2014 оны 4-р сарын 11-12-ны 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч эхнэрээ хардаж, өс санан хүзүүнд нь хайчаар 10 орчим минутын турш дүрж амь насанд нь хүрсэн онц ноцтой хэрэг гарсан билээ.
Энэхүү жигшүүрт хэргийг үйлдсэн Б.Ган-Очир нь эрх зүйч мэргэжлээр 2012 онд төгссөн бөгөөд суруульд суралцаж байх хугацаандаа нэг оюутны гуян тус газар хутгалж байсан ч асуудлыг мөнгөөр шийдүүлж байсан аж. Мөн талийгаач эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа архи уудаг, байнга хардаж, зоддог байсан бөгөөд надаас салбал ална гэж дарамталдаг байсан тэдийгүй “Чамайг алчихаад би шоронд суугаад гарсан ч надад нас байгаа” хэмээн сүрдүүлдэг байсан нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр энэхүү аймшигт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан байна. Б.Ган-Очир хэрэг үйлдсний дараа хэргийн газраас оргон зайлж Толгойтод амьдардаг ахындаа очиж хувацсаа сольчихоод, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргээ хүлээн очсон байдаг.
Тэгвэл энэхүү нийгмийг цочролд оруулаад байсан Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн юм. Тэрээр шүүхийн шийдвэр гарч түүнд шүүхээс эхнэрээ онц хэрцгий аргаар хөнөөсөн, удаа дараа тарчлаан зовоосон гэдэг үндэслэлээр 23 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (August 18, 2014 9:18:47 pm )
Төр ард түмний татварын мөнгөөр иймэрхүү новшийг 24 жил тэжээх шаардлага байна уу.
-
би байна (August 19, 2014 8:49:57 am )
ийм хүмүүст шууд устгал хийвэл таарна дараа нь гарч ирээд бас л хүүхэд эмэгтэйчүүд айлгасан адгийн амьтан болно хэзээ ч засрах хүн биш байна эрүүлдээ үйлдсэн байна санаатайгаар хэрцгийгээр
-
-
UnknowN (August 19, 2014 5:01:27 pm )
Ганц муу эмэгтэйгээс болоод хамаг амьдралаа алах гэж
-
sak (August 20, 2014 7:31:45 pm )
diplom teversen bolgon sain hvn bish gej ene dee amidral deer garaad tar ni tanigddag novshnuud zondoo hulhi hvmvvs
4 Comments