2013 оны 10 сард болсон их хурлаар сонгогдсон МАН-ын удирдлага намынхаа лидерүүдэд “МАХН-ыг газрын хөрснөөс арчина. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцсон” хэмээн амласан тухай зарим эх сурвалж өгүүлдэг.
Үнэхээр ч энэ хавраас эхлэн Р.Ганзориг, Г.Баярсайхан тэргүүтэй МАХН-аас хөөгдсөн нөхдүүд МАХН-ыг татан буулгах санал байнга шахам гаргах болсон юм.
Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн явдлыг МАХН-ын удирдлага “МАНАН байгуулах хүсэлтнүүдийн захиалгаар зохион байгуулж буй үйл ажиллагааа” хэмээн дүгнэж, мэдэгдэл гаргасан.
Тэгвэл Н.Энхбаярын ч журмын нөхөр болж явсан, МАН-ын ч үнэнч гишүүн байсан, өдгөө АН-д элсэж, З.Энхболдын “баруун гар” болсон УИХ-ын гишүүн Д.Арвин МАН МАХН-ыг “үгүй хийхээр” ажиллаж буйг нотолсон байна.
Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа энэ тухай:
“Би орон нутагт болон өөрийнхөө сонгогдсон тойрогт ажилласан. Ардын намынхан МАХН-ыг улс төрийн тавцангаас арчих ажиллагаагаа аль хэдийнэ эхлүүлчихсэн. “Танай нам удахгүй байхгүй болно. Дарга нар чинь байхгүй. Удахгүй Н.Энхбаяр чинь шоронд явна. Засгийн газраас танайхныг гаргачихна” гэх мэт мессэжийг өгч байна. МАХН-ын жирийн гишүүд дээр ажиллаад эхэлчихсэн байна лээ. Өнгөрөгч онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН бие даан оролцож АН-ыг ялахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс анх байгуулсан эвслээ сайн аваад яваасай гэж бодож байгаа юм. Энэ эвсэл анхнаасаа зөв байгуулагдсан эвсэл гэж боддог. Юмыг эвдлээ гэхэд дахин сайжирч гардаггүй гэдгийг бид өнгөрөгч парламентаас харсан. Одоо байгаагаа бид зөв залаад авч явах ёстой. Түүнээс биш хор найруулдаг үе дууссан. Би МАН, МАХН, АН-ын лидерүүдийн хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Хэн нь яаж тоглож байгааг мэдэрч байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгт аваачсан ард түмний итгэл, төр улсаараа тоглочихгүй байх аа гэдэгт итгэлтэй яваа.” хэмээжээ.
Юутай ч МАХН-ыг “газрын хөрснөөс арчих” МАН-ын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй бололтой.
С.Сарнай
Эх сурвалж: www.sonin.mn
Холбоотой мэдээ
-
ok (August 15, 2014 9:29:39 pm )
Uursduu hamt yvah blgui dee.
-
Anonymous (August 16, 2014 5:58:40 pm )
Man-han uursduu hiisen bolood hiih gej bgaa uiliin uriinhee ur dundee oroogdoj orchlongoos archigdah bhaa uil uilee dagadag gej
-
-
hehe (August 15, 2014 10:01:57 pm )
oorsdoo turuulj oichino doo
-
ӨВӨӨ (August 16, 2014 4:06:22 am )
ҮНЭПЭЭ БОЛ МАХЭ ГЭЖ БАЙГУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНПЭС БАЙХГҮЙ АЛИВАА НАМБН ХУУЧИН ХЭРИЙГ ХОРИН ЖИЛИЙН ТУРШ ӨӨР НАМ АВЧ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭСН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЭЛБЭГДОРЖ ЛОРЛИГЖАВ НАР ХЭРГЭЭР БАТЛУУЛЖ СӨРӨГХҮЧНИЙ ЧАЛАВХЫГ АЛПУУЛСАН
-
456789 (August 16, 2014 4:24:53 am )
МАН-ынхан их балайтаад байвал МАХН-ынхан АН-д нэгдээд орчихгуй юу? Гое харагдана даа!
-
СОНГОГЧ зочин (August 16, 2014 12:37:33 pm )
Арвинг үзэн ядаж байна . Тэрний төлөө биш МАН-ын нэр дэвшигч гэдгээр нь санал өгсөн гэтэл урвасан . Улё орон ангалын ирмэг дээр байхад МАН Ан-тай нийлж болохгүй шүү . 16 онд нэр хүнд чинь дор орсон байна үүн дээр чинь МАХН тоглоод гараад ирж магадгүй
-
zochin. (August 16, 2014 9:00:39 pm )
Buruu songolt hiigeed tom hohirch dee kkk.
-
Зоринсар (August 18, 2014 7:12:47 pm )
улсаа хегжуулэхэд ухаанаа уралдуулаасай
8 Comments