Тусгай хамгаалалтын бүс болох Төрийн ордны арын цэцэрлэгт өнгөрсөн ёсдүгээр сард галт зэвсэгтэй нэвтэрч, Уул уурхайн яам, “Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан гэдгээр Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд шүүхээс ял оноосон билээ.
Тэгвэл эх сурвалжифн мэдээлсэнээр тэдний нэг болох С.Дашцэрэнг сулласан гэнэ. Түүнд шүүхээс гал зэвсэг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэдгээр 2 жилийн ял оногдуулаад байсан юм. Тэрбээр ялаа дархан-Уул аймгийн хорих ангид эдэжл байсан бөгөөд ходоодны өвчин нь хүндэрч яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон гэнэ. Учир нь С.Дашцэрэн ходоодны хорт хавдартай бөгөөд энэ нь ялаас чөдлөөлөх өвчний жагсаалтад бүртгэлтэй байдаг ажээ. Иймээс түүнийг хугацаанаас нь өмнө сулласан байна.
Холбоотой мэдээ
-
zochin. (August 14, 2014 8:19:55 am )
Harui buriid hun aimaar heden dalbagar yumnuud yu ve kkk
-
Зочин (August 14, 2014 11:43:04 am )
Энэ хүмүүс юуны төлөө явж байсныг ойлгочоод наад үгээ хэлээрэй…
-
2 Comments