Энэ хичээлийн жилд 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчино гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа аж. Үүнээс 63 мянган оюутан нь өнгөрсөн хавар смарт картаа захилжээ. Одоогийн байдлаар 53 мянган смарт карт хэвлэлтээс гараад байгаа бөгөөд үлдсэн нь энэ сарын 25-н гэхэд бэлэн болох аж. Өнгөрсөн хавар смарт картаа захиалсан оюутнууд Монголын Оюутны холбооны www.student.org.mn вэб хуудас руу орж, өөрийн овог, нэр, регистрийн дугаараараа смарт картаа гарсан эсэхийг шалгаж болно. Харин нэгдүгээр курст орох 30 мянган оюутны смарт картыг аравдугаар сарын нэгнээс олгох гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.