Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын эхний таван байршилд газар өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр 12.00 цагаас хаагдлаа. Ийнхүү цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулна. Энэ үйл ажиллагааг яг одоо UBS телевизээр шууд дамжуулж байгаа юм.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийт 14 мянга 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм. Хамгийн сүүлийн байдлаар цахим бүртгэлд нийт 265 мянга орчим иргэн бүртгүүлсэн гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 15, 2014 4:39:18 pm )
яагаад ч энэ цахимаар бүртгүүлж чадсангүй яаж оруулахаа ч мэдэхгүй олон хүн байна шүү дээ , яах вэ? , компьютер ашиглаж мэдэхгүй хүн яах болж байна аа. хэцүү юмаа
-
Tumurbaatar Tuyatsetseg (August 18, 2014 1:54:27 am )
er ni ehend ni bvrtgvvlsen irged gazar umchluh erhtei baisan wmu??? kom
Oroin mend hvrgie.er ni mongold komputer achiglaj chadahgvi uchnuun l irgen baigaa shde.hugchin nastai hugjiliin berhcheeltei olon irgeddee yvdal chiregdelgvigeer gazar umchilvvlbel yasan wm be??? Er ni odoo dahiad ard irgendee gazar umchlvvlbel hariya dvvregeer ni umamjluulj boldogvi wmu??? Ter thahimaar chini bvrtgvvlj chadahgvi olon l irgen baina shvde. Ene tal deer anhaaralaa handuul nuu gazariin albaniihan!!!
2 Comments