antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2014 Comments are off

Авто замын шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна

нийтлэсэн Admin

zaszmБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар Сансарын тунелийн гудамж замын ажил бүрэн дуусаад байгаа аж. Мөн “Everyday” хүнсний дэлгүүрийн зүүн талаар оюутны хотхон руу ордог хэсэг, Сансарын үйлчилгээний төвөөс туслах зам руу уруудах хэсгийн замуудын ажил дуусчээ.
Харин “Хансун” ХХК-ийн хийж байгаа Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл авто зам буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх зургаан километр замын газар шорооны ажил хийгдэж байгаа ажээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа замын ажлуудаас 21 дүгээр байрны зам талбайн доторх борооны ус зайлуулах шугамын болон тус байрны авто замын шинэчлэлтийн ажил 70 хувьтай байгаа юм байна. Энэ онд “Гудамж” төслөөс Ботаникаас Шархад чиглэлийн 6.6 километр авто замын төгсгөлийн 2.36 километр замын ажил хийж байгаа юм. Мөн тус төслөөс дүүргийн тавдугаар хорооны нутаг Доржийн гудамж, Монелийн уулзварын шинэчлэлтийн ажил эхлэх гэж байгаа хэмээн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car