Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт тус эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдэд эмчийн зүгээс сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг хүүхдийн тунгаар бичиж өгсөнийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нярай хүүхдүүд ийнхүү хорджээ. Одоогоор нийт 16 нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаагийн дийлэнх нь буюу 14 нь “Дотрын 2 дугаар тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр нярайн биеийн байдал хүндхэн эрчимт эмчилгээний тасагт байгаа юм байна.
Ар гэрийнхэнийх нь хэлж байгаагаар ” Тухайн өдөр “Монос эх нялхас” эмийн сангаас уг эмийг авах гэтэл “Одоогоор байхгүй. Тасарсан. Агуулахаас удахгүй ирнэ” гэхээр нь утсыг нь аваад эргэж холбогдож байгаад 8-нд ирсэн гэхээр нь зорьж ирээд авсан. Энэ эмийг зөвхөн “Монос Эх нялхас” салбарт л зарж байна гэсэн учраас утасдаж ирэхийг нь хүлээж байсан. Хүмүүсээс “Хүрмэн”-д зардаг гэж сонсоод очсон ч тэнд байхгүй гээд ганцхан энэ эмийн санд л ирэхийг нь хүлээсэн. Эм зарсан хүн хоёр ширхэгээр өдөрт хоёр удаа өгөөрэй гэсэн. Гэртээ очоод хоёр ширхэг эмийг нунтаглатал хэмжээ нь өмнөх өгч байснаас арай их байсан. Тэгэхээр нь эргээд эмийн сан руугаа утасдаад “Эмийнх нь хэмжээ арай их байна аа, ингэж өгч болох юм уу” гэж асуухад “Хүүхдийн тунгаар байгаа, болно” гэхээр нь “Та өөрөө ямар хүн бэ гэхэд, би эмч хүн байна” гэж хэлсэн. Тэгээд 8-нд дөрвөн ширхэг эм хүүхэддээ уулгасан. Нүүрсэн эм өгч ходоодыг нь угаан өчигдөржин унтаа байдалтай байсан хүүхэд өнөөдрөөс бага зэрэг сэрж байна. ЭХЭМҮТ дээр ирж үзүүлэхэд эхнэр хүүхдээ аваад орсон. Тухайн үед хүүхэддээ уулгаж байгаа эмийн бичгийг үзүүлсэн байх. Дараа нь 103-ын эмч ч гэсэн хүүхдийн хоолой өвдсөн гэдэг л онош тогтоогоод эм бичиж өгөөд явсан.” хэмээн Eagle.mn -д эмчлүүлж буй хүүхдүүдийн нэгэн эцэг хэлсэн байна.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Манай эмнэлгийн эмчийн бичсэн эмийн жорын дагуу “Монос” эмийн сангийн салбараас эм авсан хүүхэд хордсон байсан тул эмийн сан руу утасдаж тухайн жороор эм худалдан авсан эцэг эхчүүдтэй холбогдон эмнэлэг рүү дуудсан.
Нийт 23 хүн фенобарбитал эмийг худалдан авсан байснаас 16 хүүхэд уусан байсан. Тэдэнд шинжилгээ хийхэд хоол боловсруулах эрхтний тогтолцоонд өөрчлөлт орсон байсан тул яаралтай хэвтэн эмчлүүлсэн.
Харин аз болоход долоо нь ууж амжаагүй байсан. Одоогийн байдлаар 4 хоногтой болон нэг сартай тухайн эмийг өндөр тунгаар уусан хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.
Монос эмийн сан нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьцаа эзэмшдэг компани юм
Холбоотой мэдээ
-
zochin (August 13, 2014 8:03:24 am )
Эрдэнэчимэг гишүүн худлаа ярьж хуурамч дүр үзүүлдэгээ болимоорсон.Нэг л их гоё ярих юм.Ажилласагаа гайхсан үнэн хэрэг дээрээ ямарыг нь хэн мэдэх вэ дээ.Хүний хүүхдүүдийн амь нас хутагны ирэн дээр башхад хаагуур юу хийдэг байна.Нөгөө ЭМЯ-ны сайд хаана байнаа.
-
Зочин (August 13, 2014 10:45:54 am )
Эрдэнэчимэг ээ чи архи тамхны хууль гэж солиорч явж байхаар наад хэдэн эмнийхээ учрыг олооч тэнэг авгай минь
-
Zochin (August 14, 2014 9:13:19 am )
Eruul mendiin yam gj bdimu??? Iim yam er n bdgui bhaaaaa……. Uchnuun olon asuudluud bolood bdg chiv chimeegui, tag chig
3 Comments