antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2014 2 comments

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ хүргэн дүүгийн хамт жижиг “Тавантолгой”-г замруулж эхэллээ

нийтлэсэн Admin

13467_281Өмнөговь аймаг тоо томшгүй байгалийн баялагтай болохыг бид мэднэ. Энэхүү аймгийн хөгжил урагшаа гаргасан нүүрснийхээ хэмжээтэй харьцуулбал аль хэдийнэ Азийн бар улсуудын нэг адил цэцэглэчих боломжтой байлаа. Гэвч тэгсэнгүй. Учир нь, тус аймгийн мэдэлд жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь байдаг бол 49 хувийн ихэнхи нь одоогийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, “Ээрмэл”-ийн Б.Мөнхжаргал нарт, харин үлдсэн цөөн хувийг хэд хэдэн хүн эзэмшдэг ажээ. Орон нутгийн мэдлийн 51 хувийг 2009 онд төрийн мэдэлд шилжүүлэх талаар тухайн үед эрх барьж байсан Хамтарсан Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ТӨХ-ны дарга Д.Сугар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Долгор нар нэлээд идэвхийлэн хөөцөлдсөн байдаг. Гэвч аймаг, орон нутгийг хөгжүүлэх тухай хуулинд өөрчлөлт оруулж чадаагүйгээс болж энэ асуудал тэгсхийгээд намжсан юм.

Нөгөөтэйгүүр, жижиг “Тавантолгой”-н улсад төлөх татварын өр их хэмжээгээр хуримтлагдсанаас гадна гэрээнд заасан нөхцлийг зөрчиж, урд хөрш рүү хямд үнээр үлэмж хэмжээний нүүрс нийлүүлсэн асуудал зэрэг нь ийнхүү улс төржихөд хүргэж байжээ. Харин одоо бол цаг өөр болж, “Тавантолгой”-н 51 хувийг мэддэг хүн нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүргэн дүү, өдгөө Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр болсон тул айх аюулгүй, амар жимэр ажлаа гүйцэлдүүлэх болжээ. Ийнхүү ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүн “Тавантолгой”-г гартаа оруулсан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тус компани дахь өөрийн дархлаа хийгээд эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн чинхүү хүсэл мөрөөдөл АН 2012 онд сонгуульд ялснаар биелэхэд хүрсэн юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Бат-Эрдэнэ мөн л тус аймгаас нэр дэвших нь тодорхой бөгөөд тэрбээр хөрөнгө мөнгөний хүчээр тэтгэврийн өвгөн болтлоо УИХ-д сууж, өөрийн бизнесээ хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа биз ээ.

Хамгийн гол нь, орон нутгийн мэдлийн 51 хувийг түүний итгэлт хүн захиран зарцуулах эрхийг нь эдэлж байгаа явдлыг юу гэж тайлбарлавал зохилтой вэ? Ингэхэд Өмнөговийнхны амьдрал хэзээ сайжрах вэ, эсвэл ганц нэг хүн баяжиж байвал болоо гэж үү?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Саран (August 12, 2014 6:24:53 pm )

    Д. Батэрдэнэ гуай та ичиж амьдараа ч шунал ихдвэл шулам болно шүү. Савнаасаа хальсан байна . хоосон хонож байгаа ард түмэн олон байна .

  • zochin. (August 15, 2014 10:35:33 am )

    Ulaanbaatart irchiheed nutag negtei ugshiluud mini jalga dovnii uzelee delgeruuleed baigaarai AJNAIGAA, BOHOO, BAKTSINTEI mah suu aaruul eezgiinii chenjee shuten deedelj shuluulj amidartsgaay. Nutgaa hayaad ireed baigaarai. 2 HORSHOO muu heleed ezgui hilee orhij busdiig hardaad suuj sur . Hotiin uuguul teneguudee. AJNAID buu ataarha.Darhan tsaaztai gazariin ezeniig nutagruu ni hooj chadahgui baij kkkkkk.

antalya rent a car