antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2014 Comments are off

Эрчүүдийн дур ханахгүй байх

нийтлэсэн Admin

erchuudЭрчүүдийн дур ханахгүй байх (male orgazmic disorder, хожуу дур тавилт ч гэж нэрлэдэг) нь бэлгийн хямралын нэг төрөл бөгөөд энэ нь эрт дур тавихын эсрэг байдал юм. Энэ нь бэлгийн сэдээлтэд сэрэл хөдлөн, шодой маш сайн хөвчирсөн ч эрэгтэй хүний дур тавьж чадахгүй байхыг хэлнэ. Энэ хямрал нь заримдаа дур ханаж, тавьж чадахгүй байгаа тохиолдлоос эхлэн дур ханахыг хэзээ ч үзээгүй хүртэлх янз бүрийн хэлбэртэй байдаг нь хүнд хөнгөний зэргээрээ ялгаатайг илтгэнэ. Бэлгийн хавьтлын үед дур ханах чадваргүй мөртлөө гараар болон амаар эрчимжүүлж байж дур ханах тохиолдол ч үүний нэг хэлбэр байж болох юм. Эрчүүдийн дур ханахгүй байх хямрал эрт дур тавихаас ховор тохиолддог. АНУ-д хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 8 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ийм хямралтай байсныг тогтоожээ. Гэхдээ энэ тохиолдол нь наснаас хамааралтай байжээ. Тухайлбал, 18-24 насныхны 4.6 хувь нь дур ханах үеийн хямралтай тухайгаа өгүүлсэн бол, 50-54 насныхны хувьд 14 хувь байжээ. Энэ нь бас үндэстэн ястны онцлогоос хамааралтай байсан нь сонин юм. Тухайлбал, ази гаралтай америкчуудын 19 хувьд нь ийм хямрал тохиолдсон нь цагаан болон хар арьстанд тохиолдсоноос илүү байсан байна.

Секс засал эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа эрчүүдийн 3-8 хувь нь дур ханахгүй байх хямралтай байдаг гэсэн мэдээллүүд байдаг.

Эрчүүдийн дур ханахгүй байдал сэтгэл санааны тавгүй байдалд хүргэх нь харьцангуй бага гэж уншигч та бодож магадгүй. Яагаад гэвэл хэдийгээр эр нь дур тавиагүй ч гэсэн эмэгтэйчүүдийн хувьд ийм удаан үргэлжилсэн хавьтлаас сэтгэл хангалуун байдаг байх гэж та бодно байх. Гэтэл үнэн хэрэгтээ ихэнх эмэгтэй бэлгийн хосынхоо дур тавьж чадахгүй байгааг өөр дээрээ тусган “би түүнд таалагдахгүй байна, дур хүслийг нь хангаж чадахгүй байна” гэж бодох нь илүүтэй. Заримдаа энэ хямралаас болж хавьтал дэндүү удаан үргэлжлэх нь эмэгтэйд зовиур шаналгаатай байдал үүсгэх магадлал өндор байдаг. Иймээс эрчүүдийн дур ханахгүй байх нь аль алинд нь таагүй мэдрэмж, бэрхшээл тэй байдал үүсгэдэг. Ийм хямралтай зарим эрэгтэй дур тавьсан мэтээр “худлаа жүжиглэж” арга эвийг нь олдог тухай өгүүлсэн байдаг.

Эрэгтэйн дур ханахгүй байх хямралын шалтгаан

Нуруу нугасны гэмтэл, түрүү бупчирхайн мэс засал, түгээмэл хатуурал зэрэг эрүүл мэндийн болон мэс заслын олон нохцөл байдлын үед эрэгтэйн дур ханахгүй байх хямрал буюу үрийн шингэнээ хожуу тавих хямрал үүснэ. Энэ нь ихэвчлэн сэтгэл зүйн янз бүрийн шалтгаантай хосолдог.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car