antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2014 2 comments

Ногоотой жигнэж болгосон хонины гуя

нийтлэсэн Admin

guyЭзэгтэй таны амралтанд зориулж Ногоотой жигнэж болгосон хонины гуя хэрхэн хийх талаар хүргэж байна.

Орц: 

  •  – Оливийн тос
  •  – Далайн давс, нунтаг хар перец
  •  – бөөрөнхий сармис /хумсаар нь салгана/
  •  –  атга шинэхэн түүсэн роузмерийн навч
  •  –  ширхэг улаан сонгино /арилгаж 4 хуваана/
  •  –   ширхэг лууван /арилгаж том дөрвөлжин хэрчинэ/
  •  –  Атга улааан лооль /дундуур нь хуваана/
  • – 2 x 400гр лаазалсан жижиг улаан лооль
  • – 1 ширхэг гогод /жижиглэж хэрчсэн/
  • – Атга дүүрэн шинэхэн түүсэн таймийн навч
  • – 1 шил улаан вино

Хийх арга: 

Шарах шүүгээг 200 хэмд халаана. Энэ хооронд хонины гуяыг тослож, далайн давс перецээр амтлаад листэн дээр байрлуулсны дараа хурц үзүүртэй хутгаар гуяны эргэн тойронд жижиг гүн зүсэлт хийж түүндээ ¼ сармис роузмерийн навчийг зүсэлт бүрт гүн хийж өгнө учир нь сармис роузмери хоёр маханд маш сайхан амт оруулдаг.

Үлдсэн сармис, сонгино болон ногоо амтлагчуудыг листэн дээр тавиад дээрээс нь лаазалсан улаан лооль дарсыг хийгээд гялгар давхар цаасаар битүү бүтээгээд шарах шүүгээнд хийхдээ шарах шүүгээний хэмийг 170 хэм багасгана.
4 цаг орчим шарсаны дараа мах зөөлөрч сэрээгээр хатгахад мулзарч байгаа эсэхийг шалгаад шарах шүүгээнээс гаргана. Үүний дараа махаа яснаас нь салгаж, амтлагч ногоонудыг түүж авна мөн маханд шигтгэсэн сармисыг сугалж нухаад ногоотойгоо холино.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Жи жи (August 18, 2014 8:51:31 pm )

    Ийм хоол хийх айл Монголд хэд байгаа бол тэнэгээ

  • ja ja (August 19, 2014 3:33:47 am )

    Harin tegeed ter heded n zoriulaad baigaa jum bishuu!!! Mangaraa!!!

antalya rent a car