Өнөөдрийн 08:00-20:00 цагийн хооронд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.