antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2014 Comments are off

Эрүүл арьстай болохын тулд

нийтлэсэн Admin
aris shnҮүний тулд: 
1. Арьсны төрлийг тодорхойлох
Нэн түрүүнд хийх алхам бол мэдээж арьсныхаа төрлийг тодорхойлох: хуурай, тослог, энгийн болон холимог гэж байдаг.
2. Цэвэрлэгээг зөв хийх хэрэгтэй
Цэвэрлэгээг савангаар эсвэл сүүн шингэнээр хийнэ. Арьсаа арчихдаа зүлгэж болохгүй, зөөлөн дараад усыг авна. Мөн заавалчгүй тоник хэрэглэх хэрэгтэй. Цэвэрлэгээний дараа тоникоор арчих нь арьсны алдсан чийгшлийг нөхөж өгнө.
3. Нарны тос хэрэглэж байгаарай
Арьсыг тань хамгаалах найзыгаа эмэгтэй хүн бүхэн хэрэглэдэггүй. Нарны тос нь харшилаас хамгаалж, батга гаргах нөхцөлийг бууруулдаг.
4. Будгаа арилгаж унтаж байх
Гэртээ оройтож ирсэн ч нүүрний будгаа заавал арилгаж байх хэрэгтэй. Үгүй бол танд хөгшрөлт маш хурдан эхлэх болно.
5. Сайн идэж байх, гэхдээ эрүүл дэглэм
Хооллолтноосоо хийжүүлсэн ундаа, тослог ихтэй хоол, түлсэн хайрсан хоолыг хасах хэрэгтэй. Ер нь “хог хоол”-нуудыг их хэрэглэвэл батга ихсэж арьс үрэвсдэг.
6. Хөдөлгөөн сайн хийж байх
Яагаад хөдөлгөөн нүүрний арьстай холбоотой байна гэж та бодож байгаа байх. Хүн хөдөлгөөн хийж спортоор хичээллэснээр цусны эргэлт сайжирч биед бохир хуримтлагдахаас сэргийлдэг учраас хөдөлгөөн маш хэрэгтэй зүйл.
7. Дэрний уутыг байнга угааж байх
Ихэнх хүмүүс дэрний уутны тухай мартдаг. Та дэрэн дээрээ 7-9 цаг хэвтдэг шүү.  Та орны даавуугаа 7 хоногт 1 удаа угаах хэрэггүй ч дэрний уутыг байнга угааж занших хэрэгтэй. Зарим нүүрний батга нь дэрний бохирдлоос үүсэх нь их.
8. Хэт халуун усаар угаах хэрэггүй
Халуун усаар нүүрээ угаавал арьс хуурайшиж улайн арьсны нүх томордог. Арьсны нүх томорвол бохир орох нь амархан болно. Тиймээс арьсаа хүйтэн бүлээн усаар угааж хэвшээрэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car