antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2014 18 comments

Монголоос албадан гаргасан Н.Тулгуурын эхнэр Ерөнхийлөгчид захидал бичжээ

нийтлэсэн Admin

9787fdd933674372675201408140920Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа:

Миний бие Дашдондогийн Батзаяа 1989 онд Өвөрхангай аймагт төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Миний нөхөр Норовренчингийн Тулгуур 1984.03.08-нд БНХАУ-ын ӨМӨЗОрны Ордос аймагт төрсөн. 2007онд Монголд суралцахаар ирж “CITY” дээд сургуулийг 2011онд дуулаач мэргэжлээр төгссөн. Бид 2010 онд танилцаж, 2012онд гэрлэлтээ батлуулсан.

Нөхөр маань Монгол улсад 2013 оноос гэр бүлийн шалтгаанаар оршин сууж байсан.Гэтэл 2014.03.04-ны өдөр ИХШХЕГазраас оршин суух зөвшөөрөлыг чинь цуцалсан гэж мэдэгдсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3 заасны дагуу оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзах мөн хуулийн 8-р зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Монгол улс визээ цуцална хэмээн заасан атал миний нөхөр эдгээр хуулийн заалтыг алийг нь ч зөрчөөгүй амьдарч байсан. Мөн Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөрийн хэлтэсээс авсан байсан. Албадан гаргагдаж гэр бүл сарних, хүний эрх зөрчигдөх байдалд хүрэхгүйн тулд нөхөр маань 2014.03.14нд НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссарын газрын (НҮБДДКГ) төлөөлөгч Д.Эрдэнэбулганд хандаж 06.16  хүртэл хүчинтэй Орогнол хүсэгчийн тодорхойлолт (Asylum Seeker Certificate) авсан.

НҮБДДКГ-ын тодорхойлтонд уг хүнийг аюул эрсдэлтэй орон луу албадан гаргаж болохгүй гэсэн атал 04 сарын15-нд ИХШХЕГ дахин 10 хоногийн дараа гарах сануулга өгч сануулгын хуудсанд гарын үсэг зурахгүй бол хар тамга дарна хэмээн сүрдүүлж Хяналтын улсын байцаагч А.Баттөр хүчээр гарын үсэг зуруулан Mongolian immigration-ын бүртгэлээс хасав гэж гарах тамгыг дарсан. Анхны сануулга өгсөнөөс хойш Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар  (ИХШХЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд байнга хардаж сэрдэх, асууж шалгаах, улс төрийн шаардлага тавих, хянах мөшгих зэрэг үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдээр нөхрийг маань дарамтлаж байсан. 2014.04.18-нд нөхрийг  маань нөхдийнх нь хамт Далайбаатар (паспорт дээр Dalaibateer), Түвшинзаяа (Dubixinjiya) Монгол-Хятадын харилцаанд харш хурал зохион байгуулах гэлээ гэж үндэслэлгүйгээр хэдэн цаг саатуулсан бөгөөд, албан бусаар албадан гаргаж магадгүй байсан. Энэ талаар НҮБДДКГазраас албан бичиг илгээж, хамгаалал дор нь байгаа хүмүүсийн хүний эрхийг зөрчихгүй байхыг Монголын зохих байгууллагуудад сануулж байсан. Эмнести Интернешнл байгууллага мөн тийм утгатай албан бичиг өгсөн.

2014.05.09-нд нөхөр маань дээрх хоёр нөхдийн хамт Монгол улсын иргэдийн зохион байгуулсан, Монголд өвөр монгол хүн (Алхаа) оршин суухтай холбоотой хэвлэлийн бага хурлыг сонирхохоор очтол ТЕГ-ынхан тэр хурлыг зохион байгуулсан гэж үндэслэлгүйгээр хардаж, өдөржин саатуулж, мөн албадан гаргаж магадгүй байдалтай байсан бөгөөд, та нарыг хардах үндэслэлгүй байна 05 сарын 12-нд ирж бичиг баримтаа аваарай гэж ойлгуулан явуулсан. Тэр өдөр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан Монгол улсын иргэд мөн ТЕГ-т байцаагдсан. Энэ өдөр НҮБДДКГ-ын Бангкок дахь төлөөлөгчийн газрын дарга Жеймс Линч ИХШХЕГ-ын удирдах ажилтануудтай уулзаж, НҮБДДКГ-ын хамгаалалд байгаа дээрх гурван залууг албадан гаргаж болохгүй учрыг тайлбарласан.

Гэтэл 05.12-ны өглөө тэр гурав ТЕГ очиход тэнд үдээс өмнө учир битүүлгээр саатуулагдаж үдээс хойш ИХШХЕГ-т албадан гаргах байранд хорьж байгаад улмаар 20.00 цагт миний нөхөр Тулгуур болон найз Далайбаатарыг гавлан авч явж 2014.05.13-нд Монголын хил гаргасан (Чех улсад орогнох виз нь гарсан тул Түвшинзаяаг ИХШХЕГ-ын саатуулах өрөөнөөс 05.14-нд огоцны буудалд хүргэн Чех улс руу явуулсан) Ингэхэд энэ гурван залууд албадан гаргах ямар ч шийдвэр танилцуулаагүй, Далайбаатар, Түвшинзаяа нарт урьд нь гарах сануулга өгч байгаагүй, бүгдийнх нь паспорт дээр 10-н жил монгол улсад нэвтэрч болохгүй гэсэн утгатай хар тамгыг дарсан.Монгол улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн 2-р Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ. 21-р зүйлд Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө хэмээн заасан байдаг. Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20-р зүйлд Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглах,эвлэлдэн нэгдэх эрхтэй хэмээн тус тус заасан байдаг.Гэтэл хэвлэлийн бага хурлыг монгол улсын иргэд зохион байгуулсаны дээр хэвлэлийн бага хуралд үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлийн тухай яригдаагүй бөгөөд хүний эрхийн асуудлаар ярьсаныг зохион байгуулсан хүмүүс нь ТЕГазарт хүлээн зөвшөөрсөн билээ.

Нөхрийг маань албадан гаргагдахаас хэд хоногийн өмнө ХЗЯ-ны ТНБДарга Ж.Баярцэцэг НҮБДДКГ-ын Д.Эрдэнэбулганд Тулгуурыг НҮБ асуудалыг эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй гэж мэдэгджээ. Албадан гаргагдсанаас хоёр хоногын дараа буюу 05.15нд ХЗЯамны сайд Х.Тэмүүжин Хүний Эрхийн үндэсний комиссын албан бичигт өгсөн хариудаа мөн тийм агууллагтай байсан. Гэтэл ТЕГазар ямар ч баримт нотолгоо үндэслэлгүйгээр хууран мэхлэж бичиг баримтыг нь хураан авч утсыг нь унтрааж, өмссөн хувцастай нь хоол ундгүй хөөн гаргаж, хаана байгааг нь ар гэрийхэнээс нь нууж үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн этгээдэд дардаг арван жилийн хар тамгыг дарсан явдалд би маш их харамсаж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9-р зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй” гэж заажээ. Миний нөхөр Монгол улсад суралцаж боловсрол эзэмшсэн залуу хүний адилаар ажиллаж амьдарч байсан. Бидний гэрлэлт хууль ёсны дагуу хайр сэтгэлээрээ суусан байтал ийнхүү албан тушаалтануудын шийдвэрийн уршигаар 10-н жилийн хугацаагаар салж байгаад би маш их гомдолтой байна.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2 Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23-р зүйлийн 1. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс эдгээр байгууллагуудын шийдвэрийг хянах үнэн бодит байдлыг тогтоох дээд албан тушаалтан эрхэм Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж байна. Миний гэр бүлийг төр минь хамгаалж бүрэн бүтэн байдлыг маань эргүүлэн өгнө гэдэгт би итгэж байна. Миний нөхрийн эсрэг ямарч  баримт нотолгоо байхгүй тул би энэ хэргийн үнэнийг тогтоох хүртэл холбогдох хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд болон олон нийтийн хэвлэл мэдээлэлд хандах болно.

Ийнхүү нөхрийг маань албадан гаргасан нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль,Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо хэмээн үзэж байна. Энэ асуудалаар НҮБДДКГазраас 2014.05.20-нд Монгол улсын ГХЯаманд ноот бичиг өгчээ.

Миний нөхөр Тулгуур Монгол улсын хуулийг зөрчиж байгаагүй,Монгол улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаагүй.Цаашид шудрагаар хөдөлмөрлөж, гэр бүлээ бэхжүүлж, сайн сайхан амьдрах эрмэлзлэлтэй эгэл жирийн залуу хүмүүн.

-Оршин суух эрхийг хууль ёсоор сунгалгүй

-Тодорхой үндэслэлгүй гарах сануулгыг удаа дараалан өгч

-НҮБДДКГ-ын орогнол хүсэгчийг аюул эрсдэлтэй орон луу албадан гаргаж болохгүй гэсэн зүйлийг үл тоож

– НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын даргын биечлэн өгсөн тайлбарыг үл ойшоож

-ХЗЯ-ны “НҮБ асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй” гэсэн шийдлийг огоорч

– НҮБДДКГ, Эмнести Интернешнл зэрэг нэр хүндтэй байгууллагуудын ноот бичгүүдийг үгүйсгэж

-албадан гаргах шийдвэргүйгээр

-ар гэр, ойр дотны хүмүүст нь мэдэгдэлгүйгээр

-Хуурч мэхлэн миний нөхрийг албан бусаар албадан гаргасан ноцтой хэргийг

Эрхэм Ерөнхийлөгч таны анхааралд хүргэж байна.Миний нөхөр Тулгуурын паспорт дээрх 10 жил эргэж ирж болохгүй гэсэн утгатай албадан гаргалтын тамгыг хүчингүй болгож миний нөхрийг дахин монгол улсад гэр бүл дээрээ ирж амьдрах боломжыг олгож өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хүндэтгэн ёсолсон Монгол улсын иргэн  Д.Батзаяа                                           2014 оны 8 дугаар сар 13


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • naraa (August 14, 2014 11:09:57 am )

    ene zahidald tanii nuhur yamarch buruugui yum shigl haragdaj bainaa gevch yamar negen shaltgaan asuudal baijl taaraa tur tumur nuurtei shuu

  • Zochin (August 14, 2014 11:59:41 am )

    Huurhii duu .mongoliin negen saihan zaluus ingej hagatsah gej dee.Erunhiilugch huuliin daguu shiidej uguh bailgui de

  • sdfsdfsdrhgsdfhsfhagsdfg (August 14, 2014 8:10:59 pm )

    Mongol uls iim zavaan oron shuu dee. Hunii erhiig ulandaa gishgechsen

  • Гүрээ (August 14, 2014 8:37:57 pm )

    Хууль нүдтэй Алхаа гэл үү нэг нөхрийг албадан гаргаагүйг дэмжихгүй байгаа өвөрмонголчуудтай одоо ахан дүүс болж нийлж нэгддэг ч үлгэр байх шүү

  • СОЛО (August 14, 2014 8:38:53 pm )

    УЧИР ШАЛТГААН БСАН Л БАЙХ ХУЖАА НАР МУУ САНААТАЙ ЭХНЭР НЬ ЮУ ХИЙЖ ЯВДГИЙГ НЬ БҮРЭН МЭДДЭГ БСАН УУ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ ТАГНУУЛ Ч ЮМ БИЛҮҮ

  • mongolia (August 15, 2014 9:23:37 am )

    muusain hujaa nariig bugdiig garguul taarna ter nuhr chine ymar neg yum hiisen bgaa. ardchilsan erunhiilugch yu hiihee medej bgaa blgui dee.

  • Elbegdorj.TS (August 15, 2014 2:29:55 pm )

    Uvur mongoliin hujaa tsus holildson erliiztei banzaldah durtai yagii mini durlaad baival dagaad zail.

  • айсуй (August 15, 2014 8:11:21 pm )

    хэн чамайг хужаатай амьдар гэсэн юм. хэрэг хийсэн болоод л албадан гаргаа биз.

  • bataa (August 15, 2014 9:05:14 pm )

    100 100 100 100н хятад хүмүүсийг өдөр болгон боганоор оруулж ирсээр байж нэг гэр бүлийг ингэж салгах шаардлага байсан уу……………………………………….?

  • төмөр (August 15, 2014 11:40:27 pm )

    өвөр монгол гэгдэх муусайн хужаагийн тагнуулуудийг хөөх нь туйлийн зөв цаашид ч улам эрчимтэй ажиллах хэрэгтэй тагнуулийханд ажлын амжилт хүсэн ерөөе

  • Anonymous (August 16, 2014 1:54:47 am )

    Gereesee garch ch uzeegyi baij uvurmongolchuudiig doromjoh shaardlaga baina uu yamar uursduu sain duraaraa hujaad orchihson bish dee

  • YUMJEE (August 16, 2014 10:47:32 am )

    Manai nutagiin huuhen baina sh dee. Bi ih noed reostranii ezeng 2 huuhedtei ehnerees ni salgaad suuchihsan HOGSHIN gar ldaa. Gehdee hytad bish chamd mongotoi nohor olood ogoe altan hutagaa . IH NOED deer namaig suraad ir .Sansart baidag yum. Baasanhuugiin Yumjirmaa baina.

  • сэрээнэн (August 16, 2014 8:17:09 pm )

    хятадаас айгаад хэдэн өвөрмонгол,тува буриадуудаа л мөрдөж мөшгөх юм даа манай ТЕГ гэдэг газар,манай хөвсгөлд монгол эмэгтэйтэй амьдардаг нэг тува залууг л чадахаар нь эргүүлж тойруулж явдаг гэсэн Тагнуулын хэлтэс.Ийм өчүүхэн үзлээс татгалзаж чадахгүй жалга дов үндэс угсаа шашин шүтлэгээр нь ялгаварлдаг улс үндэстэн урууддаг жамтай.Их улс байхын тулд агуу философитой байх ёстой бус уу.Агуу Чингис хаан жална дов,үндэсэрхэг очүүхэн үзэлтэй байсан гэж үү.Улс үндэстэн дамнуулан хүчирхэг хаад маань хатан авдаг байсан.өвөрмонгол залуу эхнэртэйгээ монголдоо л амьдраг л дээ. хөөрхөн хүүхдүүд нь монголоор хэлд орж монголоор сэтгэж монголоор дуулж монгол болог л дээ.хятад руугаа явбал хүүхэд нь хятадаар хэлд орж хятадаар сэтгэж харин ч хятадууд цусаа сэлбэж чадна.монголчууд бид хажуудаа байгаа казакаас ч эхнэр авч чадахгүй бөөн хөх толбо ярьсан мунхарсан хүмүүс .харин казакууд монгол эхнэр авч чадаж бна

  • hohin (August 16, 2014 8:29:23 pm )

    medeej shuu dee yamar 1 hereg hiisen bolool gargaj bgshd manai tanguul sain shuu iimerhuu ymnuud hujaa g omoorood mongold bailgaad bgaa maa

  • зочин (August 16, 2014 10:09:30 pm )

    замбараагүй оруулж ирж байгаа хужаануудаа гаргаачээ, албан ёсны гэрлэлттэй хүний амьдралыг оролдохоор…

  • зочин (August 17, 2014 4:11:34 pm )

    монгол хүүхнүүд бүгд энгээд байвал хятадаар дүүрэх юм байна дөөө

  • yumjee. (August 18, 2014 2:10:08 am )

    Busadiin nohoriin bogsoor naadaad burhand shiitguulj avart orj uheh shahlaa kkk.

  • Zaluu mongol (August 18, 2014 6:49:57 pm )

    Er bienihee harih nasand esgii tatsan azraga shig baij,Hamag mongolinhaa saihan hvvhnvvdiig harinhand aldahgvi bvgdiig ni huraaya…

antalya rent a car