохоор бид ажилдаа гарсан. Хэргийн газрын шинжилгээний хариу хурдан гардаггүй бололтой. Түүнийг хятадууд хөнөөсөн” гэв.
“Оюутолгой” компанид хятадын 5000 гаруй хүн ажилладаг юм байна. Амрах хэсэг нь тусдаа ч цайны газар, бие засах газар нь нэг байдаг гэнэ. Тэдний дунд жижиг маргаан үе үе гардаг ч тухайн үед нь хариуцсан мэргэжилтэн асуудлыг зохицуулаад өнгөрдөг аж. Энэ мэт байдал удаа давтагдсаар ийм хэрэг гарлаа гэж ярих хүн ч цөөнгүй байна. Хүний амь нас хохирсон болохоор эрүүгийн хэрэг үүсгэсэн ч сэжигтнээр хэн нэгнийг татаагүй аж.
Х.Оюун
Холбоотой мэдээ
Comments are closed.