antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2014 Comments are off

Төв аймгийн шатахуун түгээгч эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

shatahuunЭнэ сарын 17-нд Төв аймгийн Зуунмод хотын “Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь авсан байжээ.
Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байгаа бөгөөд хэргийн газарт нарийвчилсан үзлэг хийж байгаа аж. Мөн гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car