antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

11:00 цагаас НМХГ-ын 511 тоотот Геодизи, зураг зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.

11:00 цагаас Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвдМонгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулийн нээлт болно.

11:10 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудал болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаар  “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа  Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044, 88112919

12:00 цагаас “Эрдэнэт Булган”-ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган салбарыг татан буулгах тогтоол гарсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж Булган салбараас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

13:00 цагаас англи хэлээр хэвлэгдсэн судлаач, орчуулагч Го.Акимын  “Хөрстөд ганц Чингис хаан” номын нээлт Монголын хүүхдийн номын ордонд болно.

14:00 цагаас Монголын байгаль орчны чиглэлээр Сүхбаатар, Дорноговь аймагт ажилласан АНУ эрдэмтэн, доктор профессор Пол Робинсонтой уулзалт хэвлэлийн бага хурал  Зоос гоёл компанийн байрны 501 тоотод болно. Утас: 70000002

18:00 цагаас “Милл кино компани” болон “Монголфилм групп”-ийн хамтын бүтээл “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны киноны албан ёсны нээлт   III, IV хорооллын “Өргөө” кино театрын гадна талбайд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car