antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2014 71 comments

“Туулайнууд” нь туйлдаж байна, туршилтаа зогсоогооч, Үүл дарга аа!

нийтлэсэн Admin

uulguaiҮүл даргын өөтэй шийдвэр дахиад л асуудал дагууллаа. Тэрбээр энэ удаад Нийслэлийн тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг том, жижиг оврын автобусаар өдөрт 500 төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх, мөн Railbus-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэн үйлчлүүлэх боломжийг нээлээ. Арав хоног турших энэ “ШБОС” нь эхний өдрөөс л иргэдэд шүүмжлүүлж, тэдэнд чирэгдэл учруулах болсон юм.Учир нь олон нийтэд хангалттай мэдээлэл түгээгээгүйгээс болж нэг зорчигч нэлээд хэдэн 500 төгрөгийн билет худалдан авч хохирсон, эсвэл байсгээд автобусаа сэлгэх нь хөл муутай, настай хүмүүс, хүүхэд нялхсад төвөгтэй бөгөөд аюултай байгааг шүүмжилж байна. Түүнчлэн автобусны буудал нь олдохгүй, маршрут тодорхойгүй гэх зэрэг үй түмэн бужигнаан үүслээ.

Жишээ нь Сэлбэ, Зайсангийн чиглэлд 40 автобус гурван минут тутамд, Чингэлтэй дүүрэг-ТЭЦ-III-ын чиглэлд 30 автобус долоон минутын зайтай үйлчилж байгаа гэнэ. Гэтэл зорчигчид дараагийн автобус гурван минутын дараа ирнэ гэж мэдээгүй  тул дүүрэн хүнтэй чихцэлдээд замдаа гардаг. Дараагийн автобус бараг хоосон буудлаасаа хөдөлж байх юм. Автобусны буудлаар дүүрэн маршрут асуусан ахмадууд, “мэдэхгүй” гээд мөрөө хавчин хариулах залуус, бухимдсан хүмүүс л байна.

 Ингээд урьд нь хотын төвөөс Нисэх хүртэл 45 минут явдаг байсан бол өчигдөр бүтэн гурван цаг явж байж очиж байна. Бараг чиглэл бүхэнд ийм шүүмжлэл гарлаа. Автобус дагаж гүйгээд чихэгдээд,чирэгдээд…Эсвэл “Наяад оныг эргэн санахуй” гэдэг аргаар ардчиллын үнэ цэнийг сануулах гэсэн Үүл баатарын тактик юм уу.

Харамсалтай нь иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөржин явж байгаадаа баяртай байгаа ч цаагуураа эдийн засгийн тооцоо хийгээд үзвэл тийм ч хямдхан туршилт биш аж. Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатын А/82 тоот тушаалд “Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг турших ажлыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ний хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрт заасан нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж, доод жишиг болон нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналыг харгалзан дээрх хугацаанд нийтийн тээврийн жолоочийн 1 цагийн хөдөлмөрийн хөлсийг 6000, мөнгө хураагчийн нэг цагийн ажлын хөлсийг 4000 төгрөг байхаар тогтоосугай” гэжээ. Хэчнээн удаа рэйслэх вэ, нийт хэдэн төгрөгий зардал гарах вэ гэдэг нь “тоглоомд оролцогчдод” хамаагүй бололтой. Учир нь ашигтай үлдсэн болоод л тэр. Гэхдээ дарга нар нь энэ бүхнээс хожих хүмүүс нь зөвхөн зорчигчид гэцгээж буй. Ингээд товчхондоо арга хэмжээ авсан уу гэвэл авсан. Харин үр дүн муутай. Лав зүгээр суугаагүй. Нийтийн тээврийнхний жагсаал эсэргүүцэлтэй тулгараагүйг бодоход тэдэнд лав хохиролгүй ийм л үр дүнгүй ажил эхлээд байна. Есдүгээр сарын 1 буюу ид ачааллын үеэр тоглоомоо үргэлжлүүлж тоглох уу, яах вэ гэдэг дүнгээ гаргах гээд яг гацаад зогсчихно. Ямар вэ, бидэнд туршилт чухал уу, үр дүн чухал уу.

Хотын даргын удаахь санаачилга нь дугаарын хязгаарлалттай холбоотой байв. Уг нь Замын цагдаагийн газрынхан болон нийслэлийн удирдлагын холбогдох албаны хүмүүсийн төсөөллөөр ачаалал буурах магадлал өндөр мэтээр ярьж байсан ч бодит байдал дээр замын цагдаа нар нь “тэгш, сондгой” дугаартай зууралдсаар ажлаа хийхэд бүр ч бэрхтэй болов. Энэ нь мөн л урьдчилан иргэдэд бүрэн дүүрэн мэдээлэл хүргэх ойлголт хангалтгүй байсантай холбоотой аж. Замын хөдөлгөөнд оролцогч бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхааралтай сонсдоггүй үздэггүй цахим хуудасны мэдээллийг авч чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэд зөрчил гаргасан ч анх удаа сонсож байна гэж гайхширсаар, замын цагдаа нар тэдэнд ойлгуулах гэсээр бөөн бухимдал үүсэх болов.

Гайхалтай нь туршилт мөн л есдүгээр сарын 1 буюу замын хөдөлгөөний хамгийн оргил өдрүүдэд дуусч дүнгээ гаргана. Энэ мэтээрХотын дарга “гүйцэд бодож” хариуг нь гаргаагүй туршилтаа хийсээр, иргэд бухимдсаар, тулгамдсан асуудлууд хэвээрээ байна. Үүнийгээ шинэчлэлт гэж хамгаалж байгаа ч “Автобусны адал явдал”-аас харахад бол ухралт гэмээр аж. Үүл даргын үйлдэл бүхэн туршилт байж үр дүнг бус үл тасалдах маргаан үүсгэсээр дараагийн хотын даргатай золгох бололтой.

С.Чулуун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

71 Comments

  • 1111 (August 23, 2014 5:40:25 pm )

    Ямар сүртэй юм бэ.Би л лав дэмжиж байна.Сайхан л байна ш дээ.Ямар хүмүүст хэцүү байна гэхээр виза үнэмлэх үзүүлээд үнэгүй зорчдог хүмүүс болон машин тэрэгтэй мөнгөтэй хүмүүст л хэцүү байгаа байх.Над шиг нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг гэрээс гарахаар автобусанд хамаг мөнгөө өгдөг иргэнд бол маш боломжийн байгаа.Маршрут, олон дамждаг ойлгомжгүй гээд л бухимдацгаагаад байх юм.Битгий үхэр монгол зан гаргацгаа л даа.Ойлгож ядаад байх юм байхгүй,зам түгжрэлгүй,автобус хурдан,үнэгүй, хойш урагш яв, бос суу гээд орилоод бөөн хэрүүл болоод байдаг кондуктор ч байхгүй амар л байна ш дээ.Улаанбаатар хотод иймэрхүү өөрчлөлт хийх цаг болсоон.Нэг нь нэг юм санаачлаад хийх гэхээр гоочилод л, нэгнийгээ дэмжинэ гэж мэддэггүй улс шүү.Ийм хүмүүсийн үгээр явбал хэзээ ч хөгжихгүй.Сайхан ирээдүй харагдаж байна.Шинэ юм эхлэх угаасаа хэцүү.

    • зочин (August 23, 2014 8:09:36 pm )

      Чи ажилгүй болоод л зав чөлөө ихтэй хүн юунд яарахав дээ.

    • ҮНЭН ШҮҮ (August 24, 2014 10:17:43 am )

      ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ? ЯЛИХГҮЙ СААДЫГ ДАВЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ШАЛТАГ ТООЧВОЛ ҮЙ ТҮМИЙГ ТООЛЖ БОЛНО

    • he (August 24, 2014 11:28:43 am )

      teneg sanaagaa bolioch

    • Anonymous (August 25, 2014 9:39:51 am )

      яг зөв бичиж байна дэмжиж байна гэхдээ би автобусаар явдаггүй л дээ сайхан тал руугаа өөрчлагдөх хэрэгтэй энэ чинь нөгөө хотын соёл хөгжил л дөө

    • Solior (August 25, 2014 9:32:57 pm )

      Chi chin Bat-Uul shigee erguu mal shiv de
      Iim yumnuudtai yugaa ch yarih ve de
      Iljignii chihend alt hiisench segserne
      Us hiisen ch segserdeg yum ILJIGEE

    • МОНГОЛ ХҮН (August 26, 2014 9:43:48 am )

      ЧИ ӨӨРӨӨ ҮХЭР. ҮХЭР МОНГОЛ ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ ГЭДЭГ.

  • gantylg (August 23, 2014 6:30:45 pm )

    tyylai shig vhlee

  • Dshv (August 23, 2014 6:36:46 pm )

    Teevriin heregsliin marshrut ni todorhoi bish bolohoor tuurulduj bailaa. Ene talaar sain surtalchilmaar yum

  • ulaanbaatar hotiiin ungan irgen (August 23, 2014 6:49:52 pm )

    asuudal zunduu l bgaa. Ajil hiisen bolgoniig shuumjilj bhaar ydaj ter dutuu medeeleliin tugeegeed todorhoi bicheed demjeed ugchuuch. setguulch ch boldoo archaagui tamiin togoin ulger shigee huduu pisdakuud hotiig maani duusgaj bn aa

  • ulaanbaatar hotiiin unagan irgen (August 23, 2014 6:52:12 pm )

    asuudal zunduu l bgaa. Ajil hiisen bolgoniig shuumjilj bhaar ydaj ter dutuu medeeleliin tugeegeed todorhoi bicheed demjeed ugchuuch. setguulch ch boldoo archaagui tamiin togoin ulger shigee huduu pisdakuud hotiig maani duusgaj bn aa!!! Uul dargaa demjij bga shuu

  • irgen (August 23, 2014 8:19:09 pm )

    buruu shiidveree bolih heregtei bn shuu

  • ffffff (August 23, 2014 8:22:28 pm )

    ug ni atus ni oirhon ergeed huleehgui l ym bilee neg gai bna marshrutaa medehguin….

  • irgen (August 23, 2014 8:27:25 pm )

    hamag tsag zav aldagdsan 3.4 n avtovus damijsan hun ihtei 21- r zuund ingej amidarna gej yu baihav dee mongoloos uur iim oron baih uu?

  • bat uul (August 23, 2014 8:29:03 pm )

    tenegtej hiisen shiidveree udaahgui butsaana bat uul

  • zochin (August 23, 2014 8:34:43 pm )

    zaisand gehed 1 avtovus yavj baigaa uur avtobus baihgui ug ni zaisangaas ali ch chigleld yavahad 1 avtobusaar yavdag yamar ch hund amar baisan odoo 3.4 avtobus damjaad 3/4 r horoolol yavahad 1 tsag boldog baisan bol odoo 2s 3 tsag yavaj bn ene zuv shiidver mun yum aa buruu shiidveree ergej haraach

  • Anonymous (August 23, 2014 9:24:48 pm )

    Darga nar uursduu avtobusaaraa yavaad uzeesei bile. Eoh

  • bolio.... (August 23, 2014 10:06:06 pm )

    ene shiidveriig eserguitsej bn.nadad bol udurtuu 2000 tugruguu tuluud huuchinaaraa baihad hangalttai.1111 geh erguu dagz henii hamsaatan be ta ard tumen yamar ih buhimdaj teserch baigaag harj bn uu mal aa

    • zochin (August 24, 2014 2:47:52 am )

      amia bitgii bodoo. ard tumen ter chigeeree tegej buhimdaagui ni oilgomjtoi. ene heregjeed irwel chamdshig 2000tuluud yawdag hund buur l sain yum boloh baihdaa. unuudruu bitgiii bodooo.

  • Зочин (August 23, 2014 10:34:35 pm )

    БатҮүл даргыг дэмжиж байна. Зөв юм хийлээ. Үүнийг хэн эсэргүүцээд байгаа нь ойлгомжтой шүү дээ. Цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.

  • arai ch dee (August 23, 2014 11:04:32 pm )

    batuul guai niituun teeweriig ene chigeer ni uldeej mashinaas tatwar awah gej bgaa bol uuchlaarai bid udaan tesehgui shu

  • zochin (August 24, 2014 2:45:56 am )

    ugaasaa ene neg zugshreed irwel bid nar t l amar ban bhdaa. Germanshig france shig italy shig bigd l tsagaaraa niitiin neewer ni huntei hungui yawaad buh yum ni todorhoi bolchuul l gej hotiin darga maani iim yumiig turshij bgaa bailguidee. demjeed uguh heregtei. shine yum ehlehed urgelj amarhan baihguigees hoish heseg budilna l biz. etssiin urden bol eyreg l bolnodooo

  • demjij bn (August 24, 2014 5:53:01 am )

    goochilhoo bolioch erguu nobsh be. yum bolgon ehlehdee amargui l bn shdee hed honog erguuteed daraa n meddeg l bolno shdee. gadaadad bol odriin/7honogiin avtobusnii bilet avaad l yavdagtai tostoi l bolgoh sanaatai baigaa yum baigaa biz. hiij baigaa negnee demjij baihad yanaa dandaa l huuchinsag uzelee bariad heden jil iim bailgah geev. hodoo setgelgeeneeseee garaach

  • Talarxax (August 24, 2014 6:18:14 am )

    Bat-yyliig demjij baina. Odort 500 togrogiin tacalbar ni zob shiidber.

  • har (August 24, 2014 8:52:25 am )

    batvvl gej balai salag amitan ouynii homsdoltoi oliggvi amitan vhbel taarna

  • Болд (August 24, 2014 9:24:20 am )

    Удахгүй Ардчилсан нам сүүрч Батүүл Алтанхуяг нарыг олон хараах байх өнөөдөр их мөнгө олж байгаадаа үнэхээр бардаж байх шиг ард түмэн чинь атар талхийг 4 хувааж дэлггүрээс худалдаж авч байна шүү дээ

  • Anonymous (August 24, 2014 9:32:37 am )

    Ер нь ямар ч байсан тэгш сондгой номертой 2 машинтай байсан нь дээр юм байна

  • jargal (August 24, 2014 9:51:57 am )

    Marshrut l gehees ene setguulch arai denduu bochjee ataarhuu yumuu

  • ttkkk (August 24, 2014 10:06:36 am )

    Hodooniihniig nutagt n butzaa. Hodooniihon zailtzgaa. Hodooniihon hotiig buzarlaj bn

  • hodoonihon zail (August 24, 2014 10:10:32 am )

    Hodooniihon omhii unertei usand ordoggui, hodooniihon shulsee hayadag, orooson hamraa darj bgaad nysaa niideg, hog tzaasaa duraaraa hayadag, omhii sanaatai, mashiniihaa tzonhoor shuls nus hogoo hayadag, hodooniihon muuhai muuhai. Hodooniihon haltar mortloo sanaa gej tom tom. Hodooniihnoor hotoo buzarluulahaa bolimoor bn.

  • hodoonihon zail (August 24, 2014 10:14:25 am )

    Hodoonii humuus aimshigtai buduuleg. Jinhene gamshig bol hodooniihon. Ertnii saihan setgelt hodoinii hun gej baihgui bolson. Muu muuhai buhen hodooniihnoos gardag. Hodoonii udirdagchid mongol ulsiig yu bolgoj bn hardaa. Yag hodoo styleer udirdaad mongol uls buduuleg zavasn uls bolj bn

  • zochin (August 24, 2014 10:38:26 am )

    tailbar uhuulga, bilet zardag tseg zergiig ehelj hiisen bol boloh bailaa hunees haashaa yavah unaag asuuval bugd medehgui l gej baina shdee bus deeree yu ch haragdahgui marshrut bicheed tavisan dorvitoihon ch yum hiij chadahgui. zaaval zavaarsan yum hiij baih yum.

  • Anonymous (August 24, 2014 10:45:45 am )

    Моносоор орж ирээд Драгон төвийн наад талаар Орчлон хороолол руу харьж болдог байсан чинь Моносоос нааш явуулсангүй. Баянхошуу, Толгойт чиглэл руу орох өөр зам байдагсан бол тэр замаар нь харьж болох байлаа. Даанч тийм замгүй болохоор 2 хүүхдээ үүрэхийг нь үүрч, чирэхийг нь чирч, 5 буудал алхаж байж Драгон дээрээс автобусанд суулаа. Ийм бодлогогүй, судалгаагүй ямар арга хэмжээ гэж байдаг байна аа. Ядаж УБ чинь ганцхан урт замтай, тэрүүгээр л орон гэртээ харьдаг биз дээ. Замаа салаалаагүй байж, ганц гарц болсон зам руугаа оруулахгүй хорьж байгаа чинь зөв юм уу. Ямар мунхаг нь ийм шийдвэр гаргадаг байнаа.

  • Anonymous (August 24, 2014 10:48:11 am )

    5 буудал алхаж байхад 3-хан автобус давхиад өнгөрсөн, зогсдоггүй юм байна лээ.

  • bolio.... (August 24, 2014 11:30:49 am )

    iim teneg yum gej bas baidag aa.30 minutand gertee irdeg hun 3 tsag bolj baij geriin baraa harj bn hamag yuma aldaj suiluullaa.zailaach ee novsh oo

  • demjij bna (August 24, 2014 11:42:20 am )

    ym hiidgui nuhdudl shumjilj bga ym aliin bolgon 80, 90-eed on shig bh ym hugjih heregtei hamgiin gol n marshrutaa medehguidl bna Ene setguulch shig uhaantai ym hudal shuumjlegch tsarailj bhin orond marshrutig n bicheed olon tumend haraalguulah bish yroolguuleech

  • Anonymous (August 24, 2014 11:57:45 am )

    shine yum hiih hetsuu neg udur l munginana biz yu ni tiim hetsuu baigaag oilgohgui bna bi lav zuv sanaa bna gej demjij bna

  • oogii (August 24, 2014 12:02:04 pm )

    mungund hemnelttei ch tsag zav ursen balai yum bolj bna bi ugluu ajildaa 1 avtobusaar 30minut yvdag bsan bo 3-n avtobus damjij 1 tsag 10 minut yvj bj ajildaa ochson ene tegeed zuv shiidver gej uu avtobus damjij unguruulsen 40 minut hairan bish gej uu gereesee bi 1 tsag 10 minutiin umnu garah ni bna shuu dee

  • би (August 24, 2014 1:11:27 pm )

    жолооч кондуктор 2ын бизнес будаа гэртээ харихдаа дор хаяж 100000тай одоо өнгөрчээ

  • aaa (August 24, 2014 1:26:28 pm )

    zugeer l bn shdee. yum bolgoniig muulaad baval togs yum gej bh bish. marshrutaa hed honood l meddeg bolchihvol mungund hemnelttei saihan l bn shdee

  • Бата (August 24, 2014 6:28:25 pm )

    ДАМЖИЖ ЦАГ АЛДАЖ БУХИМДУУЛСАН БУРУУ АЖИЛАА ЯААРАЛТАЙ ЗОГСОО.

  • Иргэн (August 24, 2014 7:04:31 pm )

    Дажгүй л санаа байлээш дэ эхлээд юм болгон саадтай л байдаг сайн сурталчилаад маршрутыг нь тодорхой болгочих юм бол энгийн иргэд бидний хувьд маш хэрэгтэй санагдлаа. Цаашид улам боловсронгуй болгоод байх боломжтой гэж бодож байгаа дэмжиж байна.

  • ol (August 24, 2014 7:34:04 pm )

    manaid oor shiidel heregtei tand heleed nemergui uls torch uchiraas show talaa bolioooo

  • irgen (August 24, 2014 8:54:17 pm )

    500 togrogoor yvah ni shn bn gehdee sudalgaa muutai ajil gej bodloo erguutsen tolog shg l bn humuus haashaa yund suuj yvhaa mdhgu hulgaich nar bol jinhen ajildaa garah bhdaa huuchin marshrutad sudalgaa higd deerduulleh talaar bodood olon damjidag aa boliulchuul uul ni boloh gd bmaar sanagdah ym za tgd eniig unshih ch ym boluudaa……..

  • zochin (August 24, 2014 9:12:54 pm )

    Unuudur shar had ruu yavah geed shar hadnii abtobusiig 20 minut huleelee. arai gej neg avtobus ireheer ni suugaad etssiin buudal deer ni ochson shar had 1 horoolol gesen 5 abtobus egneed zogschihson bhiin. orlogo ni uursdud ni ochihgui bolohoor tsag nuhtsuuhiin tuld tend zogtsoj bgaag Batuul darga guai medej bgaa bolob uu. ard irged ni buudal deer buun buhimdaltaigaar abtobus huleej zogsoh yum .

  • Зочин (August 24, 2014 9:40:44 pm )

    Энэ маш зөв шийдвэр. Улам боловсронгуй болгоорой. Хэвшээд ирэхээрээ үр дүн нь харагданаа. Харин жолооч кондуктор буудал дээр билет зарж буй хүмүүс туйлын сэтгэлгүй хандаж чонотой нийлсэн нохой шиг байна лээ. Цайны мөнгө нь багасаад аргагүй байдалд орсон биз.

  • mgl mand (August 24, 2014 11:25:36 pm )

    Mongoliin karmaanii xylgaichidiin nar ni garch bn. Bux xylgaichyyd Bat uul dargiig demjij bn. Bat uul mandtygai.

  • Karmaanii xylgaich (August 24, 2014 11:31:38 pm )

    Ийм сайхан өдөр ирдэг юм байжээ. Хүмүүс автобусанд.алалцаад бид юмыг нь аваад л сайхан байна. Бат үүл түм бум наслах болтугай.

  • Anonymous (August 25, 2014 12:13:19 am )

    Hyychan marsryytiin heweer vldeegeed ko nariig bolih heregtei tegeed udurt 1000 bolgoh ko nar odoo jaahan eh orondoo heregtei bvteelch ajil hiiwel taarna yamarch hereggvi ajil yas yuman deeree hvvhnvvd n yum oyhoos awhyylaad dotooddoo hh ajil tvm bym bn batvvl darga yum hh geed bgan bol daraan yaah ve gedgee todorhoo bologwol yaasiin be

  • NB (August 25, 2014 9:05:05 am )

    ene balai yumaa bolimoor yum ajildaa ireh gj 2 tsag awtobusnii araas hootsoldoh yum

  • Батуулд дургуй хун (August 25, 2014 9:08:06 am )

    сда одооболио

  • зочин (August 25, 2014 9:25:43 am )

    ээх ард олон л минь амар амгалан байг дарга нар ч яахав

  • зочин (August 25, 2014 9:29:48 am )

    ажилгүй хүмүүст аятайхан л байгаа байхл даа 500 төгрөгөөр бүтэн өдөржин автобусанд суугаад л… Ажилтай хүмүүст маш хэцүү байна. учир нь: цаг хугацаа гэдэг том алдагдал байна шүү дээ. Уг санаа нь зөв боловч ямар ч зохион байгуулалт алга Сайн бодож төлөвлөж байж хийх хэрэгтэй шүү. Дарга нар өөрсдөө автобусаар яваад үзээч тэгээд ямар алдаа байна үүнийг яаж засах вэ … гээд хуучин 80-д оныг санагдуулж байна . үүнийг дагаад хулгайч нар ч ихсэнэ шүү …

  • ЗАЯИЙН ШАВИЙН МӨНГӨН ЦООЛТУУР (August 25, 2014 10:52:18 am )

    Маш зөв ажил хэрэгжүүлэхийн төлөө зоригтой улайран зүтгэж байгаа хотын дарга удирдлагуудад амжилт хүсье. Алиман хацарт Батбаяр, Мөнхбаяр нар ямар хөгийн байлаадаа. Өөрсдөө цусалчихаад юу хийхээ мэдэхгүй ямарч төлөвлөгөөгүй хотын хогонд төөрөөд явдаг байсан биз дээ

  • Долгоржав (August 25, 2014 12:54:15 pm )

    Үүл даргын санаачлага бүр хэцүү юм.Өнөөдөр нисэхийн автобусын 40 минут хүлээлээ.Дүүрэн хүнтэй хулгайч ихтэй байх юм.Хулгайчийг ажлын байраар хангах төлөвлөгөө хэрэгжижи байна даа.

  • bus (August 25, 2014 1:50:25 pm )

    marshruutaa medeh heregtei bnaa

  • ZOCHIN (August 25, 2014 2:18:06 pm )

    Yridaas sain tolovloj hiih estoi umiig selem Togmid shig shidej boloh yy Yl darga!!!

  • монгол иргэн (August 25, 2014 3:27:24 pm )

    ямар ба нэг шинэ ажил үргэлж шүүмжлэл дагуулдаг шүү дээ энэ чигээрээ байвал хэдхэн хоноод л дасчихна даа ажил хийж буй хүнийг л шүүмжилдэг ,ажил хийгээгүй хүн алдаа гаргадаггүй

  • zochin (August 25, 2014 4:09:06 pm )

    Turshiltiin tuulai bolsoor bur zalhaj guitslee. Bi ll lav dahiad yasan ch Bat uuliig songohgui deg

  • zochin (August 25, 2014 7:42:11 pm )

    Zvgeer bnaa zvgeer bna bi hotiin unagan hvn bish gehdee l ene shiidwer mash zuw zvil negniihee yumiig demjdeg baiwal tun zvgeer bna. Batvvl zunduu l yum hiij bnshdee hiij bgaana shvvmjlvvlj bdag. Ene baliar namchrahsan vzelteigee vhel hatsan yumnuud harin zailaasai sain shiidwer ediin zasgiin hyamral yamar bgaa bilee awtobusand ch gesen hyamd tvgjreegvi yawj bwal zvgeer l bna shvv vrgeljlvvleh heregtei. Asuudalgvi shine yum gej baihgvi bolnoo bolno soeltoi vilchlvvlj surna.

  • zochin (August 25, 2014 7:47:19 pm )

    Hervvliin damjaaa boloh ko-g boliulj eh orondoo uur bvteelch yum hiilgeh heregtei ene mash zuw shiidwer demjij bna.

  • Zochin irgen (August 25, 2014 7:52:13 pm )

    Konduktruud namuud neg tald garchaad hervvliin alimaa tsatsah saihan bgaa bololtoi bi helchhii hugjliin sadaa gainuudaa duugui ugsun hooliig gudar. Bat-Vvliin sain shiidwer bna.

  • Anonymous (August 25, 2014 9:08:11 pm )

    Boliocheeeeee

  • bolii (August 25, 2014 9:10:36 pm )

    Hairan tsag ,batvvle ard tvmniihe unaaagaar togloho boliiche 1udur nadtai hamt avtobusar yawaad vzde.Uur hiih ajil oldohgyi bnau

  • bilgee (August 26, 2014 8:50:32 am )

    yaraltai tyrshaltin tuulaiga zogsoo hunii erh chuluug ih hascg bn mashinii dygaar ene hiij baiga ajilaa zogsoo tolgoi chin ajilahgyi bn hynii erhiig ih zorcgij bn iim amdral zovlon yzeegyi amtanaar hot ydirdyylan gej baihuu hiisen zamig n har usni suvag shuuduug shineer hiisenig har evdersen beton tavchihsan tosoviin mongig zov zarchuulj chadhgyi huugiinhee kampanig l harj tetgej tosviin mongig arai buruu zarchuulj bn avlagtai temcgeh gazar shalgmaar ymdaa

  • bilgee (August 26, 2014 8:52:25 am )

    hytadiig duuraij um hiihee boliochee mongol yhaanar setgehgui bn batyyl darga

  • uran (August 26, 2014 4:17:58 pm )

    ajil hiij bgaa hun shuu dee .

  • chuluunaa (August 27, 2014 12:55:54 am )

    ene awtobusni mongo huraagchig gudamjni haimaashid shig ajilluulah ni zohimjgyi hynig shuud setgel sanaani daramtand oruulsan ogt taalagdaagvi

  • Саран (August 27, 2014 3:09:02 pm )

    Автобусаар Үүл дарга явдаггүй болохоор зовлонг мэдэхгүй байх, УИХ гишүүдийн машин түгжирэхгүй цаг хэмнээд, ард түмний цаг автобус дамжиж явсаар байгаад бухимдаж ажилдаа ирэх очих хэцүү байна 500 төгрөг төлөөд хуучин чиглэлээр автобусаар явсан дээр юмаа ард түмнээрээ битгий тоглоод бай Үүл даргаа

  • Саран (August 27, 2014 3:10:22 pm )

    олон түмнийг битгий бухилдуулаач Үүл гүай

  • зочин (August 27, 2014 3:20:24 pm )

    Үнэхээр хэцүү байна.Автобус дамжсаар байтал хамаг ажил маань талаар нэг болж байна.Ядаж байхад 1 автобуснаас буугаад дараагийн хэрэгтэй автобусандаа суух гэхээр заавал 1 буудал алхах болоод байх юм.Мөнгөө хэмнэх гэсэн биш ажлаасаа хоцроод цалингаасаа хасуулаад эсвэл хоцрохгүй гэж бодоод такси микронд суусаар байтал хэмнэлт будаа болж байна.Ямар ч тооцоо судалгаагүй юм хийх юмаа.Гадаадын орны туршлагыг нэвтрүүл болох ч ядаж сайн судлаад хуулбарлаач дээ,

antalya rent a car