Сүүлийн үед төв замаар төлбөртэй зорчих асуудал шуугиан тариад авсан билээ. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-ын тэргүүлэгчдэд “Нийслэл хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор төв замаар төлбөртэй зорчих журмын төслийг” өргөн барьсан бөгөөд энэ нь иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын төв замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг төлнө, хэрэв төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00 цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох тухай заалт орсон юм. Харин энэхүү замын түгжрэлийг багасгах гэсэн хотын даргын мэргэн санаа олон иргэдийн бухимдалыг төрүүлээд байгаа юм. Тиймээс хотын удирдлагууд асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийднэ гэж мэдэгдээд байсан.
Тэгвэл Нийслэлийн удирдлагуудын зүгээс дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр НИТХ-д санал хүргүүлсэн бөгөөд өчигдөр болсон хуралдаанаар төлөөлөгчдийн олонхи уг асуудлыг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Улмаар “Нийслэл хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор төв замаар төлбөртэй зорчих журмын төслийг” санаачлагчид нь буцаан татахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (August 14, 2014 4:02:27 pm )
оройгүй тэнэг новш юмаа
-
Tuya (August 14, 2014 6:23:40 pm )
Dahiad iim teneg shiidber gargahaa bolimoor hiih ajil ni oldodgvi yum bailgvi
-
Tuya (August 14, 2014 6:24:56 pm )
Dahiad iim teneg shiidber gargahaa bolimoor hiih ajil ni oldodgvi yum bailgvii. Yabuulaachee
-
Anonymous (August 14, 2014 11:34:53 pm )
er ni teneg hudalch shu de
-
зочин (August 15, 2014 1:23:11 pm )
Хэн гэдэг мунхаг ухаантан ийм тэнэг лундэн буулгадаг байнаа? Арай Эрдэнэ баавайн эрх цагаан толгойт биш биз?Унэхээр тэнэг гэхэд хамгийн тэнэг шийдвэр!!!Ийм тэнэг шиийдвэр гаргаж байгаа хун мен ч их ухаантай байж таарнадаа
-
зочин (August 15, 2014 1:25:02 pm )
Дарга нарыг тугжрэлгуй давхиулж байх гэсэн далганууруудын долигонуур зан энэдээ
-
bataa (August 15, 2014 9:08:39 pm )
яанадаа яана тэнэгүүдийг
7 Comments