Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын 21-нээс 22-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ. Түүний энэхүү айлчлал хөрш орнуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байгаа юм. Си Зиньпинийг хууль тогтоох байгууллага, шинэчлэлийн хорооны төлөөлөгчид, сайд нар дагалдаж ирж буй. Тиймээс манай оронд айлчлан ирж буй зочид төлөөлөгчнар зориулан Бэсрэг наадам зохион байгуулах гэнэ.
Мөн айлчлалын хүрээнд стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын болон дэд бүтцийн асуудлаар том ахиц дэвшил гарна гэв. Мөн олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулах, эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийнэ. Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар тодорхой баримт бичигт гарын үсэг зурахаас гадна хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар шинэ шатанд гаргах зэрэг олон асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.