09:00 цагаас “Тэргэнцэрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн хурлын танхимд эхэлнэ. Нийслэлийн 9 дүүрэг болон 16 аймгийн төлөөлөл бүхий оролцогчид тус сургалтад хамрагдах юм байна. Утас: 99072517
09:00 цагаас Нэгдүгээр сургуулийн хичээлийн байранд нийслэл, орон нутгийн бүх ЕБС-ийн захирлуудад зориулсан Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт эхэлнэ. Утас: 91913865
11:00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргааны байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 9195-9585
11:10 цагаас Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл ТББ-аас Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын загийг сүйтгээд зогсохгүй Сүхбаатар аймгийн иргэдийн ундны усыг ширгээж байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагаас “100% цэцэрлэг хөдөлгөөн”-өөс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар УИХ-д шаардлага хүргүүлэх талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагаас БГД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэмжлэг үзүүлж хоёр автомашин, есөн мотоцикль, 50 ширхэг гар станцийг цагдаагийн хоёр хэлтэст хүлээлгэж өгөх арга хэмжээ UB паласын урд талбайд болно. Утас: 94949238
Холбоотой мэдээ
Comments are closed.