Монголын эмийн зах зээлд монополь тогтоосон гэгддэг “Монос” эмийн сангийн эм зүйч ноцтой алдаа гаргаж, нийгэмд шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, тус эмийн сангаас фенорбарбитал гэх эмийг авсан 16 нярайн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Үүнээс гадна эм зүйчийн гаргасан алдаанаас болж “Монос” эмийн сангийн булхай илэрсэн. Тус эмийн сан Монгол Улсад бүртгэлгүй эм худалдаалж байсан нь илэрсэн юм. Харин ажлын хариуцлага алдсан эм зүйчид зөвхөн хариуцлага тооцоод өнгөрөхийг иргэд эсэргүүцэж байна.
Учир нь бүртгэлгүй эм худалдаалж байсан зэрэг алдаа, зөрчил гаргасан “Монос”-ын эздэд хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа холбогдох албаныханд хүргүүлжээ. Тиймээс ч өнөөдөр 13.00 цагаас ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос”-ын эмийн сангуудыг хааж, лацдахаар болсон байна.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН 17 (August 13, 2014 12:24:05 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Tuya (August 13, 2014 1:15:12 pm )
Zub,bvgdiig ni haa
-
someone (August 13, 2014 2:40:30 pm )
tegeh heregtei tegj neg tsochro ogohgui bol yu ch bolj magad em chn toglom bish shdee
-
Anonymous (August 13, 2014 4:44:22 pm )
zuw bvgdiig ni haaa
-
Anonymous (August 13, 2014 6:20:11 pm )
Zuitei, sain bna.
-
zuv (August 13, 2014 8:20:00 pm )
Zuv shuu.Delguuruud bna hugatsaa ni duussan solongos baraa.undaa pivo zarj baidag bolj
-
Монос чинь Л.Эрдэнэчимэг гишүүнийх бил үү (August 13, 2014 9:50:28 pm )
Үнэхээр зөрчил гаргасан бол зөв хаах нь. Харин О.Магнай, Л.Эрдэнэчимэг хоёрын СХД-ын сонгуулийн тойргийг булаацалдсан асуудлаар хааж бгаан биш байгаадаа. Тийм бол буруу. Хэрэглэгч, ажилчид хохирно ш дээ.
-
энхүүш (August 13, 2014 10:15:11 pm )
хаах нь зөв
-
oyunaa (August 14, 2014 9:24:03 am )
neg shalgahad yu buruudav de. uul ni asuudal garahaas ni omno shalgah baisan yum.
-
хи хи (August 14, 2014 10:13:58 pm )
урдьчилан сэргийлж байх ёстой байтал , манайхан дандаа л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх юм даа , үнэн инээдтэй , бүх юм болоод өнгөрсөн хойно гэнэт унтаж байгаад сэрэв үү гэлтэй сүржигнээд л , дөвчигнөөд л бөөн жүжиг болно, тэгснээ 7 хоногийн дараа нөгөө л хуучин унтаа байдалдаа эргээд орно, Монголын хуурамч амьдралаа гэж … яана даа яана
-
зочин (August 14, 2014 11:55:33 pm )
Моносын эмийн санг хааж байгаа бол Монголд үйл ажилгаа явуулж байгаа бүх эмийн санг хаах хэрэгтэй. Захын эмийн сан бүртгэлгүй эм зараад л сууж байдаг ш дээ. Энэ тал дээр анхаарал тавьж хянаж шалгаж ажилаагүй эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналт нь буруутай ш дээ. Бүгд л ар өврийн хаалга, авилга хээл хахуулиар гол зогоож байгаа учраас төрийн албаныхан үнэн зөв, шудрага байж чаддаггүй. Тийм л сайн байсан бол нийгэмд илт ил байсан хууль бус эмийн худалдаа, хэрэггүй муу сайн эд тэндхийн хогийг эмийн бүртгэлээсээ хасаад аль сайныг нь оруулаад чиглүүлээд өгөх нь яасан юм. Бүгд л аль нэг эмийн компани, эм ханганы гар хөлний хүмүүс байгаа ш дээ…..
-
Anonymous (August 18, 2014 8:58:24 pm )
Хаасиймуу одооч ажиллаж байна
12 Comments